Үнэнийг ярих нь
«Нэг нэгэндээ үнэнийг хэл» (ЗЕХ. 8:16).
ДУУ: 34, 18
1, 2. Хүн төрөлхтөнд хамгийн аюултай юм юу вэ? Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
ТЕЛЕФОН утас, гэрлийн шил, автомашин, хөргөгч бол хүн төрөлхтний бүтээлийн цөөн хэд нь юм. Тэдгээр нь өдөр тутмын ажлыг хөнгөвчилдөг. Нөгөө талаар тамхи, дарь, газрын мина, атомын бөмбөг гэх мэтийн бүтээлүүд хүмүүст аюул учруулдаг. Гэхдээ энэ бүхнээс илүү аюултай, бүр өмнө байсан нэг зүйл бий. Юу вэ? Худал үг! Энэ нь бусдыг хууран мэхлэх зорилгоор бодит үнэнийг гажуудуулж хэлсэн үг юм. Анх хэн худал ярьсан бэ? «Диавол». Есүс Христ түүнийг «худал хуурмагийн эцэг» гэжээ (Ёохан 8:44-ийг уншина). Хэзээ анх худлаа ярьсан бэ?
2 Энэ явдал хэдэн мянган жилийн өмнө Еден цэцэрлэгт болжээ. Анхны хос Адам Ева хоёр Еховагийн бүтээж өгсөн үзэсгэлэнт диваажинд жаргалтай амьдарч байв. Бурхан тэдэнд «сайн мууг мэдүүлэгч модны жимснээс» идвэл үхнэ гэж хэлжээ. Диавол үүнийг мэдэж байсан ч могойн цаанаас Еватай ярьж «Та нар ерөөсөө үхэхгүй» гэсэн. Энэ бол хамгийн анхны худал үг юм. Диавол цааш нь «Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэжээ (Эх. 2:15–17; 3:1–5).
3. Сатан хорон санаагаар худал хэлсэн гэхийн учир юу вэ? Үр дүн нь юу байсан бэ?
Эх. 3:6; 5:5). Түүгээр ч зогсохгүй, тэдний үйлдсэн нүглээс болж «үхэл бүх хүнд тархаж» «хаан мэт ноёлж, Адамын үйлдсэн шиг нүглийг үйлдээгүй хүмүүсийг ч эрхшээлдээ байлгасан» (Ром 5:12, 14). Бид төгс бус болж, мөнх амьдарч чадахгүй болсон нь ийм учиртай. Өнөөдөр хүн «далан жил ... эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил» амьдардаг. Энэ хугацаанд амьдрал нь «зүдгүүр, уй гашуугаар» дүүрэн байдаг (Дуу. 90:10). Сатаны хэлсэн худал үгнээс болоод ийм байдалд хүрсэн!
3 Сатан хорон санаа агуулж байсан учраас Евад худал хэлсэн. Хэрэв Ева үгэнд нь итгээд тэр жимснээс идвэл үхнэ гэдгийг тэрээр мэдэж байлаа. Адам Ева хоёулаа Еховагийн тушаалыг зөрчиж, эцэстээ үхсэн (4. а) Ямар асуултад хариулах хэрэгтэй вэ? б) Дуулал 15:1, 2-т бичсэнээр, ямар хүн Еховагийн найз байх боломжтой вэ?
4 Диавол «үнэнээс холдсон. Яагаад гэвэл Диавол үнэнд дургүй» гэж Есүс хэлсэн. Сатан одоо ч үнэнд дургүй. Тэр бол «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч» юм (Илч. 12:9). Бид Диаволд мэхлэгдэхийг огтхон ч хүсдэггүй. Тиймд дараах гурван асуултыг авч үзье. Сатан хүмүүсийг хэрхэн мэхэлж байгаа вэ? Хүмүүс яагаад худлаа ярьдаг вэ? Еховатай анд нөхөр байж чадаагүй Адам Ева хоёр шиг болохгүйн тулд хэрхэн цаг үргэлж «үнэнийг өгүүлэх» вэ? (Дуулал 15:1, 2-ыг уншина).
САТАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН МЭХЭЛДЭГ ВЭ?
5. Сатан өнөөдөр хүн төрөлхтнийг хэрхэн мэхэлж байна вэ?
