Христийн дагалдагчдын шинэ хурал соригдсон нь
Иерусалимд ирж баптисм хүртээд тэндээ удахаар болсон грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг ялгаварладаг байсан. Ийм шударга бус хандсанаас нь болоод тэд бүдэрсэн үү? Эсвэл Ехова асуудлыг зөвөөр шийднэ гэж тэвчээртэй хүлээсэн үү?
Стефаныг алагдсаны дараа ширүүн хавчлага өрнөж Иерусалим дахь Христийн дагалдагчид Иудей, Самари даяар тархжээ. Тэглээ гээд тэдний идэвх суларсан уу?
Еховагийн тус дэмээр Христийн дагалдагчдын шинэ хурал сорилтыг тэвчиж, сайн сайхан байжээ (Үй 6:7; 8:4).
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. «Би сорилтыг яаж тэвчдэг вэ?»