ХИЧЭЭЛ 40
Ехова биднийг цэвэр ариун байгаасай гэж хүсдэг
Ээж нь хүүгийнхээ гар нүүрийг угаалгаж, цэвэр хувцсыг нь өмсгөж, хичээлд нь явуулахаар бэлдэж байна гэж бодъё. Ариун цэвэр сахих нь хүүгийн эрүүл мэндэд тустай. Бас цэвэр цэмцгэр байгааг нь хүмүүс хараад аав ээж нь хүүхдээ анхаардгийг мэднэ. Үүн шиг, халамжтай Эцэг Ехова маань биднийг ариун цэвэр сахиасай гэж хүсдэг. Түүнээс гадна ёс суртахууны хувьд цэвэр байх буюу бодол санаа, үг яриа, үйл хэргээ цэвэр ариун байлгаасай гэж хүсдэг. Цэвэр байвал бидэнд тустай. Бас Бурхнаа алдаршуулна.
1. Ахуй болон биеийн хувьд цэвэр байхын тулд яах хэрэгтэй вэ?
Ехова: «Та нар ариун байх ёстой» гэж тушаадаг (1 Петр 1:16). Бид ариун байхын тулд бие, ахуй, ёс суртахууны хувьд цэвэр байх ёстой. Яаж ахуй болон биеийн хувьд цэвэр байх вэ? Тогтмол усанд орохоос гадна гэр орон, хувцас хунар, унаа тэргээ цэвэр цэмцгэр байлгах ёстой. Бас цуглааны танхимын цэвэрлэгээнд оролцох нь зүйтэй. Ингэж ариун цэвэр сахивал Ехова Бурхнаа алдаршуулна (2 Коринт 6:3, 4).
2. Цэвэр ариун байя гэвэл юунаас хол явах ёстой вэ?
Ехова бидэнд «бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэхийг» уриалдаг (2 Коринт 7:1). Бид Еховад бүх талаар таалагдахыг хичээдэг. Тийм учраас буруу юм бодохгүй байхыг хамаг чадлаараа хичээх ёстой (Дуулал 104:34). Бас хараалын үг хэлэх зэргээр зохисгүй юм ярих ёсгүй (Колосай 3:8-ыг уншина уу).
Биеийг хордуулж, ёс суртахууныг гажуудуулдаг ямар ямар зуршил байдаг вэ? Тамхи татах юм уу зажлах, мансууруулах бодис хэрэглэх, эмийг эмчилгээний бус зорилгоор хэрэглэх зэргийг дурдаж болно. Энэ бүхнээс хол байвал эрүүл байна, амь гэдэг бэлгээ үнэлж эрхэмлэдгээ харуулна. Ёс суртахууны хувьд цэвэр байхын тулд яах ёстой вэ? Гар хангалга хийх, порно үзэх зэрэг бузар зуршилтай болохгүйн тулд хичээх хэрэгтэй. Хэрэв ийм зуршилтай бол салах ёстой (Дуулал 119:37; Эфэс 5:5). Салах нь хэцүү байдаг ч Ехова заавал тусална (Исаиа 41:13-ыг уншина уу).
УХАЖ ОЙЛГОЁ
Цэвэрч байвал яагаад Еховаг алдаршуулах вэ? Муу зуршлаасаа яаж салах вэ? Хариуг нь мэдэж аваарай.
3. Цэвэрч байвал Еховаг алдаршуулна
Цэвэрч байхыг Ехова хэр чухалд үздэгийг израйлчуудад өгсөн хуулиас мэдэж болно. Египетээс гарсан нь 19:10; 30:17–19-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Эдгээр зүйлээс харвал Ехова ариун цэвэр сахихыг хэр чухалд үздэг вэ?
-
Үргэлж цэвэр цэмцгэр байхын тулд та юу хийж болох вэ?
Ариун цэвэр сахихад цаг хүч хэрэгтэй нь үнэн. Гэхдээ хаана амьдардаг, боломж бололцоо ямар байдгаас үл хамааран цэвэрч байх боломжтой. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Дэлгэрүүлэхдээ эд зүйлээ цэвэр цэмцгэр байлгавал Еховаг алдаршуулна гэж яагаад хэлж болох вэ?
4. Хорт зуршлаа хаяарай
Та тамхи татдаг эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг бол энэ хорт зуршлаа хаяхад ямар хэцүү байдгийг мэдэх байх. Тэгвэл юу тус болох вэ? Эдгээр хорт зуршил танд яаж нөлөөлдгийг бодоорой. Матай 22:37–39-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Эдгээр хорт зуршил Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлдөг вэ?
