БҮЛЭГ 16
Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэх нь
-
Шүтээн шүтэхийг Ехова юу гэж үздэг вэ?
-
Хуурамч шашнаас үүсэлтэй баяр ёслолд Христийн дагалдагчид хэрхэн ханддаг вэ?
-
Хүмүүст итгэл үнэмшлээ яаж эвтэйхэн тайлбарлах вэ?
1, 2. Хуурамч шашнаас гарсны дараа өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ? Таны бодлоор, энэ нь яагаад чухал бэ?
НЭГ этгээд ундны ус хордуулсан нь илэрчээ гэж бодъё. Яах нь зүйтэй вэ? Мэдсэн даруйдаа хортой уснаас уухаа болих нь мэдээж. Гэхдээ хортой ус уухаа больчихлоо гээд амь насанд ямар ч аюулгүй боллоо гэсэн үг биш ээ. «Хор биеэс минь гүйцэд гарсан уу?» гэсэн чухал асуултыг бодож үзэх хэрэгтэй болно.
2 Энэ жишээ хуурамч шашны хор хөнөөлийг ойлгоход тусалдаг. Хуурамч шашин «бузар» сургаал, ёс заншлаар хордсоныг Библи хэлж өгдөг (2 Коринт 6:17). Тиймээс, бүх хуурамч шашныг төлөөлдөг Агуу Вавилоноос гарах хэрэгтэй (Илчлэл 18:2, 4). Та энэ алхмыг хийсэн үү? Хийсэн бол сайн байна. Гэхдээ хуурамч шашнаас гарсан л бол бүх юм болчихлоо гэсэн үг бас биш ээ. «Хуурамч шашны ямар нэг юм надад үлдээгүй байгаа?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ юу гэсэн үг болохыг ойлгохын тулд хэдэн жишээ үзье.
ШҮТЭЭН ШҮТЭХ НЬ
3. а) Библид бичсэнээр, шүтээн шүтэхийг Бурхан юу гэж үздэг вэ? Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх нь зарим хүнд яагаад хэцүү байж болох вэ? б) Хуурамч шашинтай холбоотой эд зүйлийг яах нь зүйтэй вэ?
3 Янз бүрийн шүтээнтэй айл байдаг. Танайх тийм шүтээнтэй юү? Шүтлэгтэй хүн гэртээ заавал шүтээнтэй байх ёстой гэж та боддог байж болох юм. Танд үе уламжлан ирсэн, их нандигнадаг шүтээн байдаг байж магадгүй. Гэхдээ өөрийг нь яаж шүтэх ёстойг гагцхүү Бурхан шийдэх эрхтэй. Хүмүүс өөрийг нь шүтэхдээ хиймэл шүтээн, хөрөг дүрсэнд мөргөөсэй гэж Бурхан хүсдэггүйг Библид бичсэн байдаг (Египетээс гарсан нь 20:4, 5-ыг уншина; Дуулал 115:4–8; Исаиа 42:8; 1 Ёохан 5:21). Тийм учраас, Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэхийн тулд хуурамч шашинтай холбоотой бүх эд зүйлээ устгах хэрэгтэй. Ехова тийм эд зүйлийг «жигшдэг». Бид ч гэсэн жигших ёстой (Дэд хууль 27:15).
4. а) Нас барагсадтай харьцах гэж оролдох нь утгагүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Нас барагсадтай ямар ч хэлбэрээр харьцахгүй байхыг Ехова израйлчуудад яагаад тушаасан бэ?
6-р бүлгээс хүн үхэхлээрээ амьгүй болж, оршин байхаа больдог гэдгийг мэдсэн. Тиймээс нас барсан хүнтэй харьцах гэж оролдох нь утгагүй бөгөөд харин ч чөтгөрүүдтэй харьцаж байгаа хэрэг юм. «Сүнс дуудах» буюу нас барагсадтай ямар ч хэлбэрээр харьцахгүй байхыг Ехова израйлчуудад тушаасан (Дэд хууль 18:10–12-ыг уншина).
