БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Махан биедээ өргөстэй» ч сайн сайхан явна
Эцсийн энэ хэцүү өдрүүдэд Бурхны үйлчлэгчдийг өргөс адил зовоодог зовлон бэрхшээл бий (2Ти 3:1). Бид хэрхэн Еховад найдаж, зовлон бэрхшээлийг тэвчих вэ? «Сохрын нүд нээгдэнэ» гэсэн видеог үзээд Талита Алнаши болон түүний эцэг эх юу хийснийг мэдэж авцгаая. Мөн дараах асуултад хариулцгаая.
-
Талита махан биедээ ямар «өргөстэй» вэ?
-
Библийн ямар амлалтын ачаар Талита болон түүний эцэг эх өөдрөг байдаг вэ?
-
Мэс заслын дараа Талитагийн эцэг эх Еховад найддагаа хэрхэн харуулсан бэ?
-
Охиноо Бурхныг хайрладаг болгохын тулд эцэг эх нь байгууллагын ямар ямар материалыг сайн ашигласан бэ?
-
Талита «махан биедээ өргөстэй» ч Еховатай хэрхэн улам дотно болсон бэ?
-
Талитагийн жишээг хараад та хэрхэн урамшсан бэ?