Энэрэл—Үг ба үйлсээр илэрдэг зан чанар
ЭНЭРЭНГҮЙ сэтгэлийн үйлс хүнийг тайвшруулж, урамшуулан зоригжуулдаг! Санаа тавьж буй хүнд ямар ч хүн талархдаг. Энэрэхэд дургүйцдэг хэн ч байхгүй. Үргэлж ийм сайхан зан чанартай байхын тулд яах хэрэгтэй вэ?
Энэрэнгүй байя гэвэл чин сэтгэлээсээ санаа тавьдгаа үг яриа, үйл хэргээрээ батлах хэрэгтэй. Зөвхөн эелдэг найрсаг байх нь хангалттай биш. Жинхэнэ энэрэл нь халуун хайр, өрөвч сэтгэлээс үүдэлтэй. Түүнээс гадна Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог бөгөөд Христийн дагалдагч хүний илэрхийлж сурах ёстой зан чанар юм (Гал. 5:22, 23). Тиймээс бид энэрэнгүй байж сурах ёстой. Үүний тулд Ехова Есүс хоёр хэрхэн энэрснийг судалж, тэдний жишээг дагацгаая.
ЕХОВА БҮГДИЙГ ЭНЭРДЭГ
Ехова бүх хүнд, тэр байтугай «өөрт нь талархдаггүй, хорон муу хүмүүст ч» санаа тавьж, энэрэн хайрладаг (Лук 6:35). Жишээлбэл «тэрээр сайн, муу хүмүүсийн хэн хэнийх нь дээр нар мандуулж, шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнийх нь дээр бороо оруулдаг» (Мат. 5:45). Тиймд Еховаг Бүтээгчээ гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ч энэрэнгүй сэтгэлээр өгсөн бүхнийг нь хүртэж, зохих хэмжээгээр аз жаргалтай байж чаддаг.
Ехова, Адам Ева хоёрыг энэрсэн нь бидэнд үлгэр дуурайл болдог. Адам Ева хоёр нүгэл үйлдсэнийхээ дараахан «инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсөддөө бэлхэмж хийжээ». Гэвч Едений гадна, «зангуу ба халгай» ургасан газар амьдрахад ямар хувцас тохиромжтойг Ехова мэдэж байсан. Тийм учраас тэднийг энэрч «арьсан дээл хийж өмсгөжээ» (Эх. 3:7, 17, 18, 21).
Ехова «шударга, шударга бус» ямар ч хүнийг энэрдэг боловч үнэнч үйлчлэгчдээ бүр ч илүү энэрдэг. Жишээ нь зөнч Зехариагийн үед Иерусалимын сүмийг сэргээн босгох ажил зогссоныг харсан нэг тэнгэрийн элчийн сэтгэл өвджээ. Энэ тухайгаа хэлэхэд нь Ехова анхааралтай сонсоод «сайн үг, тааламжит үгсээр хариулав» (Зех. 1:12, 13). Бас нэг удаа зөнч Елиад энэрэл үзүүлсэн. Сэтгэлээр унаснаас болоод үхэхийг хүсэмжлэхэд нь Ехова чих тавин сонсоод тэнгэрийн элчээ илгээж сэтгэлийг нь сэргээжээ. Бас ганцаараа биш гэдгийг нь зөнчдөө батлан хэлсэн. Елиа таатай үг сонсож, яг тохирсон тусламжийг аваад даалгавраа биелүүлэх хүч тэнхээтэй болсон (Х.дээд 19:1–18). Тэгвэл Бурхны үйлчлэгчдийн хэн нь хамгийн энэрэнгүй вэ?
ЕСҮС БОЛ ХАМГИЙН ЭНЭРЭНГҮЙ ХҮН
Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа энэрэнгүй, халамжтай нэгэн гэдгээрээ Мат. 11:28–30). Ийм энэрэнгүй түүнийг хаа ч явсан олон хүн дагадаг байв. Есүс тэднийг ихэд өрөвдсөндөө хоол өгч, өвчнийг нь эдгээж, Эцгийнхээ талаар «олон зүйлийг» заасан (Марк 6:34; Мат. 14:14; 15:32–38).
