АРАВДУГААР БҮЛЭГ
Тэрээр цэвэр шүтлэгийн төлөө тууштай тэмцсэн
1, 2. а) Елиагийн элэг нэгтнүүд ямар зовлонд нэрвэгдсэн бэ? б) Елиа Кармел уулан дээр ямар хүмүүстэй нүүр тулсан бэ?
ЕЛИА Кармел уулан дээр зогсоод өөдөөс нь мацаж яваа түмэн олныг ажина. Тэдний эцэж ядарч, өлсөж туйлдсан нь үүрийн бүүдгэр гэрэлд ч ил харагдаж байлаа. Израйл гурван жил зургаан сар ган гачигт нэрвэгджээ.
2 Зөнч Елиад хорссон Баалын 450 эш үзүүлэгч тэдний дунд бардам ихэмсэг алхана. Иезебел хатан Еховагийн олон үйлчлэгчийн амийг хөнөөжээ. Гэлээ ч Елиа Баал шүтэгчдийн эсрэг тууштай зогсож байлаа. Ганц хүн юу л хийж чадав гэж тэд бодож байсан биз ээ (Х.дээд 18:4, 19, 20). Елиаг үзэн яддаг Ахаб хаан ч тэргээ хөлөглөн иржээ.
3, 4. а) Елиа яагаад айж түгшсэн байж болох вэ? б) Бид ямар асуултын хариуг мэдэх вэ?
3 Энэ өдөр зөнч Елиагийн хувьд хамгийн хүнд өдөр байв. Кармел уулан дээр хуран цугласан бүх хүн сайн, муу хоёрын аль нь хүчтэй болохыг удахгүй харах байлаа. Елиад ямар санагдаж байсан бол? Тэрээр «бидэн шиг л хүн байсан» учраас айж түгшсэн биз ээ (Яаков 5:17-г уншина). Еховад итгэхээ больсон ард түмэн, тэрслүү хаан, харгис эш үзүүлэгчдийн дунд Елиа ганцаардаж байсан нь тодорхой (Х.дээд 18:22).
4 Израйлчууд юунаас болж ийм байдалд орсон бэ? Энэ түүх танд ямар хамаатай вэ? Бат итгэлтэй Елиагийн тухай судалж, түүнийг хэрхэн дуурайхыг мэдэж авцгаая.
Хуурамч бурхдыг шүтэх явдал дээд цэгтээ тулсан нь
5, 6. а) Ахабын үед израйлчууд ямар байсан бэ? б) Ахаб Еховаг хэрхэн гутаан доромжилсон бэ?
5 Элэг нэгтнүүд нь цэвэр шүтлэгт хайхрамжгүй хандаж, бүр уландаа гишгэж байгааг Елиа харсан ч байдлыг өөрчилж чадахгүй байсан юм. Тэд Ехова Бурхныг шүтэхийн оронд хөрш
зэргэлдээх улсуудын хуурамч бурхдыг олон жил шүтэж байлаа. Ялангуяа Елиагийн үед хуурамч бурхдыг шүтэх явдал газар авч, бүр дээд цэгтээ тулав.6 Ахаб Сидоны хааны охин Иезебелтэй гэрлэв. Иезебел израйлчуудыг Еховагаас холдуулж, Баалын шүтлэгийг орон даяар түгээн дэлгэрүүлэхээр шийджээ. Ахаб эхнэрийнхээ нөлөөнд автав. Баалд зориулан дуган барьж, тахилын ширээ босгож, Баалыг шүтэхэд манлайлан оролцсон. Ийнхүү Еховаг гутаан доромжилжээ (Х.дээд 16:30–33).
7. а) Баалыг шүтэх нь яагаад аюултай байсан бэ? б) Ган гачиг хэр удаан үргэлжилсэн талаар Библийн зүйлүүд хоорондоо зөрчилддөггүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? ( Хавсралт үзнэ үү).
