JW.ORG ВЕБ САЙТ
Гар утас, таблетаар JW.ORG сайтын хуудсууд руу орох
Бүх веб хуудас болон нийтлэлийг компьютер, ухаалаг утас, таблетын дэлгэцээр харж болдог. Гэхдээ гар утас, таблетын жижиг дэлгэц дээр цэс болон бусад функц арай өөр харагдана. Дараах зөвлөгөө jw.org сайтаас хэрэгтэй мэдээллээ олж авахад тань тус болно.
Жижиг дэлгэцэнд зориулсан цэсийг ашиглах
Компьютерын жирийн хэмжээтэй дэлгэцээр гол цэс дэлгэцийн дээд хэсэгт хөндлөн байдлаар ил харагдаж байдаг. Гол цэс дээр дарвал туслах цэс дэлгэцийн дээд талд гарч ирнэ.
Харин жижиг дэлгэцтэй гар утас, таблет дээр бүх цэс нь босоо байдлаар харагддаг. Зөвхөн ашиглах үед л цэс нь харагдана.
Цэсийг хаах юм уу гаргахдаа Цэс товчийг дараарай. Үзмээр байгаа хэсгийнхээ нэр дээр дарж үзэж болно.
Тухайн хэсгийнхээ дэд цэсийг харахын тулд Дэлгэж үзэх сумыг дараарай. Цэс дотроос үзмээр байгаа зүйлийнхээ нэр дээр дарж үзэж болно.
Тухайн хэсгийн дэд цэсийг хаахдаа Хумих сумыг дарна.
Нүүр хуудас руугаа буцахын тулд JW.ORG товч дээр дарна.
Өөр ямар хэлээр үзэж болохыг харахдаа Хэл солих товч дээр дарна.
Сайт дотроо хайлт хийхдээ Хайх товчийг дарна.
Хэвлэлийн өгүүлэл, бүлэг рүү орох
Компьютерын жирийн хэмжээтэй дэлгэцээр ямар нэг хэвлэлийн өгүүлэл юм уу бүлгийг уншиж байхад гарчгууд харагддаг. Харин гар утас, таблетын жижиг дэлгэц дээр гарчгууд харагдахгүй.
Гарчиг харуулах товчийг дарж гарчгуудыг үзээрэй. Уншмаар байгаа өгүүлэл юм уу бүлгийнхээ гарчиг дээр дарна.
Өмнөх гэдэг товч дээр дарвал өмнөх өгүүлэл юм уу бүлэг гарна.
Дараагийнх гэдэг товч дээр дарвал дараагийн өгүүлэл юм уу бүлэг гарна.
Одоо уншиж буй өгүүлэл, бүлгээ үргэлжлүүлэн уншихын тулд Гарчиг хаах товч дээр дарж гарчгаа хаана.
Цахим Библи рүү орох
НОМЫН САН > ЦАХИМ БИБЛИ гэж ороод Библи сонгоорой. Эсвэл нүүр хуудсан дахь Библийг цахимаар уншаарай гэсэн линкээр ороорой. Жич: Судлахад зориулсан Библийн «Шинэ ертөнц» орчуулгыг унших бол «Судалгааны Библи унших» өгүүллийг уншаарай (англи).
Үзүүлэх жагсаалтаас номыг, бүлгийг сонгоод Унших товчийг дараарай.
Өмнөх үг, хавсралт зэрэг гарчгуудыг харахдаа Гарчиг харуулах товчийг дарна
Өмнөх гэдэг товч дээр дарвал өмнөх бүлэг гарна.
Дараагийнх гэдэг товч дээр дарвал дараагийн бүлэг гарна.
Одоо уншиж буй өгүүлэл, бүлгээ үргэлжлүүлэн уншъя гэвэл Гарчиг хаах товч дээр дарж хаагаарай.
Өгүүллийн аудио бичлэгийг сонсох
Хэрэв таны уншиж буй өгүүлэл сонсох хувилбартай бол Аудиог хянах самбар харагдана.
Аудио бичлэг сонсохдоо Тоглуулах товчийг дарна.
Аудио бичлэгийг зогсоохдоо Зогсоох товчийг дарна. Аудио өгүүллээ үргэлжлүүлэн тоглуулахдаа Тоглуулах товчийг дарна.
Аудио бичлэгийнхээ өөр хэсгийг, Заагчаа чирэн гүйлгэж юм уу ухрааж сонсоно.
Өгүүллээ уншингаа аудио бичлэгийг тоглуулахад Аудиог хянах самбар Цэс хэсгийн доор гарна. Ингэснээр та өгүүллийг уншиж байхдаа аудио бичлэгийг зогсоох юм уу үргэлжлүүлэн сонсох боломжтой.