НАМТАР
«Одоо би дэлгэрүүлэх ажлын амтанд орсон!»
БИ ШИНЭ ЗЕЛАНДЫН өмнөд арлын Балклута гэдэг тосгонд өссөн. Хүүхэд байхдаа Еховад, Библийн үнэнд хайртай, цуглаанд явах дуртай байв. Хурлынхантайгаа хамт байхад баяр жаргалтай, тайван санагддаг байсан. Угийн бүрэг ичимхий хүүхэд байсан ч долоо хоног бүр дэлгэрүүлэх ажилд дуртайяа оролцдог байлаа. Хүмүүст, тэр дундаа ангийнхандаа дэлгэрүүлэхээс зүрхшээдэггүй, харин ч Еховагийн Гэрч байна гэдгээрээ бахархдаг байсан. 11 настайдаа өөрийгөө Еховад зориулсан.
БАЯР ХӨӨРӨӨ АЛДСАН НЬ
Харамсалтай нь 13-тайдаа Еховатай тийм ч дотно биш болсон. Ангийн хүүхдүүд хязгааргүй эрх чөлөөтэй юм шиг санагдаж, би тэдэнтэй адилхан болохыг хүссэн. Миний хувьд эцэг эхийн зохиосон дүрэм журам, Христийн дагалдагчдын баримталдаг хэм хэмжээ, Еховаг шүтэхтэй холбоотой бүх юм дааж давшгүй ачаа мэт болж билээ. Хэдийгээр Ехова Бурхны оршин байдагт эргэлзэж байгаагүй ч Бурхнаас холдож эхэлсэн.
Идэвхгүй дэлгэрүүлэгч болохгүйн тулд ёс төдий үйлчилдэг болов. Дэлгэрүүлэх ажилдаа бэлдэхгүй явдаг учраас хүмүүстэй олигтой ярилцаж чаддаггүй байлаа. Би хичээл, давтангүй болж, баяр хөөрөө алдаж, сүүлдээ бүр дэлгэрүүлэх дургүй болов. Тэгээд «Хүмүүс долоо хоног, сар бүр яаж ингэж дэлгэрүүлж чаддаг байна аа?» гэж боддог байв.
Би 17 хүрээд өөрийнхөөрөө амьдармаар санагдаж, цүнх саваа баглаж аваад Австрали руу нүүсэн. Эцэг эх маань
намайг явахад маш их сэтгэлээр унаж, санаа зовсон ч намайг Еховад үйлчлэхээ болихгүй гэж бодсон юм билээ.Австралид очоод Еховагаас бүр ч холдож, цуглаандаа ч тогтмол явахаа больсон. Би хурлынхаа сонирхол нэгтэй үе тэнгийнхэндээ татагдсан. Бид алдаг оног оройн цуглаанд очиж, дараа нь шөнийн клуб руу яваад бүжиглэж, идэж уудаг байлаа. Эргээд бодоход би нэг хөлөөрөө үнэний зам дээр, нөгөө хөлөөрөө ертөнцийн зам дээр зогсож байсан юм билээ. Гэхдээ аль аль нь таатай санагдаагүй.
ЧУХАЛ ЮМЫГ ОЙЛГОСОН НЬ
Хоёр жил орчмын дараа би нэг Гэрчтэй уулзаад өөрийн эрхгүй яаж амьдарч байгаагаа бодож эхлэв. Тэр үед би ганц бие дөрвөн Гэрч эмэгтэйтэй нэг байранд амьдарч байлаа. Бид дүүрэг хариуцагч, эхнэр Тамараг нь гэртээ долоо хонуулахаар болсон юм. Нөхөр нь хурлын ажлаар завгүй байх үед бид Тамара эгчтэй инээж хөөрөлдөн цагийг хамт өнгөрөөдөг байв. Үнэхээр сайхан байсан шүү. Тэр эгч маш энгийн, нийтэч хүн байв. Еховад завгүй үйлчилдэг ч найз нөхөдтэйгөө хөгжилдөж чаддаг нь надад гайхалтай санагдсан.
