БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Эцэг эхчүүд ээ, Бурхныг баярлуулж явахыг хүүхдэдээ заагаарай
Ехова хүүхдүүдийг их үнэ цэнтэйд үздэг. Өөрт нь итгэж, өөрийг нь хайрладаг болж байгааг, бас тэвчээртэй байгааг нь сайн мэддэг (1Са 2:26; Лу 2:52). Жаахан хүүхэд ч биеэ зөв авч яван Еховаг баярлуулж чадна (Су 27:11). Еховаг хайрлаж, түүнд дуулгавартай байхыг хүүхдэдээ заахад хэрэгтэй ном хэвлэл, видеог Ехова байгууллагаараа дамжуулан эцэг эхчүүдэд өгдөг.
«ОХИД ХӨВГҮҮД ЭЭ, ТА НАРЫН ТЭВЧЭЭР ЕХОВАГ БАЯРЛУУЛНА!» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Ехова хүүхэд залуучуудад зориулж ямар ямар материал бэлдэж гаргасаар ирсэн бэ?
-
Одоогийн байдлаар эцэг эхчүүдэд тустай ямар ямар материал гарсан байгаа вэ?
-
Хүүхдүүд ээ, Еховагийн өгсөн ямар материал та нарт тус болсон бэ? Яагаад?