5 Бид Сатаны санааг мэддэг учраас түүнд мэхлэгдэхгүй байж чадна гэж элч Паул бичжээ (2 Кор. 2:11). Диавол энэ ертөнцийг буюу хуурамч шашин, авлигад идэгдсэн улс төр, сувдаг шунахай худалдааны тогтолцоог эрхшээлдээ байлгадгийг бид мэднэ (1 Ёох. 5:19). Тийм болохоор Сатан болон чөтгөрүүд эрх мэдэлтэй хүмүүст нөлөөлж худал яриулдаг нь гайхмаар зүйл биш (1 Тим. 4:1, 2). Жишээ нь бизнесменүүд хор хөнөөлтэй бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд ашигтай, сайн мэтээр худал сурталчилж хүмүүсээс мөнгийг нь салгадаг.
6, 7. а) Хуурамч шашныхны худал номлол яагаад аюултай вэ? б) Та шашны удирдагчдын ямар худал сургаалыг сонсож байсан бэ?
6 Шашны удирдагчдын худал яриа бүр ч аюултай. Яагаад гэвэл хүмүүс тэдний номлодог худал сургаалд итгэн Бурхны буруушаадаг юмыг хийдэг болбол мөнх амьдрах боломжоо алдана (Хос. 4:9). Шашны удирдагчид ард олныг хууран мэхэлж байгааг Есүс мэдэж байсан тул «Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Яагаад гэвэл та нар ганц хүнийг бүлэгтээ оруулахын тулд тэнгис, газраар хэрэн явдаг. Тэгээд оруулсан хүнээ Гехеннад хаягдахад [бүрмөсөн устгагдахад] бүр ч илүү таарсан нүгэлтэн болгодог» хэмээн улаан нүүрэн дээр нь хэлжээ (Мат. 23:15; зүүлт). Есүс хуурамч шашны тэр удирдагчдыг зэмлэн буруушаасан. Үнэхээр ч тэдний «эцэг бол Диавол» бөгөөд «алуурчин» болсон этгээд юм (Ёох. 8:44).
7 Пастор, хамба, рабби, свами гэх мэтийн цол хэргэмтэй шашны удирдагчид өнөөдөр хаа сайгүй байна. Тэд нэгдүгээр зууны шашны удирдагчдын адилаар Бурхны Үгийн «үнэнийг нуун дарагдуулдаг» бөгөөд «Бурхны тухай Ром 1:18, 25). Там, үхэшгүй мөнхийн сүнс, хойд төрөл гэх мэтийн хуурамч сургаал номлож, ижил хүйстэн шиг биеэ авч явах, ижил хүйстэнтэй явалдах, гэрлэхийг Бурхан зөвшөөрдөг гэсэн үзлийг дэвэргэдэг.
үнэнийг» бус худал хуурмагийг заадаг (8. Улс төрчид удахгүй ямар худал үг хэлэх вэ? Бид тэр үед яах ёстой вэ?
8 Улс төрчид хүн төрөлхтнийг хууран мэхэлдэг. Удахгүй тэд: «Амар тайван, аюулгүй байна!» гэж худлаа ярих боловч «гэнэт сүйрнэ». Тиймээс худал ярьдаг улс төрчдөд итгэж болохгүй. Тэд дэлхийн байдал маш аюултай байгааг нууж худал хэлнэ. Үнэн хэрэгтээ, «Еховагийн өдөр ирэх нь хулгайч шөнө ирдэгтэй адил гэдгийг [бид] сайн мэднэ» (1 Тес. 5:1–4).
ХҮМҮҮС ЯАГААД ХУДЛАА ЯРЬДАГ ВЭ?
9, 10. а) Хүмүүс яагаад худлаа ярьдаг вэ? б) Бид юуг санаж явах хэрэгтэй вэ?
9 Худал мэдээллийг тараах нь өнөөгийн нийгэмд хэвийн үзэгдэл болсон. Нөлөө бүхий хүмүүс л бусдыг хуурдаг юм биш ээ. «Бид яагаад худлаа ярьдаг вэ?» гэсэн өгүүллийн зохиогч Ю. Бхаттачаря: «Худал ярих нь хүний төрөлхийн араншин» гэж бичжээ. Хүмүүс голдуу өөрийгөө хамгаалах эсвэл ахиж дэвшихийн тулд худал хэлдэг. Хийсэн хэрэг, гаргасан алдаагаа нуух, мөнгө олох зорилгоор эсвэл хувийн ашиг сонирхлын төлөө худал хэлдэг байна. Уг өгүүлэлд бичсэнээр, зарим хүн «танихгүй хүмүүс, ажлынхан, найзууд, дотнын хүмүүстээ ч худлаа ярихаас буцдаггүй».