Тамара эгч урам зоригоор дүүрэн байв. Үнэнийг хайрлаж, дэлгэрүүлэх ажилд дурладаг нь бидэнд сайнаар нөлөөлсөн. Би гэдэг хүн баяр хөөргүй ёс төдий үйлчилж байхад Тамара эгч Еховад хамаг сайныгаа өгч аз жаргалаар бялхаж байлаа. Баяр жаргалтай, өөдрөг байдаг нь надад сайнаар нөлөөлсөн. Тамара эгчийн ачаар би Библийн чухал үнэний тухай боддог болсон. Ехова бидний хүн нэг бүрийг өөрт нь баяр «баясалтайгаар» үйлчлээсэй гэж хүсдэг (Дуу. 100:2).
ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН АМТАНД ОРСОН НЬ
Би Тамара эгч шиг аз жаргалтай болох юм сан гэж боддог болсон. Үүний тулд их өөрчлөгдөх хэрэгтэй байлаа. Тиймээс би бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Дэлгэрүүлэх ажилдаа бэлддэг, бас хааяа туслах эхлэгчээр үйлчилдэг болсон. Тэгээд
сэтгэл санаа хөнгөрч, өөртөө итгэлтэй болж байв. Дэлгэрүүлэхдээ Библийг ашиглах тусам дэлгэрүүлэх ажилд улам дуртай болж билээ. Тэгээд удалгүй сар алгасалгүй туслах эхлэгчээр үйлчилдэг болсон.Еховад сайныгаа өгч сэтгэл хангалуун үйлчилдэг янз бүрийн насны хүмүүстэй найзалж эхэлсэн. Үлгэр дуурайл болсон тэдний ачаар би амьдралдаа юуг чухалчлахыг дахин бодож, Библийг өдөр бүр уншдаг болов. Дэлгэрүүлэх ажлын амтанд орж, яваандаа байнгын эхлэгч болсон юм. Би хэдэн жил амсаагүй аз жаргал, амар тайвныг хурлынхнаасаа мэдэрсэн.
НАСАН ТУРШИЙН ЭХЛЭГЧ ХОСТОЙ БОЛСОН МИНЬ
Жилийн дараа би Алекс гэдэг залуутай танилцав. Алекс Еховад хайртай, дэлгэрүүлэх ажилд дуртай, эелдэг, үнэнч зантай хүн юм. Туслах үйлчлэгч болон байнгын эхлэгчээр 6 дахь жилдээ үйлчилж байлаа. Алекс бас Малавид хэрэгцээ ихтэй газар нэг хэсэг үйлчилж байсан. Тэнд хамт үйлчилсэн миссионерууд нь Алекст гүн сэтгэгдэл төрүүлж, Хаант төрийн үйл хэргийг эн тэргүүнд тавихад нь тус болсон юм билээ.
2003 онд бид хоёр гэр бүл болж, одоог хүртэл бүрэн цагаар үйлчилж байна. Энэ хугацаанд бид их ч юм сурсан, Ехова ч биднийг маш их ивээсэн.
БҮР Ч ИХ ИВЭЭЛ ХҮРТСЭН НЬ
Бид 2009 онд Индонезийн арлуудын нэгэнд нь байдаг Тимор-Лесте хэмээх жижигхэн улсад миссионероор томилогдов. Бид маш их гайхаж, баярлаж, бас сандарсан. Тэгээд таван сарын дараа нийслэл хот болох Дилид очив.
