Skip to content

Гарчиг руу орох

УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?

Гашуудаж буй хүнд юу хамгийн тустай вэ?

Гашуудаж буй хүнд юу хамгийн тустай вэ?

ҮХЭЛ ХАГАЦАЛ ҮЗСЭН ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙГ СҮҮЛИЙН ҮЕД МЭРГЭЖИЛТНҮҮД АНХААРАН СУДАЛЖ БАЙНА. Өмнө дурдсанаар, мэргэжилтнүүдийн өгдөг үр ашигтай зөвлөгөөнүүд эртний мэргэн ухааны судар болох Библид бичсэнтэй тохирдог. Библийн зөвлөгөөнүүд цагийн аясаар хуучирдаггүй нь эндээс харагддаг. Библид ач тустай зөвлөгөө төдийгүй үхэл хагацал үзсэн хүний сэтгэлийг асар их тайвшруулах мэдээ байдаг.

  • Нас барсан дотнын хүн тань зовдоггүй гэдэгт итгээрэй

    «Үхэгсэд юу ч мэддэггүй» гэж Библийн Номлогчийн үгс 9:5-д байдаг. Тэдний «бодлууд мөхдөг» (Дуулал 146:4). Үүнийг баталж Библийн өөр нэг номонд үхсэн хүнийг тайван нойрсож байгаатай зүйрлэсэн байдаг (Ёохан 11:11).

  • Халамжит Бурханд бат итгэвэл тайвширна

    «ЭЗЭНий [Еховагийн, ШЕ] a мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» гэж Библийн Дуулал 34:15-д байдаг. Бурханд сэтгэлээ уудалж залбирах нь сэтгэл засах эмчилгээ төдий зүйл биш ээ. Залбирах нь тайвшруулах чадалтай Бүтээгчтэйгээ дотно болоход тустай.

  • Бидэнд сайхан ирээдүй бий

    Нас барсан хүмүүс амилж энэ дэлхий дээрээ амьдарч байна гээд төсөөл дөө. Библид энэ тухай олон дахин бичсэн байдаг. Тэр цагт чухам юу болох талаар «[Бурхан] [бидний] нүднээс нулимс бүрийг арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» гэж байдаг (Илчлэл 21:3, 4).

Библийг бичүүлсэн Ехова Бурханд итгэдэг олон хүн хайртай дотнын хүнтэйгээ эргээд уулзана гэсэн найдвар өвөрлөн уй гашуугаа давах хүч тэнхээтэй болдог. 65-тай нөхрөө алдсан Анн: «Нас барсан хайртай хүмүүс маань зовж тарчилдаггүй, харин ч Бурхны ой тоонд байгаа, удахгүй амилна гэсэн амлалт Библид байдаг. Нөхрөө алдсан тухай бодох болгонд энэ найдварын тухай боддог. Үүний ачаар л амьдралдаа тохиолдсон хамгийн гашуун зовлонг давах чадалтай болсон» гэж дурсжээ.

Өмнөх өгүүллүүдэд дурдсан Тийна: «Тимог нас барсан өдрөөс эхлэн Бурхан намайг түшиж тулж байгааг мэдэрсэн. Гай зовлонтой тэр үед намайг гэсэн Еховагийн хайр халамжийг бүрэн дүүрэн мэдэрсэн. Амилах тухай Библид байдаг амлалт миний хувьд үнэхээр бодитой. Үүний ачаар Тимотойгоо эргээд уулзах өдрийг иртэл би сэтгэлийн тэнхээтэй байж чадна» гэж хэлсэн юм.

Библид байдаг мэдээнд итгэдэг сая сая хүн дээрх үгтэй санал нийлдэг. Библид бичсэн зүйл танд зүүд мөрөөдөл шиг санагдаж байж болох юм. Гэхдээ амлалт нь яагаад бодитой, зөвлөгөө нь яагаад ач тустай байдгийг нягталж үзээрэй. Үхэл хагацал үзсэн хүнд Библи хамгийн сайн тус болдгийг та ойлгох болно.

НАС БАРАГСАД ИРЭЭДҮЙД ЯАХ ВЭ? ЭНЭ ТУХАЙ ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭЖ АВААРАЙ

Манай jw.org сайтаас үүнтэй холбоотой видео үзээрэй

Үхэлд алдсан хайртай дотнын хүмүүсээ угтан авах сайхан цаг ирэх тухай Библид амласан байдаг

ХҮН ҮХЭЭД ЯАДАГ ВЭ?

Хүн үхээд яадаг вэ? Энэ талаарх Библийн тодорхой хариулт тайвшруулдаг, итгэл бэхжүүлдэг

НОМЫН САН > ВИДЕО гэж орно уу (Видео: БИБЛИ > БИБЛИЙН СУРГААЛ)

ТАНД ДУУЛГАХ САЙН МЭДЭЭ

Муу юм л дуулдах болсон өнөө үед сайн мэдээ байдаг юм болов уу?

БИБЛИЙН СУРГААЛ > АЗ ЖАРГАЛ БА АМАР ТАЙВАН гэж орно уу

a Библийн эх бичигт гардаг Ехова гэдэг нэр Бурхны оноосон нэр юм.