Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 24

Манай байгууллага хэрхэн санхүүжиж дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг вэ?

Манай байгууллага хэрхэн санхүүжиж дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг вэ?

Балба

Того

Британи

Манай байгууллага жил бүр хэдэн зуун сая Библи болон ном сэтгүүл хэвлэж, үнэ төлбөргүй тараадаг. Бас цуглааны танхим, салбаруудын барилгыг барьж, засаж тордох ажил явуулдаг. Түүнээс гадна, олон мянган бетелчин, миссионерийг дэмжиж, байгалийн гамшиг болсон газарт тусламж үзүүлдэг. Тэгвэл «Энэ бүх ажлыг яаж санхүүжүүлдэг юм бол?» гэж та бодож болох юм.

Бид аравны нэг авдаггүй, мөнгө хураадаггүй. Хэдийгээр сайн мэдээ тунхаглах ажлыг хийхэд зардал их гардаг ч бид бусдаас мөнгө нэхдэггүй. Зуу гаруй жилийн өмнө гарсан «Харуулын цамхаг» сэтгүүлийн хоёр дахь дугаарт бид Еховаг дэмжинэ гэдэгт итгэдэг учир «хэзээ ч хүнээс тусламж дэмжлэг гуйхгүй» гэж бичсэн байсан. Үнэхээр ч бид хүнээс тусламж дэмжлэг гуйж байгаагүй! (Матай 10:8).

Манай үйл ажиллагаа сайн дурын хандиваар санхүүждэг. Библийн боловсрол олгох ажилд маань талархаж хандив өгдөг хүн олон байдаг. Еховагийн Гэрчүүд Бурхны хүсэл тааллыг дэлхий даяар биелүүлэхийн тулд цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө болон бусад зүйлээ дуртайяа зориулдаг (Шастирын дээд 29:9). Хандив өргөх хүсэлтэй хүмүүс цуглааны болон чуулганы танхимд байрлуулсан хайрцагт хандив өргөж болдог. Эсвэл jw.org вэб сайтаар дамжуулан хандив өргөж болно. Нэг удаа ядуу бэлэвсэн эмэгтэйг сүмийн эрдэнэсийн санд хоёр зэс зоос өргөсөнд Есүс өндөр үнэлсэн байдаг. Энэ л эмэгтэй шиг жирийн амьдралтай хүмүүсийн өгөөмөр сэтгэлийн ачаар хандивын дийлэнх хэсэг бүрддэг (Лук 21:1–4). Тиймээс хэн ч боломжийнхоо хэрээр тогтмол «цааш нь хийж», «зүрхэндээ шийдсэнчлэн» хандив өгч болдог (1 Коринт 16:2; 2 Коринт 9:7).

Ехова хүсэл тааллаа биелүүлэхдээ Хаанчлалынх нь үйл хэргийг дэмждэг хүмүүст өөрийг нь «эд хөрөнгөөрөө ... дээдлэх» хүсэл төрүүлсээр байна гэдэгт бид эргэлздэггүй (Сургаалт үгс 3:9).

  •  Манай байгууллага бусад шашны байгууллагаас ямар ялгаатай вэ?

  •  Сайн дурын хандивыг яаж зарцуулдаг вэ?