СУДАЛЖ БОЛОХ СЭДЭВ
Үнэнч хүмүүс тангаргаа биелүүлдэг
Шүүгчид 11:30–40-ийг уншаад Иефта болон охин нь тангаргаа хэрхэн биелүүлснийг мэдэж аваарай.
Хам сэдвийг нь судлаарай. Үнэнч израйлчууд Еховад ам тангараг өргөхийг хэрхэн үздэг байсан бэ? (Тоол. 30:2). Иефта болон охин нь Еховад итгэдгээ хэрхэн харуулсан бэ? (Шүү. 11:9–11, 19–24, 36).
Ухаж судлаарай. Иефтагийн өргөсөн тангараг ямар утгатай байсан бэ? (хц16.04 х. 7 д/м 12). Иефта болон охин нь тангаргаа биелүүлэхийн тулд юугаа золиосолсон бэ? (хц16.04 х. 7–8 д/м 14–16). Христийн өнөөгийн дагалдагчид ямар тангараг өргөдөг вэ? (хц17.04 х. 5–8 д/м 10–19).
Юу сурч болохыг бодоорой. Өөрөөсөө ингэж асуугаарай.
-
«Бурханд өөрийгөө зориулсан тангаргийнхаа дагуу амьдрахад юу тус болох вэ?» (хц20.03 х. 13 д/м 20).
-
«Еховад түлхүү үйлчлэхийн тулд би юу золиослох вэ?»
-
«Гэрлэлтийн тангаргаа биелүүлж, ханьдаа үнэнч байхын тулд би юу хийх вэ?» (Мат. 19:5, 6; Эф. 5:28–33).