ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХАН ТАНЫ ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН БЭ?
Заавал ирээрэй
Есүс нас барахынхаа өмнөх орой, амиа золиос болгон өргөснийг нь дурсаж байхыг үнэнч дагалдагчдадаа захижээ. Исгээгүй талх, улаан дарсыг шавь нартаа өгөөд, хожим нь Сүүлчийн зоог буюу Эзний оройн зоог гэгдэх болсон арга хэмжээг зохион байгуулан «Намайг дурсаж үүнийг үйлд» гэж тушаажээ (Лук 22:19).
Дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүд Есүсийн нас барсныг дурсахаар жил бүр цугладаг. Уг арга хэмжээг 2014 онд 4-р сарын 14-ний даваа гаригт нар жаргасны дараа явуулна.
Таныг энэ цуглаанд урьж байна. Есүсийн нас барсан нь танд ямар ач холбогдолтой болохыг уг цуглаанаас мэдэж авна. Энэ цуглаанд суухад мөнгө төлөх шаардлагагүй. Мөнгө хураахгүй. Дурсах цуглаан таны байгаа газар хэзээ, хаана болохыг танд энэ сэтгүүлийг өгсөн хүнээс асуугаарай. Эсвэл jw.org гэсэн манай сайтаас мэдээлэл авч болно. Та заавал ирээрэй.