Шинэ газар нүүж очоод амьдрал маань эрс өөрчлөгдөв. Шинэ соёл, хэл, хоол унд, нөхцөл байдалд дасах хэрэгтэй болов. Дэлгэрүүлж явахад маш ядуу, бараг бичиг үсэггүй, бүр дарлагдсан хүмүүстэй ч таарах нь их. Бас дайн, хүчирхийллээс болоод бие махбодын болон сэтгэл санааны шархтай хүмүүс ч олон байв. a
b гэдэг 13 настай охинтой таарсан юм. Ээж нь хэдэн жилийн өмнө нас барсан, аав нь ч барагтай хамт байдаггүй ажээ. Мариа үе тэнгийнхээ хүүхдүүдтэй л адил ямар ч зорилгогүй амьдарч байжээ. Нэг удаа уйлаад сэтгэлээ уудлан ярьж байсныг нь санаж байна. Даанч би хэлийг нь сайн мэдэхгүй учраас юу ярьсныг нь ойлгоогүй. Тэгээд Мариаг урамшуулахад туслаач гэж Еховад залбираад урам өгөх хэдэн эшлэл Библиэс уншиж өгсөн. Мариа үнэнийг мэдсэнийхээ ачаар хэдхэн жилийн дотор жаргалтай хүн болж, гаднах байдал, амьдралын хэв маягаа өөрчилсөн. Тэгээд дараа нь баптисм хүртсэн. Одоо хэд хэдэн Библийн хичээлтэй. Мариа Еховагийн гэр бүлд нэгдэж, хайрлуулахын жаргалыг мэдэрч явна.
Тэнд үйлчлэх үнэхээр сайхан байлаа! Би нэг удаа МариаЕхова Тимор-Лесте дэх дэлгэрүүлэх ажлыг ивээж байна. Ихэнх дэлгэрүүлэгч нь сүүлийн арван жилд баптисм хүртсэн боловч одоо маш олон хүн эхлэгч, туслах үйлчлэгч, эсвэл ахлагчаар үйлчилж байна. Зарим нь орчуулгын алслагдсан оффист Библид үндэслэгдсэн ном хэвлэлийг нутгийн хэлээр орчуулдаг. Цуглаан дээр дуу дуулж, нүүрэнд нь мишээл тодорч, Бурхны анд найз болж байгааг нь харах надад үнэхээр сайхан байдаг.
БИ ИЙМ ЖАРГАЛТАЙ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ
Тимор-Лесте дэх амьдрал маань Австралийнхаас тэс өөр байв. Гэхдээ амьдралын маань хамгийн жаргалтай үе байсан. Захаас хатаасан загас, ногоо авч яваа дүүрэн хүнтэй жижигхэн автобусанд заримдаа шахцалдаад явна. Заримдаа, халтар шалан дээр нь энд тэндгүй тахиа шувуу гүйлдсэн, халуун, чийгтэй байшинд ч Библийн хичээл хийх нь бий. Гэхдээ ийм нөхцөлд ч дэлгэрүүлэх хэчнээн сайхан байсан гээч!
Эргээд харахад эцэг эх маань надад Еховагийн тухай зааж, өсвөр насны минь хэцүү он жилүүдэд дэмжиж байсанд нь би их талархдаг. Сургаалт үгс 22:6-д бичсэн үг миний амьдрал дээр биелсэн. Аав ээж хоёр минь Алекс бид хоёроор бахархаж, Еховад үйлчилж байгааг маань хараад баярладаг. 2016 оноос хойш нөхөр маань Австралази салбарын харъяа нутаг дэвсгэрт дүүрэг хариуцагчаар үйлчилж байна.
Дэлгэрүүлэх ажил дарамттай санагддаг байсан үеэ бодохоор итгэмээргүй санагддаг юм. Харин одоо би дэлгэрүүлэх маш дуртай! Амьдралд юу ч тохиолдсон, Бурханд чин сэтгэлээсээ үйлчлэх нь жинхэнээсээ баяр баясгалантай болгодгийг би ойлгосон. Алекстайгаа хамт Еховад үйлчилж байгаа сүүлийн энэ 18 жил маань миний амьдралын хамгийн аз жаргалтай үе билээ. Давидын Еховад хандан «Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж, ... мөнхөд баярлан дуулах болно. Таны нэрийг хайрлагчид Танд баясна» гэж хэлсэн үг юутай үнэн бэ! (Дуу. 5:11).