Эрүүл мэндийн тусламж—Бурхны Хаант төр юу хийх вэ?
«КОВИД-19 дэлхий дахинд тулгамдсан яаралтай асуудал байхаа больсон ч дэлхийд аюул учруулж байгаа хэвээрээ. ... Дахиад өөр цар тахал дэгдэх нь тодорхой. Бид үүнд бэлэн байх ёстой»—Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейесус, 2023 оны 5-р сарын 22.
Олон хүн КОВИД-19 цар тахлын улмаас бие махбод, сэтгэл санаагаар хохирсон, одоо ч уршгийг нь амссаар байна. Дэлхийн төр засгууд болон эрүүл мэндийн байгууллагууд одоо тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлуудыг шийдэж чадах болов уу? Тэд дараагийн цар тахалд бэлэн байх уу?
Бидэнд эрүүл мэндийн жинхэнэ тусламж үзүүлж чадах засгийн газрын тухай Библид бичжээ. Нэг Хаант төрийг буюу засгийн газрыг «тэнгэрийн Бурхан байгуулна» гэсэн байдаг (Даниел 2:44). Тэр засгийн газрын захиргаан дор «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24). Хүн бүр цоо эрүүл болж, эргээд залуугийнх шигээ эрч хүчтэй болно (Иов 33:25).