6 сарын 16–22
СУРГААЛТ ҮГС 18
53-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Өвдөж зовж байгаа нэгэндээ урам өгөх нь
(10 мин)
Үг ярианы тань ундарга Бурхны мэргэн ухаанаас эх аваасай (Су 18:4; хц22.10 х. 22 д/м 17).
Тухайн хүн чухам ямар зовлон туулж явааг ойлгохыг хичээгээрэй (Су 18:13; хц20.04 х. 15–16 д/м 6–7).
Тэвчээртэй, тусч найз байгаарай (Су 18:24; хцн23.1 х. 14 д/м 3–х. 15 д/м 1).
ӨӨРӨӨСӨӨ АСУУХ АСУУЛТ: Бие махбод эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндийн бэрхшээлийн улмаас зовж яваа хань ижилдээ хэрхэн туслах вэ?
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Су 18:13—Энэ зүйлээс юу мэдэж болох вэ? (хц18.08 х. 3 д/м 1)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Су 18:1–17 (зс хичээл 11)
4. Яриа эхлэх
(1 мин) АЙЛААР: Гадаад хүнтэй ярилцана (хшб хичээл 2, дугаар 5).
5. Давтан уулзах
(3 мин) НИЙТЭД: Товчхон ярихыг хүссэн хүнтэй ярилцана (хшб хичээл 7, дугаар 4).
6. Давтан уулзах
(3 мин) АЛБАН БУСААР: Бурхны Хаант төрийн тухай чухал мэдээлэл хүргэнэ (хшб хичээл 9, дугаар 5).
7. Итгэл үнэмшлээ тайлбарлах
(4 мин) Үзүүлбэр: ijwfq өгүүлэл 30—Сэдэв: Бурхныг шүтэхдээ загалмай хэрэглэдэггүйн учир (хшб хичээл 5, дугаар 5)
24-р дуу
8. Хайртай дотнын хүмүүсээ Ехова руу хэрхэн татах вэ?
(15 мин) Хэлэлцүүлэг
Хань ижлээ, үр хүүхдээ, найз нөхдөө Еховад үйлчилдэг болоосой хэмээн хүсдэг хүн олон. Тэднийгээ Еховад үйлчлүүлэх гээд хүчилж, шахаж бүр бүдүүлгээр харьцчих үе танд байсан уу? Үнэндээ туслахыг хүсэж байгаа ч үгээрээ тэднийгээ үргээгээд байгаа юм биш биз? (Су 12:18) Арай дээр арга зам байгаа болов уу?
Итгэгч биш нөхрөө үггүйгээр талдаа оруулж болдгийг 1 Петр 3:1-д тайлбарласан байдаг. Нөхөр нь Библийн тухай ярихыг хүсэхгүй байсан ч Христийн дагалдагч эмэгтэй Еховагийн тухай мэдэхэд нь нөхөртөө тусалж чадна. Еховагийн тусламжтайгаар хөгжүүлсэн хайр, сайхан сэтгэл, мэргэн ухаан гэх мэт сайхан зан чанаруудыг илэрхийлж, биеэ зөв авч яван нөхрийнхөө бодлыг өөрчилж болох юм (Су 16:23). Ийнхүү хичээснээр Еховад үйлчилдэггүй хайртай дотнын хүмүүстээ сайнаар нөлөөлж чадна (хц10 6/15 х. 20 д/м 4–6).
«Итгэлийн төлөө тэмцээд амжилт олсон хүмүүс—Итгэгч бус ханьтай итгэл нэгтнүүд» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:
-
Сасакигаас юу сурах вэ?
-
Итогоос юу сурах вэ?
-
Окадагаас юу сурах вэ?
9. Библи судлал
(30 мин) үжи хичээл 32, дэд гарчиг 5, 6, дүгнэлт