Сургаалт үгс 30:1–33
30 Иакегийн хүү Агурын хэлсэн чухал үг. Тэрбээр энэ үгийг Итиел, Укал хоёрт айлджээ.
2 Би хүн хүнээс илүү мунхаг юм.
Хүнд байх ёстой ухаарал надад алга.
3 Би мэргэн ухаанд суралцаж явсангүй.
Хамгийн Ариун Нэгний мэдлэгийг ч эзэмшсэнгүй.
4 Тэнгэрт гараад бууж ирсэн нь хэн бэ?
Хоёр алгандаа салхийг цуглуулсан нь хэн бэ?
Хувцсандаа усыг ороосон нь хэн бэ?
Дэлхийн бүх хязгаарыг тогтоосон нь хэн бэ?
Түүний болон хүүгийнх нь нэр хэн бэ? Мэддэг юм бол хэлээч.
5 Бурхны хэлсэн үг бүр цэвэршүүлэгдсэн.
Тэрбээр өөрт нь хоргоддог хүмүүсийн бамбай юм.
6 Түүний үгэн дээр юу ч бүү нэм.
Эс тэгвэл тэрбээр чамайг зэмлэж,Чи худалч болох вий.
7 Би танаас хоёр зүйлийг гуйя.
Үхэхээс минь өмнө биелүүлж өгөөч.
8 Үнэн бус, худал хуурмаг бүхнийг надаас холдуулаач.
Намайг ядуу ч биш, баян ч биш байлгаач.
Зөвхөн хэрэгцээндээ таарсан хоол хүнстэй байхад туслаач.
9 Тэгвэл би элбэг дэлбэг байгаадаа ханачхаад таныг үгүйсгэн «Ехова гэж хэн юм бэ?» гэж хэлэхгүй.
Эсвэл тартагтаа тулан хулгай хийж Бурхныхаа нэрийг гутаахгүй.
10 Боолыг эзэнд нь бүү гүтгэ.
Эс тэгвэл тэр чамайг харааж, чи буруутан болох вий.
11 Эцгээ хараадаг,Эхээ ерөөдөггүй үеийнхэн бий.
12 Өөрсдийгөө цэвэр гэж боддог чХир буртгаасаа салаагүй үеийнхэн бий.
13 Ихэмсэг нүдтэй,Дээгүүр харцтай үеийнхэн бий.
14 Шүд нь илд,Эрүү нь балиус болсон үеийнхэн бий.
Тэд хорвоогийн дорой буурай хүмүүсийг,Хүн төрөлхтний дундах ядуусыг залгидаг.
15 Хануур хорхой «Авъя! Авъя!» гэдэг хоёр охинтой.
Ханаж цаддаггүй гурван зүйл бий.
«Хангалттай!» гэж хэзээ ч хэлдэггүй дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь:
16 Булш* ба үргүй хэвлий,Усгүй ангамал газар,«Боллоо!» гэж хэзээ ч хэлдэггүй гал юм.
17 Эцгээрээ тохуурхаж, эхээ сонсохгүй зэвүүцдэг хүний нүдийгХөндийн* хэрээ ухаж,Залуу бүргэд иднэ.
18 Миний ухаанаас хэтэрсэн* гурван зүйл,Надад ойлгомжгүй дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь:
19 Тэнгэрт нисэх бүргэдийн зам,Хадан дээгүүр гулсах могойн зам,Тэнгист хөвөх хөлөг онгоцны зам,Залуу бүсгүйтэй хамт байх эр хүний зам юм.
20 Садар эм ямар байдаг вэ?
Юм идчихээд амаа арчин«Би ямар ч буруу юм хийгээгүй» гэдэг.
21 Дэлхий гурван зүйлээс болж чичирдэг.
Дараах дөрвөн ч зүйлийг тэсдэггүй. Эдгээр нь:
22 Боол хүн хаан болох,Тэнэг хүн хоол ундаар элбэг дэлбэг байх,
23 Бусдад үзэн ядагддаг* эмэгтэй хадамд гарах,Шивэгчин нь эзэгтэйнхээ байрыг эзлэх явдал юм.
24 Газар дээрх дөрвөн ч зүйл өчүүхэн жижиг атлааТөрөлхийн мэргэн ухаантай*.
25 Шоргоолж хүчтэй амьтан биш чЗун хүнсээ базаадаг.
26 Хадны дорго чадалтай амьтан биш чХаданд үүрээ засдаг.
27 Царцаанууд хаангүй хэр ньЭрэмбээр* жагсан явдаг.
28 Геккон гүрвэл хөлөөрөө хананаас зуурдаг бөгөөдХааны ордонд ордог.
29 Алхах гишгэх нь сүртэй гурван зүйл,Явах хөдлөх нь сүрлэг дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь:
30 Хэний ч өмнөөс ухардаггүй бөгөөдАраатны дундаас хамгийн хүчтэй арслан,
31 Тайга нохой, ухна,Их цэргийнхээ урд яваа хаан юм.
32 Хэрэв чи өөрийгөө өргөмжлөн мунхагласан бол,Эсвэл ингэх гэж төлөвлөсөн болГараараа амаа тагла.
33 Сүүг цохивол цөцгийн тос гарна.
Хамрыг мушгивал цус гарна.
Уурыг хүргэвэл хэрүүл гарна.
Зүүлт
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «Сайрын»
^ Эсвэл «Миний хувьд дэндүү гайхамшигтай»
^ Эсвэл «Бусдын хайрыг татдаггүй»
^ Эсвэл «Дэндүү ухаантай»
^ Эсвэл «Бүлэг бүлгээр»