4 Нас барагсдыг шүтэж мөргөх явдал хуурамч шашинд түгээмэл байдаг. Зарим хүн Библийн үнэнийг мэдэхээсээ өмнө, хүнийг үхэхэд сүнс нь үлддэг бөгөөд тэр сүнс нь хүмүүсийг нэг бол харж ханддаг, нэг бол хорлодог гэж боддог байсан байж болох юм. Та ч гэсэн тийм сургаалд итгэж, нас барагсдынхаа хойтхыг бодож өргөл барьц өргөдөг байсан байж магадгүй. Гэхдээ бид энэ номны5. Хиймэл шүтээнээ орхиход хэцүү байвал яах вэ?
5 Хиймэл шүтээнээ орхиход хэцүү байвал яах вэ? Шүтээн шүтэхийг Бурхан таалдаггүй гэдгийг батлах Библийн зүйлүүдийг уншиж, эргэцүүлэн бодоорой. Таалалд нь нийцүүлэн шүтэх хүсэлтэйгээ хэлж, өөртэй нь адилхан үзэл бодолтой болоход туслахыг гуйн, Бурханд өдөр бүр залбираарай (Исаиа 55:9).
ХРИСТИЙН ЭРТНИЙ ДАГАЛДАГЧИД БА КРИСМАС БАЯР
6, 7. а) Хүмүүс Крисмас баярыг хэний төрсөн өдөр гэж боддог вэ? Эртний шавь нар нь Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан уу? б) Дээр үед төрсөн өдрийн баяр юутай холбоотой байсан бэ?
6 Өнөөдөр өргөн олноороо тэмдэглэдэг олон баяр ёслол хуурамч шашнаас үүсэлтэй. Жишээ болгон, Крисмас буюу Зул сарын баярыг авч үзье. Христ шашны гэх бараг бүх урсгалын тэмдэглэдэг энэ баярыг олон хүн Есүсийн төрсөн өдөр гэж боддог. Гэхдээ Есүсийн шавь нар багшийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан баримт Sacred Origins of Profound Things»).
байдаггүй. Нэгэн бүтээлд «Христийг төрснөөс хойш хоёр зууны дараа гэхэд яг хэзээ төрснийг нь мэддэг хүн байгаагүй. Тэр бүү хэл, мэдэхсэн гэж хүсдэг хүн ч бараг байгаагүй» гэж тэмдэглэжээ («7 Есүсийн яг хэзээ төрснийг шавь нар нь сайн мэддэг байжээ гэж бодъё. Гэсэн ч, төрсөн өдрийг нь тэмдэглэхгүй байх байжээ. Яагаад гэвэл, Христийн эртний дагалдагчид «төрсөн өдрийн баяр тэмдэглэхийг Еховаг шүтдэггүй үндэстнүүдийн уламжлалтай холбон үздэг байсныг» «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичжээ («The World Book Encyclopedia»). Төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн тухай Библид хоёрхон удаа дурдсан бөгөөд тэр баярыг Еховад үйлчилдэггүй хүмүүс тэмдэглэжээ (Эхлэл 40:20; Марк 6:21). Түүнээс гадна, төрсөн өдрийн баяр нь хуурамч бурхдыг шүтэхтэй холбоотой байжээ. Жишээ нь, ромчууд 5-р сарын 24-нд Диана бурхны, 25-нд нарны бурхан Аполлоны төрсөн өдрийг тэмдэглэдэг байв. Тэгэхлээр, төрсөн өдрийн баяр тэмдэглэх ёсыг хуурамч бурхан шүтдэг хүмүүс санаачилжээ.
8. Төрсөн өдрийн баяр тэмдэглэх нь мухар сүсэгтэй ямар холбоотойг тайлбарлана уу.
8 МЭ І зууны дагалдагчид Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэдэггүй байсан бас нэг шалтгаан бий. Тэд төрсөн өдрийн баяр тэмдэглэх нь мухар сүсэгтэй холбоотой гэдгийг мэддэг байсан бололтой. Тухайлбал, эртний грек, ромчууд хүнийг төрсөн цагаас нь эхлэн нэг сүнс хариуцаж авдаг бөгөөд насан туршид нь хамгаалдаг гэж итгэдэг байжээ. «Төрсөн өдрийн баярын түүх» гэдэг номонд: «Тэр сүнс нь тухайн хүний төрсөн өдрийн бурхантай нууцлаг холбоотой байдаг ажээ» хэмээн бичжээ («The Lore of Birthdays»). Есүсийг мухар сүсэгтэй холбон үздэг аливаа баяр ёслолыг Ехова Бурхан таалахгүй нь тодорхой (Исаиа 65:11, 12). Тэгвэл Крисмас баярыг өргөн тэмдэглэдэг болсон нь ямар учиртай вэ?
