5
Библи юу өгүүлдэг вэ?
Ехова Бурхан захирах эрхтэй. Захирах арга нь хамгийн зөв. Дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилго нь биелнэ.
МЭӨ 4026 оноос хойш Еховагийн захирах эрх болон захирах аргад «Могой» эргэлзээ төрүүлэв. Могой буюу Сатаныг няцлах «үрийг» бий болгоно гэж Ехова амласан (Эхлэл 3:1–5, 15). Гэхдээ хүмүүст могойн нөлөөн дор өөрсдийгөө захирах хугацаа олгожээ. |
МЭӨ 1943 Ехова Абрахамд үр удмаас нь амласан «үр» гарна гэж хэлсэн (Эхлэл 22:18). |
МЭӨ 1070 оноос хойш Ехова Давид хаанд, хожим нь түүний хүү Соломонд үр удмаас нь амласан үр» гарна гэж батлан хэлсэн (2 Самуел 7:12, 16; Хаадын дээд 9:3–5; Исаиа 9:6, 7). |
МЭ 29 Ехова Есүсийг амласан «үр», Давидын сэнтийн залгамжлагч болохыг нь илчлэв (Галат 3:16; Лук 1:31–33; 3:21, 22). |
МЭ 33 Сатан Есүсийг алуулж, амласан «үрийг» түр зуур хохироов. Ехова Есүсийг тэнгэрт амилуулан төгс амийнх нь үнэ цэнийг хүлээн авч, Адамын үр удмын нүглийг уучилж мөнх амьдруулах үндсийг тавив (Эхлэл 3:15; Үйлс 2:32–36; 1 Коринт 15:21, 22). |
МЭ 1914 оны орчим Есүс Сатаныг дэлхий рүү хөөв. Тэнд Сатан богинохон хугацаанд хашигдаж байна (Илчлэлт 12:7–9, 12). |
Ирээдүй Есүс Сатаныг 1 000 жил хориод эцэст нь устгах буюу бэлгэдлийн утгаар толгойг нь няцална. Дэлхий болоод хүн төрөлхтний талаарх Еховагийн анхны санаа зорилго биелж, сэвтсэн нэр нь ариусаж, захирах арга нь зөв болох нь батлагдана (Илчлэлт 20:1–3, 10; 21:3, 4). |