7 Баалыг шүтэх нь юугаараа аюултай байсан бэ? Израйлчуудын толгойг эргүүлж, жинхэнэ Бурхнаас холдуулж байлаа. Бас жигшүүртэй, харгис шашин байжээ. Сүмд нь янхан эрчүүд, эмэгтэйчүүд ажиллаж, хүмүүс бөөнөөрөө садарлаж, хүүхдээ амьдаар нь тахил болгон өргөдөг байв. Ехова Ахаб руу Елиаг илгээж ган гачиг болохыг, Елиаг «тушаахаас нааш» энэ нь тайлагдахгүйг хэлүүлжээ (Х.дээд 17:1). Хэдэн жилийн дараа Елиа Ахаб дээр дахин очиж ард олныг болон Баалын эш үзүүлэгчдийг Кармел уулан дээр цуглуулахыг тушаав. *
Баалыг шүтэгчдийн онцлог шинж өнөө үед ч хадгалагдан үлджээ
8. Баалтай холбоотой эртний үйл явдал бидэнд ямар хамаатай вэ?
8 Израйлд болсон энэ үйл явдал бидэнд ямар хамаатай вэ? Өнөө үед Баалын сүм дуган, тахилын ширээ байдаггүй учраас бидэнд хамаагүй гэж зарим хүнд бодогдож мэднэ. Гэхдээ эртний энэ үйл явдал зүгээр нэг түүх төдий биш юм (Ром 15:4). «Баал» гэдэг нь «эзэн» гэсэн утгатай. Хүмүүс Төгс хүчит Бурханд бус, өөр олон «эзэнд» үйлчилдэг гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Тухайлбал Еховаг шүтэхийн оронд мөнгө төгрөг, нэр алдартай болох, зугаацаж цэнгэх, бэлгийн дур хүслээ хангахыг голлон анхаардаг. Бас тоо томшгүй олон бурхан шүтдэг (Мат. 6:24; Ром 6:16-г уншина). Баалыг шүтэгчдийн онцлог шинж өнөө үед ч хадгалагдан үлджээ. Ехова Баал хоёрын хэн нь хүчтэй болохыг харуулсан эртний үйл явдлыг эргэцүүлэн бодвол хэнд үйлчлэхээ зөв сонгож чадна.
«Хэдий болтол ... тээнэгэлзэх юм бэ?»
9. а) Кармел уул нь Баалыг илчлэх тохиромжтой газар байсны учир юу вэ? (Зүүлт үзнэ үү). б) Елиа цугласан олонд юу гэж хэлсэн бэ?
9 Кармел уулын оройгоос өргөн уудам нутаг харагдана. Уулын бэлд Кишон голын хөндий цэлийж, хажууханд нь Их тэнгис (Газрын дундад тэнгис) цэнхэртэж, тэртээ хойд зүгт Ливаны уулс сүндэрлэнэ. * Гэхдээ нар мандахад газар нутаг аймшигтай харагдаж байлаа. Абрахамын үр удамд Еховагийн өгсөн энэ нутаг цагтаа үржил шимтэй байв. Харин одоо ган гачигт нэрвэгдэн халуун наранд газар хагарч гүйцжээ. Үүнд Бурхны ард түмэн өөрсдөө буруутай байлаа. Тэднийг цугларсны дараа Елиа: «Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага» гэлээ (Х.дээд 18:21).
10. Израйлчууд ямар «хоёр замын хооронд тээнэгэлздэг» байсан бэ? Ямар чухал үнэнийг мартсан бэ?
10 Елиа израйлчуудыг яагаад «хоёр замын хооронд тээнэгэлздэг» гэсэн бэ? Тэд Ехова Баал хоёрын хэнийг нь шүтэхээ сонгох ёстойгоо ойлгохгүй байлаа. Хоёуланг нь зэрэг шүтэж болно гэж боджээ. Баалыг шүтэж жигшмээр зан үйл үйлдэхийн зэрэгцээ Ехова Бурхнаас тусламж гуйж болно гэж эндүүрчээ. Баал үр тариа, мал сүргийг нь ивээнэ, харин «түмэн цэргийн» Ехова дайнд ялахад нь тусална гэж бодсон байж болох юм (1 Сам. 17:45). Израйлчууд нэг чухал үнэнийг мартсан байлаа. Ехова зөвхөн өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг, тэгэх ч бүрэн эрхтэй Бурхан шүү дээ. Өөрийг нь шүтдэг гэдэг мөртлөө өөр хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг илүү чухалд үздэг бол Еховад огт таалагддаггүй, бүр доромжилж байна гэж үздэг. Үүнийг ойлгодоггүй хүн өнөө үед ч олон бий (Египетээс гарсан нь 20:5-ыг уншина).