КРИСМАС БАЯРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ
9. 12-р сарын 25-ныг Есүсийн төрсөн өдөр гэж үздэг болсон нь ямар учиртай вэ?
9 Есүсийг нас барснаас хойш хэдэн зуун жилийн дараа төрсөн өдрийг нь 12-р сарын 25-нд тэмдэглэдэг болжээ. Гэхдээ Есүс энэ өдөр төрөөгүй юм. * Тэгвэл яагаад 12-р сарын 25-ныг төрсөн өдөр нь гэж үздэг болсон бэ? Христийн хуурамч дагалдагчид Есүсийн төрсөн өдрийг «ромчуудын “нарны бурхны төрсөн өдөр”-тэй давхцуулахыг хүсэж байжээ» гэж нэгэн нэвтэрхий тольд бичжээ («The New Encyclopædia Britannica»). Ромчууд нарны илч хамгийн их сулардаг өвлийн цагт гэрэл, дулааны эх булаг болсон нарыг алс холын аянаас нь буцаан авчрахын тулд тусгай ёслол үйлддэг байжээ. Тэд 12-р сарын 25-нд нар буцах замдаа ордог гэж үздэг байв. Тийн итгэдэг хүмүүсийг христ шашинд татан оруулахын тулд эрх мэдэл бүхий лам хуврагууд нарны бурхны төрсөн өдрийн баярыг «христ шашны баяр» болгон хувиргахыг оролджээ. *
10. Дээр үед зарим хүн ямар учраас Крисмас баярыг тэмдэглэдэггүй байсан бэ?
10 Крисмас баяр хуурамч шашнаас үүсэлтэйг хүмүүс бүр эртнээс мэддэг байжээ. Жишээ нь, XVII зууны үед Англи улсад, мөн Америк тивд байсан Английн зарим колонид Крисмас баярыг Библийн үндэслэлгүй гэж үзэн, тэмдэглэхийг хориглосон байна. 12-р сарын 25-нд ажилдаа ирээгүй хүнийг *
шийтгэдэг хуультай байжээ. Гэсэн ч удалгүй, эртний уламжлал сэргэн, шинэ уламжлал тогтож Крисмас баярыг дахин өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Өнөөдөр олон улс оронд энэ баярыг хөл хөөртэй тэмдэглэдэг. Гэхдээ Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэхийг хүсдэг хүмүүс Крисмас болон хуурамч шашнаас үүсэлтэй бусад баяр ёслолыг тэмдэглэдэггүй.БАЯР ЁСЛОЛЫН ГАРАЛ ҮҮСЭЛ ТИЙМ ЧУХАЛ ГЭЖ ҮҮ?
11. Зарим хүн ямар шалтгаанаар баяр ёслол тэмдэглэдэг вэ? Гэхдээ эхлээд юуг магадлах ёстой вэ?
11 Зарим хүн Крисмас болон бусад баярыг Библийн үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрдөг боловч тийм баяр тэмдэглэх нь буруу гэж үздэггүй. Ер нь, ихэнх хүн баяр тэмдэглэхдээ хуурамч шашны тухай боддоггүй бөгөөд баяр ёслолыг ах дүү, хамаатан садантайгаа уулзах сайхан боломж гэж үздэг. Танд ч бас тэгж санагдаж магадгүй. Тийм бол, ах дүүгээ гомдоохгүй гэсэндээ баяр ёслол тэмдэглэдгээ больж чадахгүй байж болох юм. Гэр бүлийг санаачилсан Ехова Бурхан таныг ах дүүгээсээ харьцаа холбоогоо таслаасай гэж хүсдэггүй нь мэдээж (Эфэс 3:14, 15). Тэгээд ч, Бурхны хуулийг зөрчилгүйгээр тэдэнтэйгээ эв найртай байж болно. Гэхдээ юуны түрүүнд, «Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай» хэмээн элч Паулын бичсэнийг санах учиртай (Эфэс 5:10).
