1924—Зуун жилийн өмнө
«ЖИЛИЙН эхэн бол баптисм хүртсэн Христийн дагалдагч бүрийн хувьд ... Еховагийн төлөө үйлчлэлээ өргөжүүлэх сайхан цаг үе юм» гэж 1924 оны 1-р сарын «Буллетин»-д a бичжээ. Библи Судлаачид тэр ондоо үүнийг хэрэгжүүлэн шинэ аргаар, эр зоригтой дэлгэрүүлсэн.
РАДИО СТАНЦ БАЙГУУЛСАН НЬ
Бетелийн эрчүүд Нью-Йорк хотын Стэйтэн Айландад Даблю Би Би Ар (WBBR) радио станц байгуулахаар жил гаран ажилласан. Эхлээд моддыг тайрч газраа цэвэрлээд ажилчдад зориулсан том байр барьсан. Хажууд нь бас нэг барилга барьж, радиогоор хөтөлбөрөө нэвтрүүлэх тоног төхөөрөмжөө угсарсан. Гэхдээ эрчүүд хэдэн асуудлыг шийдэх хэрэгтэй байв.
Радио станцын гол антеныг байрлуулах нь их хэцүү байсан. 91 метрийн урттай антеныг 61 метрийн өндөртэй хоёр модон баганын дунд өлгөх шаардлагатай байв. Эхний удаа оролдоод өлгөж чадаагүй. Харин Еховад найдсаар, эцэст нь ажлаа амжилттай гүйцэтгэсэн. Тэнд ажиллаж байсан Калвин Проссер: «Хэрэв бид антенаа анхны удаад шууд өлгөчихсөн бол өөрсдөөрөө бахархаж “Хар даа, бид чадлаа!” гэх байсан байх даа» хэмээн ярьж билээ. Тэд Еховагийн тусламжтайгаар ажлаа хийж чадсан гэдэгтээ эргэлзээгүй. Харин саад бэрхшээл ингээд дууссангүй.
Радиогоор нэвтрүүлэх нь тухайн үед огт шинэ ажил байсан тул шаардлагатай төхөөрөмж олдоц муутай байв. Харин ах нар хуучин, болхидуу хийцтэй 500 ваттын хүчин чадалтай дамжуулагч худалдаж авав. Мөн микрофон худалдаж авахын оронд ердийн телефон утасны микрофоныг ашигласан. Ингээд 2-р сарын 1-ний орой өөрсдөө угсарсан тоног төхөөрөмжөө ажиллуулж үзэхээр боллоо. Дамжуулах хөтөлбөр хэрэгтэй байсан тул тэд Хаант төрийн дуу дуулцгаав. Эрнест Лөү гэдэг Гэрч залуу тэр орой ямар b залгасан байна. Тэрбээр тэдний дуулахыг радиогоор 25 километрийн цаана, Бруклинд сонсож байсан.
инээдэмтэй явдал болсныг дурсжээ. Тэднийг дуулж байхад шүүгч Рүтэрфорд«Больцгоо, бөөн муур орилолдож байгаа юм шиг сонсогдож байна!» гэж шоолонгуй хэлэв. Нөгөө хэд маань ичээд хөтөлбөрөө зогсоосон. Гэхдээ радио нэвтрүүлэг дамжуулах боломжтой болсноо мэдэж авчээ.
Рүтэрфорд уг радио станцыг Мессиагийн Хаант төрийн үйл хэргийн төлөө зориулсныг 1924 оны 2-р сарын 24-нд анхны нэвтрүүлгээ дамжуулах үед зарлажээ. Мөн радио нэвтрүүлгийн гол зорилгыг тодорхойлон «Ямар шашин шүтлэгтэйгээс үл хамааран, хэчнээн чухал цаг үед амьдарч байгааг бүх хүнд Библийн тусламжтайгаар ойлгуулах явдал юм» гэсэн.
Анхны нэвтрүүлгээ дамжуулсан нь их том амжилт байлаа. Үүнээс хойш 33 жилийн турш Еховагийн Гэрчүүд энэхүү станцыг ашиглан хөтөлбөрөө нэвтрүүлжээ.
САНВААРТНУУДЫН БУРУУГ ЗОРИГТОЙ ГЭРЧИЛСЭН НЬ
Библи Судлаачид 1924 оны 7-р сард Охайогийн Коламбуст чуулган зохион байгуулсан. Тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс хөтөлбөрийг араб, англи, франц, грек, унгар, итали, литва, польш, орос, украин болон Скандинавын орнуудын хэлээр сонссон. Зарим хөтөлбөрийг радиогоор сонсох боломжтой байсан бөгөөд өдөр бүр чуулганы хөтөлбөрийн тухай нийтлэл гаргаж байхаар ах дүүс орон нутгийн сонины газартай тохирчээ.