11. Елиагийн сэрэмжлүүлгийг анхаардаг хүн яадаг вэ?
11 Израйлчууд «хоёр замаар» зэрэг явахыг оролдож байлаа. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргадаг. Тэд «баалуудыг» шүтсэнээрээ Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаггүй. Тээнэгэлзэхээ боль гэсэн Елиагийн сэрэмжлүүлгийг анхааран, юуг амьдралынхаа эн тэргүүнд тавьдгаа, ямар сэтгэлээр Еховаг шүтдэгээ үе үе шалгацгаая.
Хэн нь жинхэнэ Бурхан болохыг шалгасан нь
12, 13. а) Елиа ямар санал тавьсан бэ? б) Бид Бурхандаа Елиа шиг найддагаа хэрхэн батлах вэ?
12 Елиа цугласан олонд нэгэн санал тавьжээ. Хэн нь жинхэнэ Бурхан болохыг шалгах энгийн аргыг хэлж өгөв. Баалын эш үзүүлэгчид тахилын ширээ босгож өргөлөө дээр нь тавиад, шатааж өгөхийг бурхнаасаа гуйна. Елиа ч мөн адил үйлдэнэ. «Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан» гэдгээ батлах ажээ. Елиа Еховаг жинхэнэ Бурхан гэдгийг сайн мэдэж байв. Тэрээр бат итгэлтэй байсан учраас өрсөлдөгчдөдөө эхлээд боломж олгожээ. Тиймээс Баалын эш үзүүлэгчид «үхрээ сонгон авч» бэлтгэж эхэллээ * (Х.дээд 18:24, 25).
13 Ехова өнөө үед гайхамшиг үйлддэггүй. Гэхдээ тэрээр 2 Тим. 3:16).
өөрчлөгдөөгүй учраас бид Елиагийн адилаар Ехова Бурхандаа бат итгэлтэй байж болно. Жишээлбэл Библийн сургаалтай санал нийлэхгүй хүнтэй таарчээ гэж бодъё. Тэр хүнийг үзэл бодлоо хэлэхэд нь сандарч тэвдэх юм уу яриаг нь таслах хэрэггүй. Жинхэнэ Бурхан үнэнийг ойлгуулна гэдэгт Елиа шиг найдах учиртай. Яаж? Бид өөрсдөдөө бус, аливааг «залруулах» чадалтай Бурхны Үгэнд итгэх хэрэгтэй (Баал жинхэнэ, амьд бурхан биш гэдгийг Елиа мэдэж байсан тул израйлчуудыг бас мэдээсэй гэж хүссэн
14. Елиа Баалын эш үзүүлэгчдийг яаж егөөдсөн бэ? Яагаад?
14 Баалын эш үзүүлэгчид өргөлөө тахилын ширээн дээр тавиад бурхнаа дуудлаа. «Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов». Тэд ийнхүү хэдэн цаг орилолдсон боловч «ямар ч чимээ гарсангүй». Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөв. Баал чинь завгүй болоод хариулахгүй байна уу? Эсвэл унтаж байгаа юм болов уу? Хэн нэг нь сэрээх хэрэгтэй юм биш үү? Хамаг чангаараа дуудвал бурхан чинь сонсох юм биш үү? гэжээ. Баал жинхэнэ, амьд бурхан биш гэдгийг Елиа мэдэж байсан тул израйлчуудыг бас энэ үнэнийг ойлгоосой гэж хүссэн (Х.дээд 18:26, 27).
15. Баалын эш үзүүлэгчдэд тохиолдсон явдал ямар сургамжтай вэ?
15 Елиагийн хэлснийг сонсоод Баалын эш үзүүлэгчид галзуурлаа. «Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав». Ингэлээ гээд нэмэр болсонгүй. «Ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй» (Х.дээд 18:28, 29). Үнэн хэрэгтээ Баал гэж байдаггүй нь батлагдав. Сатан хүмүүсийг мэхэлж Еховагаас холдуулахын тулд Баалыг зохиожээ. Энэ явдлаас чухал сургамж авч болно. Еховаг биш, өөр хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг «эзнээ» болговол цөхрөнгөө барж, бүр гутамшиг болно (Дуулал 25:3; 115:4–8-ыг уншина).
