Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Санаа тавьж байгаагаа илэрхийлэх

Санаа тавьж байгаагаа илэрхийлэх

Санаа тавихын тулд нөгөө хүнийхээ үзэл бодол, мэдрэмж, эрхэмлэдэг зүйл, бас хэрэгцээг нь ойлгох хэрэгтэй. Бусдад тусалъя гэсэн хүсэл эрмэлзлээс санаа тавьдаг. Энэ нь хүмүүст амархан анзаарагдана. Дэлгэрүүлэхдээ бусдад санаа тавьдаг бол Еховагийн хайр энэрлийг тусган харуулж байна гэсэн үг. Ингэснээр хүмүүс түүнд татагдана (Флп 2:4).

Санаа тавих гэдэг нь ямар нэг арга зүй биш. Харин бидний яаж сонсож, яаж ярьж байгаагаас харагддаг үйл хэрэг бөгөөд энэ нь биеэ авч явах байдал, дохио зангаа, нүүрний хувирлаас илэрдэг. Бид тухайн хүний сонирхдог зүйл, итгэл үнэмшил, нөхцөл байдлыг мэдэхийг хичээснээр санаа тавьж байгаагаа харуулдаг. Бид хүнд хэрэгтэй мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлдэг болохоос биш өөрчлөгдөх ёстой гэж дарамт шахалт үзүүлдэггүй. Хүмүүс тусламж авах хүслээ илэрхийлэхэд бид дэлгэрүүлэх ажлаа илүү баяр баясгалантай хийдэг.

«ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯРЫГ ЭДЭЛЖ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ—САНАА ТАВЬЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭХ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Жейд хоцорч ирэхэд Нийта яаж санаа тавьсан бэ?

  • Жейд хичээл хийхэд хэцүү байна гэхэд Нийта яаж санаа тавьсан бэ?

  • Бид хүмүүст санаа тавихад тэд Ехова руу татагддаг

    Жейд өөрийгөө эмх цэгцтэй биш гэхэд Нийта яаж санаа тавьсан бэ?