Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИЙН ҮГ ХЭЛЛЭГ

Золиос төлөгдөхөөс өмнөх үеийн хүмүүсийн нүглийг Бурхан уучилсан

Золиос төлөгдөхөөс өмнөх үеийн хүмүүсийн нүглийг Бурхан уучилсан

Есүсийн цусаа урсгаж өргөсөн золиосонд л үндэслэн бид нүглээ уучлуулах боломжтой (Эф. 1:7). Гэхдээ Библид «Бурхан өмнөх үеийн хүмүүсийн нүглийг уучилсан нь хүлцэж тэвчдэгийнх юм» гэж байдаг (Ром 3:25). Энэ нь Есүс амиа золиос болгон өгөхөөс өмнөх үеийн хүмүүсийн нүглийг уучилсан гэсэн үг. Ехова ийнхүү уучлахын зэрэгцээ хэрхэн шударга ёсны төгс хэм хэмжээгээ сахиж чадсан бэ?

Хүн төрөлхтнийг аврах «үр хүүхэд» өгөхөө амласан тэр цаг мөчөөс Ехова золиос төлөгдсөн гэж үздэг (Эх. 3:15; 22:18). Тэрбээр цорын ганц Хүү нь товлосон цагт амиа золиос болгон дуртайяа өгнө гэдэгт бат итгэлтэй байв (Гал. 4:4; Евр. 10:7–10). Хэдийгээр золиос төлөгдөөгүй ч Есүсийг дэлхийд байхад Ехова түүнд нүглийг уучлах эрх мэдэл өгсөн. Есүс өөрт нь итгэсэн хүмүүсийн нүглийг ирээдүйд төлөх золиосондоо үндэслэн уучилсан (Мат. 9:2–6).