ХИЧЭЭЛ 49
Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (1-р хэсэг)
Хуримаа хийж буй хосууд насан туршдаа аз жаргалтай амьдарна гэж боддог. Энэ нь ч хоосон мөрөөдөл биш юм. Яагаад гэвэл олон жил ханилсан Христийн дагалдагч гэр бүлүүд одоо ч жаргалтай амьдарч байна. Нууц нь Библийн зарчмыг хэрэгжүүлдэгт байгаа юм.
1. Нөхрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?
Ехова нөхөр хүнийг өрхийн тэргүүнээр томилсон (Эфэс 5:23-ыг уншина уу). Тийм учраас үргэлж гэр бүлийнхээ сайн сайхныг бодож шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Библид «Эхнэрээ хайрлаж яв» гэж байдаг (Эфэс 5:25). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг халамжтай нөхөр ямар байдаг вэ? Хоёулхнаа байхдаа ч, бусдын хажууд ч эхнэртээ аядуу зөөлөн ханддаг. Бас аюулаас хамгаалж, сэтгэл санааг нь анхаарч, хэрэгцээтэй бүхнээр нь хангадаг (1 Тимот 5:8). Хамгийн гол нь Бурхантай дотно байхад нь тусалдаг (Матай 4:4). Үүний тулд хамтдаа тогтмол Библи уншиж, залбирдаг. Ийнхүү эхнэрээ халамжилдаг нөхөр хүн Еховатай дотно хэвээрээ байдаг (1 Петр 3:7-г уншина уу).
2. Эхнэрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?
Бурхны Үгэнд «Эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой» гэж бий (Эфэс 5:33). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг эхнэр ямар байдаг вэ? Нөхрийнхөө сайн талыг анхаардаг. Гэр бүлийнхээ төлөө хичээж зүтгэдгийг нь үнэлдэг. Гаргасан шийдвэрийг нь дэмждэг. Нөхөр нь Еховаг шүтдэггүй байлаа ч нөхөртэйгөө сайхан харьцаж, бусдад сайнаар ярьдаг.
3. Эхнэр нөхөр хоёр яавал бие биетэйгээ улам дотно болох вэ?
Библид эхнэр нөхөр хоёрыг «нэг бие» гэсэн байдаг (Матай 19:5). Тийм учраас ханиасаа хөндийрч байгаагаа анзаарвал тэр даруй арга хэмжээ авах ёстой. Хамт байх цагийг үргэлж гаргах нь зүйтэй. Бас илэн далангүй, тайван ярилцаж байх хэрэгтэй. Еховагаас өөр хэнийг ч эсвэл юуг ч ханиасаа дээгүүр тавьж болохгүй. Өөр хүнтэй хэт дотносохоос сэрэмжлэх нь туйлын чухал.
УХАЖ ОЙЛГОЁ
Библийн ямар зарчмыг хэрэгжүүлбэл эхнэр нөхөр хоёр улам дотно болохыг мэдэж аваарай.
4. Эхнэрээ хайрлаж халамжлаарай
Библид «Нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой» гэж байдаг (Эфэс 5:28, 29). Үүнийг юу гэж ойлгох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Нөхөр хүн эхнэрээ яаж хайрлаж халамжлах ёстой вэ?
Колосай 3:12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Нөхөр хүн эдгээр зан чанарыг яаж илэрхийлж болох вэ?
5. Нөхрөө хайрлаж хүндлээрэй
Нөхрөө хүндлэх ёстой гэж Библид байдаг. Еховаг шүтдэггүй нөхрөө ч хүндлэх хэрэгтэй. 1 Петр 3:1, 2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Нөхөр тань Еховаг шүтдэггүй бол та нөхрөө Еховаг шүтдэг болоосой гэж хүсдэг байх. Тэгвэл яасан нь дээр вэ? Байнга дэлгэрүүлэх үү? Эсвэл биеэ зөв авч явж, хүндэтгэлтэй хандах уу? Та яагаад тэгж бодож байна вэ?
Ер нь эхнэр нөхрүүд санал нэгтэй шийдвэр гаргадаг. Гэхдээ заримдаа эхнэр нь санал нийлэхгүй 1 Петр 3:3–5-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.
байж болох юм. Тийм үед саналаа хүндэтгэлтэй, эвтэйхэн хэлэх нь зүйтэй. Харин эцсийн шийдвэр гаргах үүргийг Ехова нөхөрт нь өгснийг санах ёстой. Тэгээд нөхрийнхөө гаргасан шийдвэрийг бүх талаар дэмжих хэрэгтэй. Ингэснээр гэр бүлдээ халуун дулаан орчныг бүрдүүлнэ.-
Эхнэр нь нөхрөө хүндлэхэд Еховад ямар санагддаг вэ?
6. Гэр бүлд тулгардаг асуудлыг шийдэх боломжтой
Асуудал бэрхшээлгүй гэр бүл гэж байхгүй. Тийм учраас эхнэр нөхөр хоёр асуудлаа шийдэхийн тулд нэг баг болж санаа нэгтэй байх нь чухал. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Видеонд гарсан эхнэр нөхөр хоёр бие биеэсээ хөндийрч байгаа нь юунаас харагдсан бэ?
-
Тэр хоёр дотносохын тулд юу хийсэн бэ?
1 Коринт 10:24; Колосай 3:13-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Гэр бүлийг бат бөх байлгахад энэ зөвлөгөө ямар ач тустай вэ?
Бие биеэ хүндлээрэй гэж Библид байдаг. Энэ нь бусдын сэтгэлийг ойлгож, эелдэг зөөлөн хандана гэсэн үг. Ром 12:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Хань маань эхлээд намайг хүндлэх ёстой гэж бодох нь зөв үү? Та яагаад тэгж бодож байна вэ?
ЗАРИМ ХҮН: «Бид хоёр өмнөх шигээ дотно биш болсон» гэдэг.
-
Тийм гэр бүлд Библийн ямар зарчим тус болно гэж та бодож байна вэ?
ДҮГНЭЛТ
Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлаж, хүндэлж, Библийн зарчмыг хэрэгжүүлдэг бол жаргалтай байна.
Давтах асуулт
-
Гэр бүлээ жаргалтай байлгахын тулд нөхөр хүн яах хэрэгтэй вэ?
-
Гэр бүлээ жаргалтай байлгахын тулд эхнэр хүн яах хэрэгтэй вэ?
-
Та гэр бүлтэй бол ханьтайгаа дотносохын тулд Библийн ямар зарчмыг хэрэгжүүлэх вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай зөвлөгөөнүүдийг уншаарай.
Өрхийн тэргүүндээ захирагдах гэж яахыг хэлдэг вэ?
«Эмэгтэйчүүд ээ, та нар тэргүүндээ захирагддаг уу?» («Харуулын цамхаг», 2010 оны 5-р сарын 15)
Нэг гэр бүлд ноцтой асуудлууд тулгарч, бүр салж сарнижээ. Асуудлаа яаж давсан юм бол?