Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 10

Жинхэнэ шашныг олох боломж

Жинхэнэ шашныг олох боломж

Хэрэв та Бурхны анд нөхөр болохыг хүсэж байгаа бол түүний таашаадаг шашныг шүтэх ёстой. «Жинхэнэ шүтэгчид» Бурхныг «үнэнээр» шүтэх болно гэж Есүс хэлсэн (Иохан 4:23, 24, ШЕ). Бурхныг шүтэх цорын ганц зөв арга байдаг (Эфэс 4:4—6). Жинхэнэ шашин мөнхийн амь уруу хөтөлдөг, харин хуурамч шашин үхэлд хүргэдэг (Матай 7:13, 14).

Та шүтдэг хүмүүсийг нь хараад жинхэнэ шашныг таньж болно. Ехова сайн Бурхан учраас түүний жинхэнэ шүтэгчид сайн хүмүүс байх ёстой. Амтат жүржийн сайн мод сайн жимс өгдөг шиг жинхэнэ шашны үр жимс бол сайн хүмүүс юм (Матай 7:15—20).

Еховагийн анд нөхөд Библийг гүнээ хүндэтгэдэг. Библи бол Бурхны үг гэдгийг тэд мэддэг. Түүнд бичсэнээр Библи амьдралыг нь удирдаж, асуудлыг нь шийдвэрлэж, Бурхныг таньж мэдэхэд нь тусалдаг гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг (2 Тимот 3:16). Тэд бусдад заадаг зүйлийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулахыг хичээдэг.

Еховагийн анд нөхөд бие биеэ хайрладаг. Есүс хүмүүст Бурхны тухай зааж, өвчтэй хүмүүсийг эдгээн хайраа илчилсэн. Жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс бусдыг бас хайрладаг. Есүс ядуучууд болон бусад үндэстнийг ялгаварлан гадуурхдаггүйн адил тэд мөн ялгаварладаггүй. Бие биеэ хэрхэн хайрлаж байгаагаар нь миний дагалдагч мөн эсэхийг хүмүүс таних болно гэж Есүс хэлсэн (Иохан 13:35).

Бурхны анд нөхөд Ехова гэдэг нэрийг эрхэмлэдэг (Матай 6:9). Хэрэв хэн нэгэн хүн таныг нэрээр тань нэрлэхээс татгалзвал тэр хүн таны анд нөхөр байж чадах уу? Үгүй! Хэрэв бид анд нөхөртэй бол түүнийгээ нэрээр нь дуудаж, бусдад түүний тухай сайнаар ярьдаг. Түүн лүгээ адил Бурхантай анд нөхөр болохыг хүсэж байгаа хүн түүнийг нэрээр нь дуудаж, түүний тухай бусдад ярих ёстой. Ехова биднээс чингэхийг хүсдэг (Ром 10:13, 14).

Есүс, Бурхны Хаанчлалын тухай хүмүүст зааж байсан шиг Бурхны анд нөхөд ч мөн заадаг. Бурхны Хаанчлал бол дэлхийг Диваажин болгон хувиргах тэнгэрийн засгийн газар юм. Бурхны анд нөхөд Бурхны Хаанчлалын тухай энэхүү сайн мэдээг бусадтай хуваалцдаг (Матай 24:14).

Еховагийн Гэрчүүд Бурхны анд нөхөд байхыг хичээдэг. Тэд Библийг хүндэтгэж, бие биеэ хайрладаг. Тэрчлэн Бурхны нэрийг эрхэмлэн, дууддагаас гадна Бурхны Хаанчлалын тухай бусдад заадаг. Өнөөдөр жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс бол Еховагийн Гэрчүүд юм.