12. Хуурамч шашнаас үүсэлтэй зан үйл, баяр ёслолыг сахиж, тэмдэглэх ёсгүйг жишээгээр тайлбарлана уу.
12 Баяр ёслолын гарал үүсэл танд төдийлөн чухал санагддаггүй байж болох юм. Тэглээ гээд тоохгүй байж болох уу? Жишээ нь, хогон дотор чихэр хэвтэж байна гэж бодъё. Та тийм чихэр идэх үү? Яалаа гэж, хэн тийм бохир Исаиа 52:11).
чихэр идэх вэ дээ! Тэгвэл баяр ёслол тэр амттай чихэр шиг сайхан санагдаж болох ч бохир газар буюу хуурамч шашнаас үүсэлтэй. Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэхийн тулд «Бузар юманд бүү хүрэгтүн!» гэж уриалсан зөнч Исаиагийн үгийг дагах ёстой (ХЭРСҮҮ УХААЛАГ БАЙГТУН
13. Баяр ёслол тэмдэглэхээ больсноос болж ямар бэрхшээл тулгарч болох вэ? Ямар ямар асуулт гарч ирж болох вэ?
13 Баяр ёслол тэмдэглэхээ больсноос болж бэрхшээл тулгарч болох юм. Жишээ нь, хамт олон тань таныг өөрсөдтэй нь хамт баяр тэмдэглэдэггүйд таагүй ханддаг болж магадгүй. Хэрэв танд баяраар бэлэг өгвөл яах вэ? Авбал буруудах уу? Хань тань Еховаг шүтдэггүй бол яах вэ? Баяр ёслол тэмдэглэдэггүй ч, үр хүүхдээ баяр хөөртэй байлгахын тулд яах хэрэгтэй вэ?
14, 15. Хэрэв танд баярын мэнд хүргэх юм уу бэлэг өгвөл яах вэ?
14 Нөхцөл болгон харилцан адилгүй учраас тухай бүрд нь ухаалаг шийдвэр гаргахын тулд хэрсүү байх хэрэгтэй. Жишээ нь, танихгүй хүн танд баярын мэнд хүргэвэл талархаж болох юм. Харин хамт ажилладаг юм уу таньдаг хүн баярын мэнд хүргэвэл итгэл үнэмшлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болно. Аль нь ч байсан, эвтэйхэн харьцаарай. Библи: «Та нар хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай. Ингэснээр хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэж зөвлөдөг (Колосай 4:6). Хүмүүсийг хүндэлж, үзэл бодлоо эвтэйхэн тайлбарлаарай. Бэлэг авч, хамт олноороо баярлаж цэнгэх дургүйдээ бус, тухайн баярыг тэмдэглэхгүй байх учир шалтгаан байдгийг хэлж ойлгуулаарай.
15 Хэрэв танд бэлэг өгвөл яах вэ? Авч болох эсэх нь тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Бэлэг өгч байгаа хүн: «Би таныг энэ баярыг тэмдэглэдэггүйг мэднэ. Тэглээ ч гэсэн, бэлэг өгмөөр байна» хэмээн хэлжээ гэж бодъё. Ийм тохиолдолд та бэлэг авахыг баяр тэмдэглэж байгаа хэрэг
биш гэж үзэж болох юм. Хэрэв бэлэг өгч байгаа хүн таны итгэл үнэмшлийн талаар мэдэхгүй бол та тухайн баярыг тэмдэглэдэггүй гэдгээ хэлэх нь зүйтэй. Ингэвэл бэлгийг нь авч байгаа хэдий ч хариуд нь бэлэг өгөхгүйн учраа тайлбарлах боломж гарна. Гэтэл таны янзыг үзэх, эсвэл таныг бэлэг сэлтний төлөө итгэл үнэмшлээ уландаа гишгэхэд бэлэн хүн гэж харуулах зорилгоор бэлэг өгвөл авахгүй байх нь зүйтэй.ГЭРИЙНХЭН ТАНЬ ЕХОВАГ ШҮТДЭГГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
16. Баяр ёслол тэмдэглэх асуудлыг гэрийнхэндээ яаж эвтэйхэн ойлгуулах вэ?