7-р сарын 24-ний пүрэв гарагт 5 000 гаруй ах дүүс маань чуулган болж буй хотдоо дэлгэрүүлсэн. Тэд 30 000 гаруй ном тарааж, хэдэн мянган хүнтэй Библийн хичээл эхэлсэн. «Харуулын цамхаг»-т энэ өдрийг «чуулганы хамгийн жаргалтай өдөр» гэж тэмдэглэжээ.
7-р сарын 25-ны баасан гарагт Рүтэрфорд нэг илтгэлийнхээ дундуур санваартнуудын буруу үйл ажиллагааг илчилсэн тунхаглалыг чанга дуугаар уншиж, ирээдүйд хүн төрөлхтнийг ивээх Бурхны Хаант төрийн
тухай үнэнийг хүмүүст мэдүүлэхэд садаа болдог улс төр, шашин, бизнесийн удирдагчдыг буруутгасан. Мөн тэд Үндэстнүүдийн холбоог дэмжиж, Бурхан хүн төрөлхтнийг түүгээр дамжуулан удирддаг гэж хэлдгийг илчилсэн. Үүнийг хүмүүст хүргэхийн тулд Библи Судлаачдад эр зориг шаардлагатай байв.Тус чуулган хүмүүст хэрхэн нөлөөлснийг «Харуулын цамхаг» сэтгүүлд дүгнэн «Коламбусын чуулганд цугларсан Эзний бяцхан арми дайснуудын ямар ч хүч, галт суманд дийлдэшгүй болж, ... итгэл нь батжин буцлаа» гэж тэмдэглэжээ. Чуулганд суусан Лео Клаус: «Дэлгэрүүлэх хэсэгтээ тунхаглалыг тараах урам зориг дүүрэн боллоо» гэжээ.
10-р сард Библи Судлаачид нэг танилцуулгыг хэдэн саяар нь тараасан. Тэнд санваартнуудын бурууг илчилсэн Рүтэрфордын үгийг бичсэн байлаа. Франк Жонсон гэдэг Гэрч эрэгтэй Оклахомагийн жижиг хот Кливлендэд өөрийнхөө хэсгийг дуустал танилцуулга тараав. Түүнийг бусад дэлгэрүүлэгч машинаар ирж автал 20 минут хүлээх хэрэг гарлаа. Хотынхон дэлгэрүүллээ хэмээн түүнд дургүйцэн хайж байсан тул гадаа хүлээх аюултай байв. Тиймээс нуугдахаар шийдэж хамгийн ойрхон сүмд оров. Хэн ч байхгүйг анзаараад танилцуулгаа пасторын Библид хавчуулж, бас суудал бүр дээр тавиад хурдан гарлаа. Цаг үлдсэн тул өөр хоёр сүмд ийм маягаар танилцуулгууд тавьсан.
Франк итгэл нэгтнүүдтэйгээ уулзана гэж тоохирсон газар луугаа гүйлээ. Өөрийг нь хайж байгаа хүмүүсээс нуугдан шатахуун түгээгүүрийн ард зогсов. Тэд хажуугаар нь харалгүй өнгөрөөд явчихсан. Төд удалгүй ойрхон дэлгэрүүлж байсан итгэл нэгтнүүд нь машинтайгаа ирээд хамт явцгаав.
Тэдний нэг нь: «Хотоос гарахдаа 3 сүмийн хажуугаар өнгөрөхөд сүм болгоны урд 50 орчим хүн зогсож байсан. Зарим нь танилцуулгыг маань уншиж, зарим нь пастортоо үзүүлж байгаа харагдав. Бид ямар нэгэн асуудал гарахаас өмнө яг амжсан шүү! Хэнд ч баригдалгүй, тунхаглалаа тарааж чадсандаа Ехова Бурхандаа талархсан» гэж ярьжээ.
ӨӨР УЛС ОРОНД Ч ЗОРИГТОЙ ГЭРЧИЛСЭН НЬ
Библи Судлаачид өөр улс оронд ч эр зоригтой дэлгэрүүлж байв. Жишээ нь Жозеф Кретт Францын хойд хэсэгт ажиллаж байсан Польшийн цагаач уурхайчдад дэлгэрүүлсэн. Тэрбээр «Нас барагсад удахгүй амилна» гэсэн сэдэвтэй илтгэл тавихаар төлөвлөсөн ажээ. Тэгээд хотынхонд урилгыг тараахад нутгийн нэг санваартан тийшээ очихгүй байхыг сүмийнхээ хүмүүст анхааруулжээ. Гэсэн ч тэр нь талаар болж, илтгэл сонсохоор ирсэн 5 000 гаруй хүний дунд нөгөө санваартан ч байв! Кретт итгэл үнэмшлээ хамгаалахыг санваартанд хэлэхэд тэрбээр татгалзсан. Илтгэлийнхээ дараа Кретт өөрт байсан бүх ном хэвлэлээ тараажээ. Хүмүүс Бурхны Үгээр үнэхээр цангасан байв (Ам. 8:11).
