Сургаалт үгс 19:1–29

  • «Хэрсүү хүн уураа барьдаг» (11)

  • «Хэрүүлч эхнэр дусаал гоождог дээвэр мэт юм» (13)

  • «Ухаант эхнэрийг Еховагаас авдаг» (14)

  • «Боломж байгаа дээр хүүхдээ хүмүүжүүл» (18)

  • Зөвлөгөөг сонсвол мэргэн ухаантай болно (20)

19  Мунхаг, худалч байснаасЯдуу, үнэнч шударга байсан нь дээр.  2  Мэдлэггүй байх нь сайн биш. Адгуу хүн нүгэл үйлддэг.  3  Хүн өөрөө мунхаглан замаа баллачхаадЗүрх сэтгэлдээ Еховад хилэгнэдэг.  4  Баялаг ихтийг олон найз хүрээлнэ. Барлаг ядууг ганц найз нь хүртэл хаяна.  5  Хуурамч гэрч шийтгэлээс мултрахгүй. Ам нээх болгондоо худал ярьдаг хүн ялаас чөлөөлөгдөхгүй.  6  Олон хүн ноёны* ивээлд багтахыг хүсдэг. Хүн бүр бэлэг өгөгчийн найз болдог.  7  Ядуу хүнийг ах дүүс нь бүгд үзэн яддаг байхад,Найз нөхөд нь зугтахаас ч яах вэ дээ! Хэчнээн тусламж гуйгаад, тэдний нэг нь ч хариулдаггүй.  8  Ухааныг олдог хүн өөрийгөө хайрладаг. Ухааран ялгах чадварыг эрхэмлэдэг хүн амжилтад хүрнэ.  9  Хуурамч гэрч шийтгэлээс мултрахгүй. Ам нээх болгондоо худал ярьдаг хүн устгагдана. 10  Тансаг амьдрах нь мунхаг хүнд зохимжгүй. Ноёдыг захирах нь зарц хүнд бүр ч зохихгүй! 11  Хэрсүү хүн уураа барьдаг. Гэм бурууг тоохгүй өнгөрдөг хүн гоо үзэсгэлэнтэй. 12  Хааны уур хилэн арслангийн архиралт мэт. Ивээл хишиг нь өвсөн дээрх шүүдэр мэт. 13  Тэнэг хүү эцэгтээ зовлон болдог. Хэрүүлч* эхнэр дусаал гоождог дээвэр мэт юм. 14  Өргөө гэр, өмч хөрөнгийг эцгээс өвлөдөг бол,Ухаант эхнэрийг Еховагаас авдаг. 15  Лазан хүн их унтдаг. Залхуу хүн их өлсдөг. 16  Тушаалыг дагавал амиа аварна. Дураараа дургивал амиа алдана. 17  Дорд нэгэнд тусалдаг хүн Еховад зээлүүлж буй хэрэг. Сайн үйлсийнх нь төлөө Бурхан түүнийг шагнана. 18  Боломж байгаа дээр хүүхдээ хүмүүжүүл*. Тэгвэл чи түүний үхлийн буруутан болохгүй. 19  Түргэн ууртай хүн шийтгүүлнэ. Чи тэр хүнийг хамгаалж хаацайлбал дахин дахин хамгаалах хэрэг гарна. 20  Зөвлөгөөг сонсож зааврыг* дага. Тэгвэл чи алсдаа мэргэн ухаантай болно. 21  Хүн сэтгэлдээ олон юм төлөвлөдөг чЕховагийн санаа зорилго* л хэрэгжинэ. 22  Үнэнчээр хайрлах нь хүний эрхэм чанар. Худалч байснаас ядуу байсан нь дээр. 23  Еховагаас эмээх сэтгэл амь руу хөтөлдөг. Тийм хүн хор хөнөөлөөс ангид, тайван амарна. 24  Лазан хүн тогоотой хоол руу гараа сунгадаг чАмандаа хийхээс тээршээдэг. 25  Шоологчийг шийтгэ. Тэгвэл гэнэн хүн хараад хашир сууж болох юм. Ухаантай хүнийг зэмлэ. Тэгвэл тэрбээр мэдлэгээ арвижуулна. 26  Эцгээ ширүүлж, эхээ хөөж явуулдаг хүүИчгүүр гутамшиг дагуулдаг. 27  Хүү минь, хэрэв чи үг* сонсохоо боливолМэргэн үгээс холдоно. 28  Хуурамч гэрч шударга ёсыг тохуурхдаг. Хорон санаатан бузар мууд шунан дурладаг. 29  Шоологчдыг шийтгэл,Тэнэгүүдийг зодуур хүлээж байдаг.

Зүүлт

Эсвэл «өгөөмөр хүний»
Эсвэл «Үглээ»
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.
Эсвэл «зөвлөгөө»
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.