-
Гэр бүл болон ойр тойрны хүмүүст яаж нөлөөлдөг вэ?
Муу зуршлаасаа салах төлөвлөгөө зохиогоорой. a ВИДЕОГ хамт үзээрэй.
Филиппой 4:13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Тогтмол залбирч, Библи судалж, цуглаанд очдог бол муу зуршлаа хаях хүчтэй болно гэхийн учир юу вэ?
5. Ёс журамгүй юм бодохгүй, хийхгүйн тулд тэмцээрэй
Колосай 3:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Порно, секстинг b, гар хангалгыг Ехова бузар гэж үздэгийг юунаас мэдэж болох вэ?
-
Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг та хэтэрхий өндөр гэж бодож байна уу? Яагаад?
Ёс журамгүй юм бодохоо болихын тулд яах хэрэгтэйг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Ёс суртахууны хувьд үргэлж цэвэр ариун байхын тулд шийдэмгий байх хэрэгтэй. Үүнийг Есүс жишээгээр тайлбарлажээ. Матай 5:29, 30-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Есүсийн хэлснийг шууд утгаар ойлгож болохгүй. Харин Есүс шийдэмгий алхам хийх хэрэгтэйг ийнхүү онцолсон юм. Ёс журамгүй юм бодохгүйн тулд ямар шийдэмгий алхам хийх хэрэгтэй вэ? c
Та ёс журамгүй бодолтойгоо тэмцдэг үү? Тийм бол, таныг хараад Ехова маш их баярладаг. Дуулал 103:13, 14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Муу зуршлаа хаяж чадахгүй байгаа хүнд энэ зүйл сэтгэлийн дэм хайрладаг гэж яагаад хэлж болох вэ?
Бүү шантраарай!
«Муу зуршилдаа дахиад дийлдчихлээ. Би ёстой бүтэхгүй юм байна» гэж бодох амархан. Гэхдээ бодоод үз дээ. Гүйлтийн тэмцээнд оролцож байгаа хүн уналаа гэхэд тэмцээнд оролцох эрхээ алдлаа гэсэн үг биш. Бас дахиад гараанаас эхлэх хэрэггүй. Үүн шиг, нэг удаа биеэ барьж чадаагүй байлаа гээд муу зуршилтайгаа тэмцэх тэмцэлд ялагдлаа гэж бодож болохгүй. Бас хичээл зүтгэл тань талаар боллоо гэсэн үг биш шүү дээ. Ер нь муу зуршилтайгаа тэмцэж байгаа хүний хувьд хааяа дийлдэх нь байдаг л зүйл. Тийм учраас битгий бууж өгөөрэй. Ехова танд тусалж байгаа учраас та муу зуршлаа дийлж чадна!
ЗАРИМ ХҮН: «Над шиг нэгэнт орчихсон хүн гарахаасаа өнгөрсөн» гэдэг.
-
Та тийм хүнд Библиэс ямар зүйл үзүүлэх вэ? Еховагийн тусламжтайгаар муу зуршлаа хаях боломжтойг яаж тайлбарлах вэ?
ДҮГНЭЛТ
Бид бие, сэтгэл, үйл хэргээ цэвэр ариун байлгаснаар Еховаг баярлуулдаг.
Давтах асуулт
-
Цэвэр ариун байх нь яагаад чухал вэ?
-
Яаж ахуй болон биеийн хувьд цэвэр байх вэ?
-
Та яавал бодол санаа, үйл хэргээ цэвэр ариун байлгах вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Боломж бололцоо муутай байлаа ч цэвэрч байхын тулд ямар энгийн зүйл хийж болох вэ?
Тамхиа хаяхад тус болох аргуудыг мэдэж аваарай.
Порно хүнд яаж нөлөөлдөг вэ?
Порнонд донтсон хүн порно үзэхээ хэрхэн больсон бэ?
«Би долоо бүдэрч байж сэхсэн хүн» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2016 №4)
a Энэ хичээлийн «Мэдлэгээ тэлье» булан дахь «Тамхинаас яаж гарах вэ?» гэсэн гарчигтай цуврал өгүүлэлд ямар ч муу зуршлаас салахад тустай аргуудыг тайлбарласан.
b Сексийн утгатай мессеж, зураг, видео илгээхийг хэлдэг.
c Гар хангалга хийх зуршлаасаа салахын тулд «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 1-р дэвтрийн «Яавал гар хангалга хийхээ болих вэ?» гэсэн гарчигтай 25-р бүлгийг үзнэ үү.