Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 60

Ахиц дэвшил гаргасаар байгаарай

Ахиц дэвшил гаргасаар байгаарай

Та энэ гарын авлагаар Библийн хичээл хийгээд Еховагийн тухай ихийг мэдэж авсан. Тэгээд Еховад маш их хайртай болж, өөрийгөө зориулж, баптисм хүртсэн байх. Эсвэл удахгүй баптисм хүртэхээр төлөвлөж байгаа байх. Гэхдээ баптисм бол бариа биш, гараа юм. Та Еховатай үүрд мөнхөд дотносох боломжтой. Яаж гэдгийг энэ хичээлээр үзье.

1. Еховатай яагаад цаашдаа ч дотноссоор байх хэрэгтэй вэ?

Бид Еховатай нөхөрлөлөө зузаатгахын тулд маш их хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол Еховагаас хөндийрөх аюултай (Еврей 2:1). Тэгвэл Еховад үнэнч хэвээрээ үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж, Еховад илүү их үйлчлэх боломжуудыг хайж байх хэрэгтэй (Филиппой 3:16-г уншина уу). Еховад үйлчлэх шиг сайхан юм гэж юу байх вэ! (Дуулал 84:10).

2. Цаашдаа өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

Энэ интерактив хичээл ингээд дуусаж байгаа ч таны Христийн дагалдагчийн амьдрал дөнгөж эхэлж байгаа билээ. Библид биднийг «шинэ хүнийг өмсөх учиртай» гэж бичсэн байдаг (Эфэс 4:23, 24). Тийм учраас та Библиэ тогтмол судалж, цуглаандаа явж байгаарай. Тэр хэрээр Ехова болон зан чанарынх нь тухай ихийг мэдэж авна. Сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж Еховатай адилхан зан чанартай болохыг хичээгээрэй. Бас Еховаг баярлуулахын тулд засах хэрэгтэй зүйл байвал тухай бүрд нь засаж байгаарай.

3. Ехова танд яаж туслах вэ?

Библид «Бурхан [та нарыг] ... бүрэн гүйцэд сургана. ... Батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална» гэж байдаг (1 Петр 5:10). Хааяа буруу юм хийх хүсэл төрж болох юм. Гэхдээ буруу хүслээсээ салахад маань Ехова тусалдаг (Дуулал 139:23, 24). Тэгээд ч Ехова өөрт нь үнэнч байх хүсэл төрүүлж, хүч чадал хайрлахаа амласан (Филиппой 2:13-ыг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Яавал ахиц дэвшил гаргахыг, Ехова яаж ивээхийг мэдэж аваарай.

4. Хамгийн сайн Найзтайгаа ярилцаж байгаарай

Та залбирч, Библи судалсныхаа ачаар Еховатай анд найз болсон. Тэгвэл цаашдаа ч дотносохын тулд залбирч, Библи судлах нь яагаад чухал вэ?

Дуулал 62:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яавал илүү утга төгөлдөр, илэн далангүй залбирч сурах вэ?

Дуулал 1:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яавал Библиэ илүү гүнзгий, үр дүнтэй судлах вэ?

Бие даасан судлалаа яаж илүү үр бүтээлтэй хийх вэ? ВИДЕОГ үзээд санаа аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ видеоноос та юуг нь хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

  • Та юуны тухай гүнзгийрүүлж судалмаар байна вэ?

5. Зорилго тавиарай

Ахиц гаргасаар байя гэвэл Еховад илүү сайн үйлчлэх зорилго тавьж байх хэрэгтэй. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Камерон тодорхой зорилго тавьснаар ямар ач тус хүртсэн бэ?

Хүн бүр гадаадад нүүж очоод дэлгэрүүлэх боломжгүй. Гэхдээ дор бүрнээ хүрч болох зорилго тавих боломжтой. Сургаалт үгс 21:5-ыг уншаад дараах хоёр хүрээнд ямар зорилго тавихаа бодоорой.

  • Хуралд

  • Дэлгэрүүлэх ажилд

Энэ зарчмыг хэрэгжүүлбэл зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно гэж яагаад хэлж болох вэ?

Тавьж болох зорилгууд:

  • Залбирлынхаа агуулгыг баяжуулах

  • Библиэ бүтнээр нь унших

  • Хурлынхаа бүх хүнтэй танилцах

  • Библийн хичээл заах

  • Туслах юм уу байнгын эхлэгчээр үйлчлэх

  • Туслах үйлчлэгч болох (Гэрч эрэгтэйчүүд)

6. Үүрд жаргалтай амьдраарай!

«Еховаг эрэн хайгчид түүнийг магтах болно. Та нар үүрд жаргалтай амьдрах болтугай!» (Дуулал 22:26, ШЕ).

  • Та одоо төдийгүй үүрд жаргалтай амьдрахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

ДҮГНЭЛТ

Цаашдаа ч Еховатай дотносож, тодорхой зорилго тавьж байгаарай. Тэгвэл үүрд жаргалтай амьдарна!

Давтах асуулт

  • Үнэнч үйлчлэхэд маань Ехова тусална гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

  • Та Еховатай нөхөрлөлөө яаж зузаатгах вэ?

  • Тодорхой зорилго тавивал Еховатай улам дотносдог гэж яагаад хэлж болох вэ?

Алсын зорилго

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Еховад идэвхтэй үйлчилдэг хүн ч баяр хөөргүй болж болох юм. Яавал эргээд баяр хөөртэй болох вэ?

«Нямбай судалж, эргэцүүлэн бодож үргэлж баяр жаргалтай байцгаая» (5:25)