ЯРИА ЭХЛЭХ
ХИЧЭЭЛ 6
Зоригтой байх
Зарчим: «Бид ... Бурхны сайн мэдээг та нарт эр зоригтой тунхагласан. Бурхан бидэнд эр зориг хайрласан билээ»—1 Тес. 2:2.
Есүс яасан бэ?
1. ВИДЕОГ үзэх юм уу Лук 19:1–7-г уншаад дараах асуултыг бодоорой.
Есүсээс юу сурах вэ?
2. Хэнийг ч ялгалгүй дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй.
Есүсийг дуурайгаарай
3. Еховад найдах. Бурхны агуу хүч Есүсийг сайн мэдээ дэлгэрүүлэх зоригтой болгосон. Таныг ч бас зоригтой болгоно (Мат. 10:19, 20; Лук 4:18). Хэрэв та хэн нэгнээс айж сүрдэж байгаа бол тэр хүнд зоригтой дэлгэрүүлэхэд туслаач гэж Еховагаас гуйгаарай (Үйлс 4:29).
4. Урьдчилан дүгнэхгүй байх. Заримдаа хүний гадаад төрх, нийгмийн байдал, амьдралын түвшин, шашин шүтлэг зэргээс болоод ярилцахаас халширч магадгүй. Гэхдээ дараах зүйлийг санаарай.
5. Зоригтой хэр нь хүндэтгэлтэй, болгоомжтой байх (Мат. 10:16). Маргалдахаас зайлсхийгээрэй. Хэрэв хүн сайн мэдээг сонсох дургүй байвал эсвэл танд аюултай санагдвал яриагаа эвтэйхэн дуусгаарай (Сур. 22:3).