Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та дэлгэрүүлж, Библийн хичээл зааж чадна!

Та дэлгэрүүлж, Библийн хичээл зааж чадна!

Мосе эхэндээ Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлж чадах эсэхдээ эргэлзэж байсан (Ег 4:10, 13). Танд бас тэгж санагдаж байсан уу? Еховагийн Гэрчтэй хичээл хийж байгаа та айлаар дэлгэрүүлэхээс зүрхшээж байна уу? Хүүхэд залуус та нар ангийнхандаа дэлгэрүүлнэ гэхээс халширдаг уу? Дэлгэрүүлэгч та утсаар эсвэл янз бүрийн арга хэлбэрээр нийтэд дэлгэрүүлэхээс айдаг уу? Еховагаас итгэл зориг, агуу хүч гуйж залбираарай (1 Пе 4:11). Ехова танд ямар ч даалгавар өгсөн түүнийг биелүүлэхэд хэрэгтэй бүхнийг өгнө гэдэгт итгээрэй (Ег 4:11, 12).

«ЗОРИГТОЙ БАЙГТУН! ... ДЭЛГЭРҮҮЛЭГЧ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Харүка Аояамад ямар бэрхшээл тулгарсан бэ?

  • Яаж урам зоригтой болсон бэ? (Ие 20:7–9)

  • Еховад илүү их үйлчлээд ямар ач тус хүртсэн бэ?

  • Дэлгэрүүлэхэд тулгардаг ямар бэрхшээлийг давахад Ехова танд туслах вэ?