Skip to content

Гарчиг руу орох

Anton Petrus/Moment via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Дэлхийг хамарсан дайн дэгдэх үү?—Библид юу гэж байдаг вэ?

Дэлхийг хамарсан дайн дэгдэх үү?—Библид юу гэж байдаг вэ?

 Өнгөрөгч 30 жилд олон улсын харилцаа тогтворжиж, бүр сайжирч байна уу даа гэмээр олон хүнд найдвар төрүүлж байлаа. Гэвч саяхны үйл явдлууд итгэл найдварыг нь хөсөрдүүлсэн юм.

  •   «Ливаны хил дээр Израил улс Хезболла бүлэглэлтэй тулалдах болсон нь Газын зурвас дахь дайны цар хүрээ тэлэх вий гэсэн айдсыг дагуулж байна»—«Ройтерс», 2024 оны 1-р сарын 6.

  •   «Ираны удирдлага дор буй цэргийн хүчнүүд энд тэнд довтолж, Иран гэнэт цөмийн хөтөлбөрөө сэргээсэн. Түүнчлэн Орос, Хятад улс Ираны талд орсон нь барууны орнуудын толгойны өвчин болжээ»—«Нью Йорк Таймс», 2024 оны 1-р сарын 7.

  •   «Оросын дайралт Украин даяар ихээхэн хохирол учруулсаар байна»—UN News, 2024 оны 1-р сарын 11.

  •   «Хятад улсын эдийн засаг, батлан хамгаалах салбар хөгжиж, Тайваньд үндсэрхэг үзэл газар авч, Хятад АНУ хоёрын харилцаа муудсан зэрэг нь хурцадмал байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна»—«Жапан Таймс», 2024 оны 1-р сарын 9.

 Олон улсад үүсээд буй энэ тогтворгүй байдлын талаар Библид бичсэн байдаг уу? Эдгээр үйл явдлууд дэлхийг хамарсан дайнд хүргэх үү?

Библийн зөгнөл биелж байна

 Одоо болж буй тодорхой нэг дайныг нэр устай нь Библид зөгнөж бичээгүй ч дайн тулаан хаа сайгүй болж «дэлхийн энх тайвныг үгүй хийх» тухай зөгнөл байдаг (Илчлэл 6:4).

 Библийн Даниел номд бичсэнээр «эцсийн цагт» дэлхийн өрсөлдөгч улс орнууд «мөргөлдөх» буюу давуу эрхийн төлөө тэмцэлдэнэ. Ингэхдээ тэд том арми, зэвсэгт хүчээ ашиглах бөгөөд асар их «алт, мөнгө» буюу хөрөнгө мөнгө зарцуулахыг зөгнөжээ (Даниел 11:40, 42, 43).

Удахгүй болох дайн

 Библид бичсэнээр дэлхийн нөхцөл байдал улам дордоод дараа нь нэг мөсөн сайжирна. Есүс: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй ... агуу их гамшиг болно» гэж зөгнөсөн (Матай 24:21). Тэр «агуу их гамшгийн» төгсгөлд «Хармагедон» гэсэн нэртэй дайн болно. Тэр дайны талаар «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайн» гэж бичсэн байдаг (Илчлэл 16:14, 16).

 Хармагедоноор хүн төрөлхтөн устахгүй, харин ч аврагдана. Энэ дайнаар Бурхан хүний төр засгуудыг хална. Яагаад гэвэл хүний засаглалын гайгаар тоо томшгүй хөнөөлт дайн тулаан дэгдсэн түүхтэй. Та Хармагедоны ачаар үүрдийн жинхэнэ амар тайван яаж тогтохыг мэдмээр байвал дараах өгүүллүүдийг уншаарай.