алдартай байлаа. Хэзээ ч ширүүн, дээрэнгүй загнаж байсангүй. Харин ч «Эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ. ... Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн, миний ачаа хөнгөн» гэж хэлдэг байлаа (Есүс бусдыг ойлгож өрөвддөг байв. Энэ нь хамгийн энэрэнгүй хүн байсны баталгаа юм. Хэчнээн таагүй санагдлаа ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайдаг хүн бүрийн хүсэлтийг хүлээн авч «сайхан сэтгэл гаргаж» тусалдаг байсан нь энэрэнгүйн шинж биш гэж үү? (Лук 9:10, 11). Жишээ нь Мосегийн хуулийн дагуу бузартсанд тооцогдсон нэг эмэгтэй өвчнөөсөө сална гэж найдаад Есүсийн хувцсанд хүрчихдэг (Лев. 15:25–28). Цус алдах өвчнөөр 12 жил шаналсан энэ эмэгтэйг Есүс зэмлээгүй. Харин ихэд өрөвдөн «Охин минь, чи итгэсэн учраас эдгэлээ. Амар тайван яв. Энэ муухай өвчин чамайг дахиж бүү зовоог» гэж хэлжээ (Марк 5:25–34). Гайхалтай энэрэнгүй хүн байгаа биз?
ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛТЭЙ ХҮН САЙН ЮМ ХИЙДЭГ
Жинхэнэ энэрэл үйл хэргээс харагддагийг дээрх жишээнээс мэдэж болно. Үйл хэрэг үнэхээр чухал гэдгийг Есүс онцолж сайхан сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэр ярьсан. Самаричууд болон иудейчүүд бие биеэ үзэн яддаг байв. Харин ёгт үлгэрийн самари хүн нэг иудейг өрөвджээ. «Дээрэмчид түүнийг нүцгэлж, зодоод амьтай төдий орхисон» байлаа. Самари хүн энэрэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн тэр хүний шархыг боогоод дэн буудалд аваачдаг. Шархадсан хүнийг асарч байхыг буудлын эзэнд захиад мөнгө өгөв. Түүгээр зогсохгүй илүүг зарвал нэмж төлөхөө амладаг (Лук 10:29–37).
Энэрэнгүй сэтгэл үйл хэргээр төдийгүй үг яриагаар илэрдэг. Сайтар бодож байгаад, урам сэргээм үг хэлэх нь энэрэнгүйн шинж юм. Тиймээс «зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол эелдэг үг түүнийг баярлуулдаг» (Сур. 12:25). Бид хүмүүсийг энэрч өрөвдөн, сайхан сэтгэл гаргавал урмыг нь сэргээх таатай юм ярина. * Тэд яриаг маань сонсоод баярлана, санаа тавьж байгааг ойлгоно. Тэгээд бэрхшээл зовлонг давах сэтгэлийн тэнхээтэй болно (Сур. 16:24).
ЭНЭРЭНГҮЙ БАЙЯ ГЭВЭЛ
Бүх хүн «Бурханы дүр төрхөөр» бүтээгдсэн учраас энэрэнгүй байж чадна (Эх. 1:27). Жишээлбэл зуутын дарга Юлий Ром руу хүргэж явсан элч Паулд «хүнлэг сэтгэл гаргаж, [Сидонд байдаг] найз нөхдийндөө очин тусламж дэмжлэг авахыг зөвшөөрчээ» (Үйлс 27:3). Мальт арлын оршин суугчид Паул нарын хүмүүсийг онгоцны сүйрэлд өртөөд байхад нь найрсгаар хүлээн авч гал өрдөн дулаацуулсан нь энэрэл үзүүлсэн хэрэг байлаа (Үйлс 28:1, 2). Ийм болохоор магтахаас ч яах вэ! Гэвч хааяа нэг сайн үйлс хийхийг жинхэнэ энэрэл гэхгүй.
Бурхны таалалд бүрэн нийцүүлье гэвэл бид хэзээ ямагт энэрэнгүй байх ёстой. Ийм учраас Ехова бидэнд «сайхан сэтгэлийг» буюу энэрэнгүй сэтгэлийг «өмс» гэж хэлдэг (Кол. 3:12). Гэхдээ дандаа ийм байх амаргүй нь үнэн. Яагаад? Ичимхий, өөртөө итгэлгүй, эсэргүүцэл тулгарснаас эсвэл амин хувиа хичээснээсээ болоод бусдад энэрэл үзүүлэхээс хойш суудаг. Гэлээ ч иймэрхүү дутагдлыг ялах боломжтой. Яаж? Бурхны агуу хүчинд найдаарай. Еховаг дуурайн энэрэл үзүүлээрэй (1 Кор. 2:12).
