Паул хоригдож байсан ч дэлгэрүүлэхээ хэзээ ч болиогүй. Усан онгоцны хөлгийн багийнханд болон зорчигчдод дэлгэрүүлсэн. Усан онгоц сүйрсний дараа ч эдгээсэн хүмүүстээ, боломжийг алдалгүй сайн мэдээг дэлгэрүүлсэн нь дамжиггүй. Ромд очоод гуравхан хоногийн дараа нэр нөлөө бүхий иудейчүүдийг дуудан ирүүлж гэрчилсэн. Мөн гэрийн хорионд хоёр жил байхдаа өөр дээр нь ирсэн бүх хүмүүст дэлгэрүүлсэн.
Та өвчтэй, өндөр настай эсвэл шоронд байлаа ч сайн мэдээг тунхаглахын тулд юу хийж чадах вэ?