10 Худлаа хэлэх нь ямар үр дагавартай вэ? Бусдын итгэлийг алдаж, тангараг тасарна. Жишээлбэл, эхнэр нь өөр хүнтэй явалдчихаад түүнийгээ нуух гэж худлаа хэлснийг үнэнч нөхөр нь мэдвэл тэнгэр ниргэсэн юм шиг л санагдах байх. Эсвэл гэртээ байхдаа эхнэр хүүхдээ зоддог хэр нь олны өмнө үлгэр жишээ нөхөр, эцэг мэт харагддаг эрэгтэйг юу гэх вэ? Ийм хүмүүс бусдыг хуурч чадах ч Еховаг хуурч чадахгүй. Үүнийг бид санаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл Еховагийн «мэлмийд бүх юм нүцгэн бөгөөд ил байдаг» (Евр. 4:13).
11. Ананиа Сапфир хоёрын муу жишээ бидэнд ямар сургамжтай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
11 Нэгдүгээр зуунд амьдарч байсан Христийн дагалдагч эхнэр нөхөр хоёр хэрхэн «Сатаны эрхэнд орж» Бурханд худал хэлснийг Библид бичсэн байдаг. Ананиа Сапфир хоёр элчүүдийг хуурахаар шийджээ. Эд хөрөнгөнөөсөө зараад, олсон мөнгөнийхөө заримыг элчүүдэд авчирч өгөхдөө бүгдийг өгсөн мэтээр ойлгуулсан. Энэ нь байгаагаасаа илүү өгөөмөр болж харагдах гэсэн хэрэг байлаа. Гэвч Ехова тэдний хийсэн бүхнийг харж байсан бөгөөд үйлсийнх нь дагуу шийтгэсэн (Үйлс 5:1–10).
12. Худал хэлдэг, хорон санаатай, гэмшдэггүй хэн бүхнийг Ехова яах вэ? Яагаад?
12 Худлаа хэлэхийг Ехова юу гэж үздэг вэ? Сатан ч, Сатаныг дуурайн худал хэлдэг, хорон санаатай, гэмшдэггүй хэн боловч «галт нууранд» хаягдана (Илч. 20:10; 21:8; Дуу. 5:6). Яагаад? Ехова худал хэлдэг хэнийг ч «Бурхны жигшдэг юмыг хийдэг» гэж үздэг (Илч. 22:15, зүүлт).
13. Бид Еховагийн талаар юу мэддэг вэ? Энэ мэдлэгтээ үндэслээд яадаг вэ?
13 Ехова худал хэлдэг хүнтэй адилгүйг бид мэднэ. Бурхан хэзээ ч «худал ярьдаггүй» (Тоол. 23:19; Евр. 6:18). Тэрээр «худалч хэлийг» үзэн яддаг (Сур. 6:16, 17). Бурхандаа сайшаагдахын тулд бид ямагт үнэнийг ярих ёстой. «Нэг нэгэндээ худал» ярьдаггүй маань ийм учиртай (Кол. 3:9).
БИД «ҮНЭНИЙГ ХЭЛДЭГ»
14. а) Бид хуурамч шашны гишүүдээс юугаараа ялгаатай вэ? б) Лук 6:45-д байдаг зарчмыг тайлбарлана уу.
14 Христийн жинхэнэ дагалдагчид хуурамч шашны гишүүдээс юугаараа ялгаатай вэ? «Үнэнийг хэлдэг» (Зехариа 8:16, 17-г уншина). «Бурхны үйлчлэгч гэдгээ баталж ... үнэнийг ярьдаг» гэж Паул бичжээ (2 Кор. 6:4, 7). Есүс хүмүүсийн талаар «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг» гэсэн (Лук 6:45). Тэгэхээр зүрхэндээ үнэнийг ярьдаг сайн хүний амнаас үнэн үг гарах ажээ. Тийм хүн танихгүй хүмүүст, ажлынхандаа, найзууддаа, дотнын хүмүүстээ том ч бай, жижиг ч бай, ямар ч асуудлыг үнэнээр нь ярьдаг. Хэзээ ямагт үнэнч шударга гэдгээ хэрхэн баталж болохыг харуулсан хэдэн жишээ үзье.
15. а) Хоёр нүүр гаргаж амьдрах нь яагаад муу вэ? б) Үеийнхнийхээ нөлөөнд автахгүйн тулд яах вэ? (Зүүлтийг үзнэ үү).