16 Гэрийнхнийхээ сахидаг ёс заншил, тэмдэглэдэг баяр ёслолын талаар маргалгүй, эвтэйхэн харьцах нь зүйтэй. Үзэл бодлоо хүндэтгүүлэхийг хүсэж байвал бусдын үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй (Матай 7:12-ыг уншина). Тухайн баярыг тэмдэглэх арга хэмжээнд татан оролцуулах аливаа бүхнээс зайлсхийгээрэй. Гэхдээ баяр ёслол тэмдэглэхтэй шууд холбоогүй асуудалд ухаалаг хандаарай. Ямар ч шийдвэр гаргасан, хамгийн гол нь, «мөс сайтай» хүн гэж Бурханд тооцогдохоор байх ёстой (1 Тимот 1:18, 19-ийг уншина).
17. Библийн үндэслэлгүй баяр ёслол тэмдэглэдэггүй ч, үр хүүхдээ баяр хөөртэй байлгахын тулд яах хэрэгтэй вэ?
17 Библийн үндэслэлгүй баяр ёслол тэмдэглэдэггүй ч, үр хүүхдээ баяр хөөртэй байлгахын тулд яах вэ? Жирийн үед юу хийхээс их юм шалтгаална. Зарим эцэг эх баяр ёслол гэлгүйгээр хүүхдүүддээ бэлэг өгдөг. Хэрэв та үр хүүхдэдээ цаг зав гаргаж, анхаарал халамж тавьдаг бол хамгийн сайн бэлэг өгч байгаа хэрэг юм.
ЕХОВАГ ТААЛАЛД НЬ НИЙЦҮҮЛЭН ШҮТЭГТҮН
18. Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэхэд цуглаан ямар үүрэгтэй вэ?
18 Бурхны ивээлийг хүртэхийн тулд хуурамч шашнаас холбоогоо тасалж, Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэх Еврей 10:24, 25). Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэхэд Еховагийн Гэрчүүдийн цуглаан чухал үүрэгтэй (Дуулал 22:22; 122:1). Цуглааны ачаар бид «урамшин зоригж[дог]» (Ром 1:12).
ёстой. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Библид «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» гэж бичсэн байдаг (19. Библиэс мэдсэнээ хүмүүст ярьж өгөх нь яагаад чухал бэ?
19 Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалган, сурч мэдсэнээ хүмүүст ярих нь Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэх хүсэлтэйгээ батлах бас нэг арга юм. Өнөөгийн ертөнцөд болж байгаа муу муухай явдлын улмаас зовж шаналж буй хүн олон бий. Та тийм хүнийг таньдаг байж болох юм. Тэдэнд Библид бичсэн сайхан ирээдүйн тухай ярьж өгч болно биз дээ? Еховагийн Гэрчүүдтэй тогтмол харьцаж, Библиэс сурч мэдсэн зүйлээ хүмүүст ярихын хэрээр хуурамч шашнаас үүсэлтэй ёс заншил, баяр ёслолд татагдахаа болино. Еховаг таалалд нь нийцүүлэн шүтвэл аз жаргалтай амьдарч, арвин их ивээл хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай (Малахи 3:10).
^ д/м 9 220–222-р хуудасны хавсралтыг үзнэ үү
^ д/м 9 Есүсийн төрсөн өдрийг 12-р сарын 25-нд тэмдэглэдэг болсон нь Сатурнали гэдэг баяртай салшгүй холбоотой ажээ. Ромчууд 12-р сарын 17–24-нд газар тариалангийн бурханд зориулан баяр тэмдэглэдэг байжээ. Энэ үеэр найр наадам хийж, зугаацан цэнгэж, бэлэг өгдөг заншилтай байв.
^ д/м 10 Өргөн дэлгэр тэмдэглэдэг бусад баяр ёслолд Христийн жинхэнэ дагалдагчид хэрхэн ханддагийг 222, 223-р хуудасны хавсралтаас үзнэ үү.