ХИЧЭЭЛ 9
Үзүүлэн таниулах материал
Эхлэл 15:5
ТОВЧ АГУУЛГА: Үзүүлэн таниулах материал ашиглан гол санаагаа ойлгомжтой, тогтооход хялбар болгоорой.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
-
Оновчтой материал сонгох. Туслах санааг биш, гол санааг онцлох зураг, он цагийн хэлхээ, бүдүүвч зураг, хүснэгт, газрын зураг болон бусад материалыг ашиглаарай. Сонсогчид зөвхөн үзүүлэнг биш сургамжийг нь бас санаж байх ёстой.
-
Бүх сонсогчид харагдах эсэхийг шалгах. Жишээ нь, тайзан дээрээс зураг үзүүлэхээр бол бүгдэд харагдахаар тод байх ёстой.