15 Чи үеийнхэндээ таалагдахыг хүсдэг үү? Энэ хүслээсээ болоод хоёр нүүр гаргаж амьдардаг охид хөвгүүд байдаг нь харамсалтай. Тэд гэрийнхэндээ, хурлынхандаа цэвэр ариун харагддаг ч ертөнцийн залуустай хамт байхдаа юм уу олон нийтийн сүлжээ ашиглахдаа тэс ондоо болчихдог. Хараалын үг хэлэх, даруу бус хувцаслах, шалиг дуу сонсох, архи уух, хар тамхи татах, нууцаар болзох эсвэл бүр түүнээс ч дор юм хийдэг. Тийм хүүхэд залуус эцэг эхдээ, итгэл нэгтнүүддээ, Бурханд худал хэлдэг (Дуу. 26:4, 5). Еховаг «аман дээрээ хүндэлдэг боловч үнэндээ зүрх [маань] хол байвал» Ехова үүнийг мэддэг (Марк 7:6, зүүлт). «Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг. Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар» хэмээсэн сургаал үгийг дагавал хэчнээн сайн бэ! (Сур. 23:17). *
16. Тусгай бүрэн цагийн үйлчлэгч болох анкетыг хэрхэн бөглөх ёстой вэ?
16 Чи байнгын эхлэгч юм уу тусгай бүрэн цагийн үйлчлэгч, тухайлбал бетелчин болохыг хүсдэг байж болох юм. Анкет бөглөхдөө эрүүл мэнд, Евр. 13:18). Хэрэв чи Бурхны үзэн яддаг юмыг хийсэн бол, эсвэл ямар нэгэн юм хийсэндээ сэтгэл чинь шаналаад байгаа бол яах вэ? Ахлагчдаас тусламж аваарай. Тэгвэл сэтгэл өвдөх юмгүй амар тайван болно (Ром 9:1; Гал. 6:1).
чөлөөт цаг, ёс суртахууны талаарх бүх асуултад чин үнэнээр нь хариулж бичээрэй (17. Хавчигчид ах дүү нарын маань талаар мэдэх гэж байцаавал бид яах ёстой вэ?
17 Танай нутагт Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглосон байлаа гэж бодъё. Эрх баригчид таныг баривчилж, Гэрчүүдийн талаар мэдэх гэж байцаавал яах вэ? Мэддэг бүхнээ хэлэх ёстой юу? Есүс Ромын захирагчид байцаагдаж байхдаа яалаа? Зарим асуултад огт хариулаагүй. Тэрээр «дуугүй байх хийгээд ярих цаг» байдаг хэмээсэн Библийн зарчмыг баримталжээ! (Ном. 3:1, 7; Мат. 27:11–14). Бид бас ийм байдалд орсон бол ах дүү нартаа аюул учруулахгүйн тулд ухаалаг, болгоомжтой байх хэрэгтэй (Сур. 10:19; 11:12).
18. Ахлагчид итгэл нэгтний талаар асуувал бид яах ёстой вэ?
18 Хурлын гишүүн ноцтой нүгэл үйлдсэн бөгөөд та энэ тухай мэдэж байвал яах вэ? Ахлагчид хурлыг ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгах үүрэгтэй учраас танаас энэ талаар асуух байх. Хэрвээ нүгэл үйлдсэн хүн дотнын найз юм уу гэр бүлийн тань гишүүн байвал яах вэ? «Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг» (Сур. 12:17; 21:28). Тиймд юу ч нуулгүй бүгдийг ярих нь таны үүрэг юм. Хагас дутуу ярьж, үнэнийг гуйвуулж болохгүй гэсэн үг. Ахлагчид бүх баримтыг үнэн зөвөөр нь мэдэж авах шаардлагатай. Баримтыг мэдэхгүй бол Еховатай дахин дотносоход нь тусалж чадахгүй шүү дээ (Яак. 5:14, 15).
19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
19 Дуулалч Давид: «Сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг» хэмээн Еховад залбирчээ (Дуу. 51:6). Хүн сэтгэлдээ юу агуулна, түүнийгээ л гаргадгийг Давид мэддэг байв. Христийн жинхэнэ дагалдагчид ямар ч үед «нэг нэгэндээ үнэнийг хэлдэг». Бурхны үйлчлэгч бид бусдаас өөр гэдгээ батлах бас нэг арга нь Бурхны тухай үнэнийг хүмүүст заах юм. Хэрхэн заахыг дараагийн өгүүллээр үзье.
^ д/м 15 «Охид хөвгүүдийн 10 асуултын хариу» товхимлын «Яавал үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байх вэ?» гэсэн 6-р асуултыг үзээрэй.