Африкийн Алтан эрэг буюу одоогийн Гана улсад Клауд Браун сайн мэдээ тунхаглажээ. Түүний илтгэл, тараасан ном хэвлэл олон хүний зүрх сэтгэлд хүрч, үнэнийг хүлээж авав. Эм зүйч мэргэжлээр сурч байсан Жон Бланксон гэдэг залуу Брауны нэг илтгэлийг сонсоод үнэнийг олсноо шууд ойлгосон. Тэрбээр: «Үнэн сэтгэлийг минь
хөдөлгөснөөр сургуулийнхаа олон хүнд ярьсан» хэмээн дурсжээ.Гурвалын тухай сургаал Библид үндэслээгүйг ойлгосон Жон энэ талаар санваартнаас асуухаар шийдээд нэг өдөр Англикан сүмд очлоо. Харин санваартан түүнийг хөөж «Чи Христийнх биш, Диаволынх. Эндээс зайл!» гэж хашхичив.
Жон гэртээ ирээд түүнд захидал бичиж, Гурвалын тухай сургаал үнэн гэдгийг олны өмнө батлахыг санал болгожээ. Санваартан хариу захидалдаа сургуулийнхаа захирлын өрөөнд очоорой гэсэн байв. Өрөөнд нь очиход захирал нь үнэхээр захиа бичсэн эсэхийг асуулаа.
Жон: «Тийм ээ, эрхэм ээ» гэв.
Тэгтэл захирал уучлалт гуйж, захиа бичихийг шаарджээ. Харин Жон: «Эрхэм ээ, танаас уучлал гуйхыг манай захирал хүссэн. Хэрэв та хуурамч сургаал заадгаа хүлээн зөвшөөрвөл би танаас уучлалт гуйхад бэлэн байна» гэж бичсэн.
Гайхсан захирал: «Бланксон, чи ингэж бичих гэж байгаа юм уу?» гэхэд
«Тийм ээ, эрхэм ээ. Үүнээс өөр бичих юм алга даа».
«Чамайг сургуулиас хөөнө. Чи засгийн газрын дэмждэг шашны санваартантай тэрсэлдээд яаж энэ сургуульд үлдэнэ гэж бодоо вэ?»
«Гэхдээ эрхэм ээ, ... таныг хичээл зааж байхад ойлгоогүй зүйлээ бид асуудаг биз дээ?»
«Тэгдэг».
«Үүнтэй л адилхан юм болсон. Санваартан бидэнд Библийн тухай заахад нь би асуулт асуусан юм. Харин тэр хүн хариулж чадаагүй бол би яагаад уучлалт гуйна гэж?»
Бланксон сургуулиас ч хөөгдөөгүй, уучлалт ч гуйгаагүй.
ИХ АЖИЛ АМЖУУЛСАН НЬ
Тухайн жилд болсон үйл явдлуудыг «Харуулын цамхаг» сэтгүүлд дүгнэн «Давидын адилаар бид: “Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ” гэж чин сэтгэлээсээ хэлнэ (Дуу. 18:39). Еховагийн тусламжийг мэдэрсэн, үнэхээр их урам зоригтой жил боллоо. Үнэнч үйлчлэгчид нь сайн мэдээг баяр хөөртэйгөөр дэлгэрүүлсээр байна» гэжээ.
Ах дүүс радиогоор гэрчлэх ажлыг өргөжүүлэхээр оны сүүлээр төлөвлөсөн. Тэгээд Чикагод нэг шинэ станц барьжээ. Энэ станцыг «Үг» гэж нэрлэсэн нь их оносон байв. 5 000 ваттын хүчин чадал бүхий дамжуулагчтай байсан тул Хаант төрийн мэдээг зуу зуун километрийн цаана, бүр Канадын хойд хэсэг хүртэл түгээх боломж бүрдсэн.
1925 онд үнэний гэрэл улам тодорч, Библи Судлаачид «Илчлэл» номын 12-р бүлгийг илүү зөв ойлгожээ. Харин энэ шинэ ойлголтоос болж зарим хүн Еховад үйлчлэхээ больсон. Гэхдээ ихэнх нь, тэнгэрт болсон үйл явдал болон энэ нь Бурхны дэлхий дэх ард түмэнд хэрхэн нөлөөлөхийг ойлгоод сэтгэл нь хөдөлсөн.
a Одоогийн «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал».
b Тухайн үед Библи Судлаачдын ажлыг удирдаж байсан Ж. Ф. Рүтэрфордыг «шүүгч» Рүтэрфорд хэмээн дууддаг байжээ. Тэрбээр Бетелд үйлчлэхээсээ өмнө Миссүри мужийн 8-р дүүргийн Шүүх танхимд заримдаа тусгай шүүгчээр ажилладаг байсан.