Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Бурхны байгууллагаас заавар ирвэл Гэрч эрчүүд, тухайлбал дүүрэг хариуцагчид, ахлагчид яах ёстой вэ?

Дуулгавартай байх ёстой. Тэгээд өөрөөсөө «Еховад үнэнч байхыг би итгэл нэгтнүүддээ уриалдаг уу? ... Заавар зөвлөгөөг хүлээн авч, алгуурлалгүй ажил хэрэг болгодог уу?» гэж асуух хэрэгтэй.—хц16.11, х. 11.

Христийн жинхэнэ дагалдагчид хэзээ Вавилонд олзлогдсон бэ?

Элчүүдийг нас барсны дараахнаас. Тэр үед мяндагтнуудын анги бий болсон. Төр шашин хоёр нийлж тэрслүү Христийн шашныг дэмжин, буудайтай зүйрлэм дагалдагчдын дуу хоолойг дарахыг оролджээ. Гэвч Бурхны тослогдсон үйлчлэгчид 1914 оноос өмнө агуу Вавилоноос чөлөөлөгдсөн.—хц16.11, х. 23-25.

«Махан биеийн бодол санаа», «Сүнсний бодол санаа» хоёр ямар ялгаатай вэ? (Ром 8:6).

Төгс бус махан биеийнхээ хүслийг голлон анхаардаг хүн махан биеийн юмсыг л байнга бодож, магтан алдаршуулдаг. Харин «Сүнсний бодол санаатай» хүн Бурхантай холбоотой, Бурхны үзэл бодолд нийцсэн зүйлийг л анхаардаг. Тийм хүн ариун сүнсээр удирдуулдаг. Эхнийх нь үхэлд хүргэнэ, дараагийнх нь амь ба амар тайвныг өгнө.—хц16.12, х. 15-17.

Санаа зовохоо болиход тустай ямар арга байдаг вэ?

Хамгийн чухал зүйлээ тодорхойл, уян хатан бай, өдөр бүр өөртөө зориулж цаг гарга, Бурхны бүтээлийг ажигла, хошигнож сур, тогтмол дасгал хий, сайн унтаж амар.—хц16.12, х. 22, 23.

«Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан» (Евр. 11:5). Энэ нь ямар утгатай вэ?

Ехова Енохт үхэж байгааг нь мэдүүлэлгүй амар тайван үхүүлсэн бололтой.—хцн17.1, х. 12, 13.

Библийг буруу ойлгодгийн гурван шалтгаан юу вэ?

1) Библи бол даруу зантай, юм суръя гэсэн хүсэлтэй хүмүүст зориулагдсан ном. 2) Ойлгуулж өгөхийг Бурхнаас чин сэтгэлээсээ гуйдаг хүмүүст л зориулагдсан. 3) Библийн зарим хэсгийг цаг нь болохоор ойлгодог.—хцн17.1, х. 14, 15.

Бид ямар учраас даруу байх ёстой вэ?

Даруу хүн өөрийнхөө талаар үргэлж зөв үзэлтэй байдаг, хийж чадахгүй эсвэл хийх эрхгүй зүйлээ хүлээн зөвшөөрдөг. Бид бусдыг хүндэлж, сайхан сэтгэлээр хандах учиртай. Өөрийгөө хэтэрхий чухал гэж үзэхээс сэрэмжлэх ёстой.—хц17.01, х. 18.

Бурхан орчин үеийн Удирдах Зөвлөлийг удирдаж байгаа яг тэр аргаараа I зууны удирдах зөвлөлийг удирдаж байсан гэх ямар нотолгоо байдаг вэ?

I зууны удирдах зөвлөл Судрын үнэнийг ариун сүнсний удирдлагаар ойлгодог байсан. Дэлгэрүүлэх ажлыг удирдахад нь тэнгэрийн элчүүд тусалдаг байсан. Бурхны Үгэнд үндэслэн шийдвэр гаргадаг байсан. Өнөө үед ч бас адилхан.—хц17.02, х. 26-28.

Золиосыг үнэ цэнтэй гэхийн учир юу вэ?

Үүнийг хэн өгсөн, яагаад өгсөн, юугаа золиосолсон, ямар хэрэгцээг хангасан гэсэн дөрвөн зүйлийг сайтар эргэцүүлэн бодвол үнэ цэнг нь ойлгоно.—хцн17.2, х. 4-6.

Бурхны үйлчлэгч нэгэнт шийдвэр гаргасан бол өөрчилж болохгүй гэсэн үг үү?

Бид хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Гэхдээ заримдаа шийдвэрээ дахин нягталж үзэх шаардлага гардаг. Ниневечүүдийг гэмшихэд Бурхан шийдвэрээ өөрчилсөн. Нөхцөл байдал өөрчлөгдөх юм уу шинэ мэдээлэл авбал бид бас шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй байж болох юм.—хц17.03, х. 16, 17.

Бусдыг муулах нь яагаад аюултай вэ?

Бидний зөв ч бай, буруу ч бай, бусдыг муулбал байдал дордоно уу гэхээс хэзээ ч сайжрахгүй.—хц17.04, х. 21.