Жинхэнэ Бурхан хариулсан нь
16. а) Елиа Еховагийн тахилын ширээг сэргээн босгосон нь израйлчуудад юуг сануулсан байж болох вэ? б) Елиа Еховад бат итгэдгээ хэрхэн баталсан бэ?
16 Орой болоход Елиагийн тахил өргөх ээлж ирлээ. Цэвэр шүтлэгийг эсэргүүцэгчдийн нураасан тахилын ширээг 12 чулуугаар сэргээн босгов. 12 овогт өгсөн Мосегийн хууль одоо ч Х.дээд 18:30–35).
хүчинтэй гэдгийг Израйлын 10 овогт сануулахын тулд ингэсэн бололтой. Елиа өргөлөө тавиад дээр нь ус асгахыг тушаалаа. Тэр усыг Газрын дундад тэнгисээс авчирсан байж болох юм. Бас тахилын ширээг тойруулан шуудуу ухуулж усаар дүүргэлээ. Баалын эш үзүүлэгчид хуурай модон дээр өргөлөө тавьсан. Харин Елиа өргөлөө шалба норгосон учраас шатах ямар ч боломжгүй мэт байлаа. Тэрээр Еховад үнэхээр бат итгэдэг байжээ! (Елиа элэг нэгтнүүдийнхээ «зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахыг» Еховагаас гуйж тэдэнд санаа тавьдгаа илэрхийлжээ
17. Елиа юуг чухалд үздэг байсан бэ? Бид залбирахдаа Елиаг яаж дуурайх вэ?
17 Бүх юм бэлэн болонгуут Елиа залбирчээ. Чухал үнэнийг товч тодорхой хэлсэн энэ залбирал утга төгөлдөр байлаа. Елиа юуг чухалд үздэг байсныг залбирлаас нь мэдэж болно. Баал биш, Ехова бол «Израилийн Бурхан» гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хамгийн их хүсэж байсан юм. Хоёрдугаарт, өөрийг нь Еховагийн үйлчлэгч гэдгийг ойлгож, зөвхөн Еховаг алдаршуулаасай гэж хүссэн. Гуравдугаарт, тэдний «зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахыг» Еховагаас гуйж санаа тавьдгаа илэрхийлжээ (Х.дээд 18:36, 37). Элэг нэгтнүүд нь үнэнч бусаасаа болж өөрсдөдөө гай тарьсан ч Елиа тэднийг хайрласан хэвээрээ байлаа. Бид бас залбирахдаа даруу байж, Бурхны нэр алдаршихыг юу юунаас илүү хүсдэгээ, тусламж хэрэгтэй нэгэндээ санаа тавьдгаа илэрхийлж болохгүй нь юу билээ?
18, 19. а) Ехова Елиагийн залбиралд хэрхэн хариулсан бэ? б) Елиа ямар тушаал өгсөн бэ? Яагаад Баалын эш үзүүлэгчдэд өршөөл үзүүлээгүй вэ?
18 Баал хуурамч бурхан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Цугласан олон Еховаг ч Баалтай адилхан гэж бодсон биз ээ. Гэхдээ Елиаг залбирсны дараа тэгж бодох хүн нэг ч үлдээгүй. Яагаад гэвэл «ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив» (Х.дээд 18:38). Ямар гайхалтай хариу өгөө вэ! Үүнийг хараад хүмүүс яасан бэ?