Энэрэнгүй байж сурахын тулд яах хэрэгтэй вэ? «Би хүнийг өрөвдөж яриаг нь анхааралтай сонсдог уу? Хэнд юу хэрэгтэй байгааг соргогоор ажигладаг уу? Гэр бүлийн гишүүд, дотнын найзаас гадна өөр хэнийг хамгийн сүүлд өрөвдөж энэрсэн билээ?» гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг, ялангуяа хурлынхаа гишүүдийг илүү сайн мэддэг болъё гэсэн зорилго тавиарай. Ингэвэл тэдний ахуй амьдрал, хэрэгцээ шаардлагыг мэдэж авна. Намайг энэрч хайрлаасай гэж бусдаас хүсдэг шигээ та өөрөө бусдыг энэрч хайрлаарай (Мат. 7:12). Эцэст нь Еховагаас тусламж гуйгаарай. Энэрэнгүй байж сурах гэж хичээл зүтгэл гаргаж буй таныг Ехова заавал ивээнэ (Лук 11:13).
ЭНЭРЭЛ БОЛ СЭТГЭЛ ТАТАМ ЧАНАР
Бурхны үйлчлэгч гэдгийг нь батлах олон зүйлийг элч Паул тоочихдоо «сайхан сэтгэл» буюу энэрэнгүй сэтгэлийг дурдсан (2 Кор. 6:3–6). Тэрээр үг яриа, үйл хэргээрээ энэрэл үзүүлдэг байсан учраас хүмүүс түүнд татагддаг байв (Үйлс 28:30, 31). Бид бас энэрэнгүй байвал хүмүүс Библийн үнэнд татагдаж болох юм. Бүх хүнийг, тэр байтугай эсэргүүцэгчдийг энэрдэг бол сэтгэл нь уярч эсэргүүцэхээ больж магадгүй (Ром 12:20). Яваандаа сайн мэдээнд татагдаж ч мэднэ.
Диваажин болсон дэлхийд тоолж баршгүй олон хүн амилахаараа жинхэнэ энэрлийг анх удаа үзээд сэтгэл нь хөдлөх биз ээ. Тэд талархсан сэтгэлдээ хөтлөгдөн бусдыг энэрэх нь дамжиггүй. Хайрлаж энэрэн, тусалж дэмжихийг хүсдэггүй хүн диваажинд мөнх амьдрахгүй. Харин бие биеэ хайрлаж энэрдэг хүмүүс л мөнх амьдарна (Дуу. 37:9–11). Бүх хүн юунаас ч айж түгшихгүй, эвтэй найртай байна гээд бод доо! Харин тэр цаг болохоос өмнө энэрэнгүй байж сурах нь ямар ач тустай вэ?
ЭНЭРЭНГҮЙ БАЙХЫН АЧ ТУС
«Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг» гэж Библид бичжээ (Сур. 11:17). Хүмүүс энэрэнгүй сэтгэлтэй хүнд татагддаг. Мөн энэрэнгүй сэтгэлтэй хүнийг энэрдэг. Есүс: «Та нар яаж хэмжинэ, тэд тэгж л хэмжинэ» гэж хэлсэн (Лук 6:38). Тэгэхээр энэрэнгүй сэтгэлтэй хүн олон сайн найзтай байдаг.
Элч Паул Эфэс дэх хурлынханд «Бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвдөн ... бие биеэ дуртайяа уучилж байгаарай» хэмээн захисан (Эф. 4:32). Хурлын гишүүд бүгдээрээ энэрэнгүй сэтгэлтэй, нэг нэгэндээ туслахыг хичээдэг бол ивээл хүртдэг. Хатуу ширүүн үг хэлэх, хайр найргүй шүүмжлэх, хорон үгээр ёжлохыг цээрлэдэг. Хов жив тараахын оронд сайн сайхан юм ярьдаг (Сур. 12:18). Тийм учраас хурал бат бэх байдаг бөгөөд гишүүд нь бүгдээрээ Еховад баяр хөөртэй үйлчилдэг.
Тэгэхээр энэрэл бол үг ба үйлсээр илэрдэг зан чанар юм. Бид энэрэнгүй байвал Ехова Бурхнаа дуурайж буй хэрэг (Эф. 5:1). Үүний үрээр итгэл нэгтнүүд бие биетэйгээ улам дотносож, эв нэгдэлтэй болно. Хүмүүс ч цэвэр шүтлэгт татагдана. Энэрэнгүй хүн гэдгээрээ олонд танигдацгаая!
^ д/м 13 Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог есөн зан чанарын тухай өгүүлж буй энэхүү цувралаар сайхан сэтгэлийн тухай хожим авч үзнэ.