1 сарын 20–26
ДУУЛАЛ 138, 139
20-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Айж сандардгаасаа болж Еховаг магтан алдаршуулах боломжоо бүү алдаарай
(10 мин)
Бид бүхий л зүрх сэтгэлээрээ Ехова Бурхнаа алдаршуулахыг хүсдэг (Ду 138:1).
Цуглаан дээр хариулна гэхээр сандраад байдаг бол Ехова хэзээд тусална гэдгийг санаарай (Ду 138:3).
Сандрах нь бас сайн талтай (Ду 138:6; хц19.01 х. 10 д/м 10).
БЯЦХАН ЗӨВЛӨМЖ: Товчхон цөөн үгээр хариулбал сандрах нь бага байдаг (хц23.04 х. 21 д/м 7).
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Ду 139:23, 24—Энэ зүйлд бичсэнээр, бид ямар учраас агуу хүч гуйн залбирдаг вэ? (хц20.05 х. 29 д/м 12)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Ду 139:1–18 (зс хичээл 2)
4. Яриа эхлэх
(3 мин) НИЙТЭД (хшб хичээл 2, дугаар 3)
5. Шавь болгох
(4 мин) НИЙТЭД: Библийн хичээл санал болгож яаж хийдгийг үзүүлнэ (хшб хичээл 10, дугаар 3).
6. Илтгэл
(5 мин) ijwyp өгүүлэл 105—Сэдэв: Ичимхий бол яах вэ? (зс хичээл 16)
9-р дуу
7. Баяр хөөртэй үйлчлэхэд ичимхий зан саад болохгүй
(15 мин) Хэлэлцүүлэг
Та ичимхий юу? Бусдын анхааралд өртөхөөс зайлсхийдэг үү? Хүнтэй ярина гэхээс л төвөгтэй санагдаад явчихдаг уу? Ичимхий зангаасаа болоод хүссэн зүйлээ хийж чадахгүй байх тохиолдол бий. Гэхдээ ичимхий ч гэлээ Библийн тухай бусдад ярьж, Еховад баяр хөөртэй үйлчилж яваа хүн олон. Тэдний жишээ ямар сургамжтай вэ?
«Еховад үйлчлэхэд ичимхий зан саад болдоггүй» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:
-
«Еховад үйлчлэхэд бүхнээ зориулаарай» гэж хэлсэн эмээгийнхээ зөвлөгөөнөөс Лора ямар ач тус хүртсэн бэ?
Мосе, Иеремиа, Тимот ч ичимхий хүмүүс байсныг Библид тэмдэглэжээ (Ег 3:11; 4:10; Ие 1:6–8; 1Ти 4:12). Ехова тэдэнтэй хамт байсан учраас түүний үйлчлэлд тэд ихийг хийж гүйцэтгэжээ (Ег 4:12; Ие 20:11; 2Ти 1:6–8).
Исаиа 43:1, 2–ыг уншина. Асуулт:
-
Ехова үйлчлэгчдэдээ юу амласан бэ?
Баяр хөөртэй үйлчлэхэд нь Ехова ичимхий хүнд хэрхэн тусалдаг вэ?
«Баптисм хүртээд илүү аз жаргалтай болдгийн учир» ВИДЕОНЫ хэсгээс үзүүлнэ. Асуулт:
-
Лорейни Еховагийн тусламж дэмжлэгийг хэрхэн мэдэрсэн бэ?
-
Бүрэг ичимхий хүн бусдад дэлгэрүүлээд ямар ач тус хүртдэг вэ?
8. Библи судлал
(30 мин) үжи хичээл 14