Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхэд нь суралцагчдаа туслах

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхэд нь суралцагчдаа туслах

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Еховагийн сайшаалыг хүлээе гэвэл суралцагч өөрийгөө зориулж, баптисм хүртэх ёстой (1 Пе 3:21). Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад сүнслэг хамгаалалт хэрэгтэй (Ду 91:1, 2). Хүн өөрийгөө хэн нэгэнд, ажилд, эсвэл байгууллагад бус, Еховад зориулдаг. Тийм учраас суралцагч маань Бурхныг гэсэн хайр, талархах сэтгэлээ лавшруулах учиртай (Ро 14:7, 8).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Үзэж буй материал Еховагийн тухай юу зааж байгааг ярилцаарай. Библийг өдөр бүр уншиж, Еховад «тасралтгүй» залбирахын чухлыг онцлоорой (1 Те 5:17; Иа 4:8).

  • Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх зорилго тавихыг суралцагчдаа уриалаарай. Цуглаан дээр хариулах, хөршдөө эсвэл ажлын газрын хүнд дэлгэрүүлэх гэх мэт жижиг зорилтууд тавьж, түүндээ хүрэхэд нь туслаарай. Ехова хүнийг өөртөө үйлчлүүлэх гэж албаддаггүйг санаарай. Бурханд өөрийгөө зориулах эсэхээ хүн өөрөө шийддэг (Ху 30:19, 20).

  • Еховад таалагдахын тулд өөрчлөгдөж, баптисм хүртэх шаардлага хангах хүсэлтэй болоход нь суралцагчдаа туслаарай (Су 27:11). Хандлага, дадал зуршлаа өөрчлөхөд амаргүй байдаг учраас хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмсөхөд суралцагчдаа байнга туслаарай (Еф 4:22–24). «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библи хүнийг өөрчилдөг» гэдэг өгүүллийг хамт үзээрэй.

  • Еховад үйлчлэх нь ямар баяр баясгалан авчирдгийг ярьж өгөөрэй (Ис 48:17, 18).