19 «ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав» (Х.дээд 18:39). Ехова л жинхэнэ Бурхан гэдгийг тэд эцсийн эцэст ойлгожээ. Гэхдээ итгэлээ үйл хэргээрээ харуулаагүй байв. Тэд тэнгэрээс гал буухыг харсан учраас л Еховаг жинхэнэ Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин итгэж байна гэж зүгээр нэг хэлэх нь хангалтгүй байлаа. Тийм учраас Елиа тэднээс Мосегийн хуулийг дагаж Еховад дуулгавартайгаа харуулахыг хүсжээ. Уг нь израйлчууд энэ хуулийг олон жилийн өмнөөс дагах ёстой байсан юм. Хуурамч зөнчид, шүтээн шүтэгчид үхэх ёстойг Мосегийн Хуульд заасан байдаг (Д.хууль 13:5–9). Баалын эш үзүүлэгчид Ехова Бурханд дайсагнаж, санаатайгаар нүгэл үйлдсэн. Тэд өршөөл хүртэх эрхтэй юү? Гэмгүй хүүхдүүдийг Баалд зориулж амьдаар нь шатаахдаа тэдний сэтгэл зүрх шимширсэн үү? (Сургаалт үгс 21:13-ыг уншина; Иер. 19:5). Ийм хүмүүс өршөөл хүртэх ямар ч эрхгүй билээ! Тиймээс Елиа «зугтах боломж бүү өг» гэж ард олонд тушаан Баалын эш үзүүлэгчдийг алжээ (Х.дээд 18:40).
20. Баалын 450 эш үзүүлэгчийг алсан явдлыг шүүмжилдэг хүмүүсийн үзэл яагаад үндэслэлгүй вэ?
20 Баалын 450 эш үзүүлэгчийг алсан явдлыг шүүмжилдэг хүмүүс бий. Шашны хэт даврагсад энэ үйл явдлаар түрий барин бусад шашны хүмүүсийг алж болно гэж үзэх вий хэмээн тэдний сэтгэл түгшдэг. Өнөө үед шашны хэт даврагсад олон байдаг нь харамсалтай. Гэхдээ Елиа тийм хүн байгаагүй. Тэрээр Еховагийн нэрийн өмнөөс шударга ял оноож Баалын эш үзүүлэгчдийг илдээр хөнөөсөн. Харин өнөө үед Христийн жинхэнэ дагалдагчид ямар ч хүнийг алдаггүй. Тэд Есүсийн хэлсэн дараах зарчмыг баримталдаг. Тэрээр: «Илдээ хуйнд нь хий. Учир нь илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» гэжээ (Мат. 26:52). Ехова ирээдүйд Хүүгээрээ дамжуулан шударга ёсыг тогтооно.
21. Елиа Христийн жинхэнэ дагалдагчдад ямар үлгэр дуурайл үлдээсэн бэ?
21 Христийн жинхэнэ дагалдагчид Ехова Бурхандаа бат итгэдгээ үйл хэргээрээ батлах ёстой (Ёох. 3:16). Ингэхийн тулд Елиа шиг бат итгэлтэй хүмүүсийг дуурайх хэрэгтэй. Тэрээр зөвхөн Еховаг шүтдэг байсан. Бусдад ч ингэхийг уриалдаг байв. Бас Сатаны ашигладаг хуурамч шашныг зоригтой илчилсэн. Түүнчлэн авьяас чадвар, мэргэн ухаандаа биш Еховад бүрэн найддаг байжээ. Тэрээр цэвэр шүтлэгийн төлөө тууштай тэмцсэн. Тиймээс бат итгэлтэй Елиаг дуурайж явцгаая!
^ д/м 7 « Елиагийн үед болсон ган гачиг хэр удаан үргэлжилсэн бэ?» гэсэн хавсралтыг үзээрэй.
^ д/м 9 Тэнгисээс чийгтэй салхи үлээдэг учир Кармел уул ихэвчлэн өвс ургамал ихтэй байдаг. Бороо их орж, шүүдэр ч их унадаг байв. Баалыг хур борооны бурхан гэж үздэг байсан тул хүмүүс энэ ууланд ирж Баалыг шүтдэг байжээ. Тиймээс Баалыг хуурамч бурхан гэдгийг илчлэхэд хатаж гандсан Кармел уул яг тохирсон газар байлаа.
^ д/м 12 Елиа тэдэнд «Харин гал ноцоож болохгүй шүү» гэж анхааруулсныг онцлууштай. Шүтээн шүтэгчид гайхамшгаар гал асаж байгаа мэтээр харуулахын тулд доороо нууц тасалгаатай тахилын ширээ ашигладаг байсан гэж зарим судлаач үздэг.