Skip to content

Гарчиг руу орох

Thomas Jackson/​Stone via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

2024 онд ирээдүйг гэгээлгээр харах нь—Библид юу гэж байдаг вэ?

2024 онд ирээдүйг гэгээлгээр харах нь—Библид юу гэж байдаг вэ?

 2024 онд дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх найдвар тасарсан гэж олон хүн боддог. Гэхдээ ирээдүйгээ гэгээлгээр харах боломжтой. Яаж?

Библи итгэл найдвар бэлэглэдэг

 Өнөөдөр биднийг цөхрөхөд хүргэдэг асуудал бэрхшээлийг Бурхан шийдэж өгнө гэсэн амлалт Библид бий. Удахгүй Бурхан бидний «нүднээс нулимс бүрийг арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэл 21:4).

  •   Библид ирээдүй сайхан болох талаар юу гэж бичсэн байдгийг «Амьдрал сайхан болох болов уу?» гэсэн өгүүллээс уншаарай.

Библи одоо танд ямар ашиг тустай вэ?

 Библийн бэлэглэдэг найдварын ачаар таагүй бодолтойгоо тэмцэж, илүү өөдрөг болох боломжтой (Ром 15:13). Бас Библид амьдралд хэрэгтэй зөвлөгөө олон байдаг учраас тэдгээрийг хэрэгжүүлснээр санхүүгийн бэрхшээл, шударга бус байдал, өвчин эмгэг гэх зэрэг одоо тулгарч байгаа бэрхшээлээ даван туулах хүч, ухаантай болдог.

  •   Багаасаа өөртөө итгэлгүй байсан нэг хүнд Библийн найдвар яаж амар тайван, аз жаргал авчирсныг «Миний жаргалтай амьдрал эхэлсэн нь» гэсэн видеоноос үзээрэй.

  •   Өөрийгөө буруутгах, гунигт автах, сэтгэл түгших, хайртай хүнээсээ хагацан гашуудах цагт Библи яаж тайвшруулдгийг мэдэж аваарай. «Би Библиэс тайвшралыг олох боломжтой юу?» гэсэн өгүүллийг уншаарай.

  •   Өөрийнхөө өмнөх үеийг «хүнд гар» гэж тодорхойлсон хүн яаж Библийн ачаар итгэл найдвар өвөрлөснийг «Өөрчлөгдөхөд маань Ехова тусалдаг» гэсэн видеоноос үзээрэй.

 2024 онд гэр бүлээрээ амар тайван, жаргалтай амьдраарай. Библи таны амьдралд ямар ашиг тустайг мэдэж авахыг урьж байна. Манай үнэ төлбөргүй, интерактив Библийн хичээлийг заалгаарай. Бурхан одоо таны «сайн сайхны» төлөө юу хийдгийг, бас ямар ирээдүйг бэлдэж байгааг мэдэж аваарай (Иеремиа 29:11).