Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Төгсгөл ойртож байгаа учир бат зогсогтун

Төгсгөл ойртож байгаа учир бат зогсогтун

ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Удахгүй айдаст үйл явдлууд тохиож бидний эр зориг, Еховад хэрхэн итгэж байгаа маань өмнө нь хэзээ ч байгаагүйгээр соригдоно. Агуу их гамшиг нь хуурамч шашны сүйрлээр эхэлнэ (Мт 24:21; Ил 17:16, 17). Үймээнт тэр цагт бид хүмүүсийг цочирдуулах шүүх мэдээ тунхаглана (Ил 16:21). Магогийн Гог бидэн рүү дайрна (Езе 38:10–12, 14–16). Хариуд нь Ехова «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнаа» эхлүүлнэ (Ил 16:14, 16). Бид ирээдүйн үйл явдлыг даван туулах эр зоригтой байхын тулд өнөө цагийн сорилттой нүүр тулахдаа үнэнч гэдгээ харуулах ёстой.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Еховагийн тогтоосон ёс суртахууны өндөр хэм хэмжээг зориг гарган баримтлаарай (Ис 5:20)

  • Итгэл нэгтнүүдтэйгээ хамт Бурхнаа шүтээрэй (Ев 10:24, 25)

  • Еховагийн байгууллагын зааврыг шууд дагаарай (Ев 13:17)

  • Ехова эртний үйлчлэгчдээ хэрхэн аварч байсныг эргэцүүлэн бодоорой (2Пе 2:9)

  • Еховад залбирч, түүнд найдаарай (Ду 112:7, 8)

«ЗОРИГ ГАРГАЖ ДАВАХ ЁСТОЙ ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ» ЗОХИОМЖИЙН ХЭСГЭЭС ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Хурал хуваагдаж өөр хуралтай нийлэхэд дэлгэрүүлэгчдийн дуулгавартай байх эсэх нь хэрхэн соригдсон бэ?

  • Дуулгавартай байвал илүү зоригтой болно гэхийн учир юу вэ?

  • Хармагедоны үед эр зориг хэрэг болохын учир юу вэ?

  • Зориг гаргаж давах ёстой чухал үйл явдалд одооноос бэлдээрэй

    Ехова аврах хүчтэй гэдэгт илүү итгэхийн тулд Библийн ямар түүх тус болох вэ? (Ш.дэ 20:1–24)