Сургаалт үгс 14:1–35

  • «Гуниг зовлонгоо хүн өөрөө л ойлгоно» (10)

  • Зөв мэт санагдавч үхэл рүү хөтөлдөг зам байдаг (12)

  • «Гэнэн хүн үг болгонд итгэдэг» (15)

  • «Баян хүнийг олон найз тойрон хүрээлдэг» (20)

  • «Зүрх амгалан бол бие эрүүл» (30)

14  Ухаант бүсгүй өрх гэрээ төвхнүүлдэг бол,Мунхаг эмэгтэй орон гэрээ өөрийн гараар нураадаг.  2  Шулуун шударга амьдрагч нь Еховагаас эмээдэг бол,Худал хуурмагийг үйлдэгч нь Түүнийг жигшдэг.  3  Мунхгийн аман дахь бардам үг нь саваа мэт. Харин мэргэн ухаант хүнийг ам нь хамгаалдаг.  4  Үхэргүй газрын тэвш цэвэр. Бухтай газрын ургац арвин.  5  Итгэмжит гэрч худал хэлэхгүй. Хуурамч гэрч ам нээх болгондоо худал ярьдаг.  6  Басамжлагч хүн мэргэн ухааныг хайгаад ч олдоггүй. Харин юм ойлгодог хүн мэдлэгийг амархан олж авдаг.  7  Мунхгийн амнаас мэдлэг гардаггүй учирТийм хүнээс хол яв.  8  Хэрсүү хүн ямар замаар яваагаа мэргэн ухааны ачаар ойлгодог. Харин тэнэгүүд мунхаг явдалдаа хууртдаг*.  9  Мунхгууд нүглээ юман чинээ боддоггүй. Харин шулуун шударга хүмүүс эвлэрэхэд бэлэн байдаг. 10  Гуниг зовлонгоо хүн өөрөө л ойлгоно. Баяр хөөрийг нь өөр хэн ч хуваалцахгүй. 11  Муу санаатны орон гэр нурна. Шулуун шударга хүний майхан сүндэрлэнэ. 12  Хүнд зөв мэт санагдавчТөгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг. 13  Инээж байгаа хүн дотроо шаналж байж болох юм. Баяр хөөр нь уй гашуугаар солигдох нь ч бий. 14  Дураараа авирлагч нь хийсэн хэргийнхээ үр дагаврыг амсана. Сайн хүн үйлсийнхээ үр шимийг хүртэнэ. 15  Гэнэн хүн үг болгонд итгэдэг. Хашир хүн алхам бүрээ хянадаг. 16  Мэргэн хүн болгоомжтой ба бузар муугаас зайлдаг. Тэнэг хүн бодлогогүй* ба өөртөө хэт итгэдэг. 17  Түргэн ууртай хүн мунхаг юм хийдэг. Юм боддог хүн үзэн ядагддаг. 18  Гэнэн хүн мунхаг явдлыг өвлөнө. Хашир хүн мэдлэгийг титэм мэт өмсөнө. 19  Муу хүмүүс сайн хүмүүст мэхийнэ. Хорон санаатнууд зөв шударга хүмүүсийн үүдэнд бөхийнө. 20  Ядуу хүнийг хөршүүд нь хүртэл үзэн яддаг. Баян хүнийг олон найз тойрон хүрээлдэг. 21  Эргэн тойрныхондоо зэвүүцэх нь нүгэл. Дорд нэгнийг энэрэх нь жаргал. 22  Мууг сэдэгчид замаасаа гарах нь зайлшгүй. Сайныг үйлдэхийг хичээгчдийг бусад нь хайрлаж, итгэл хүлээлгэнэ. 23  Аливаа хөдөлмөр ашиг авчирна. Дэмий яриа ядууралд хүргэнэ. 24  Мэргэн хүний эд баялаг нь титэм юм. Мунхаг хүн мунхгаараа үлдэнэ. 25  Жинхэнэ гэрч амь авардаг. Мэхлэгч хүн ам нээх болгондоо худал ярьдаг. 26  Еховагаас эмээдэг хүн хэзээд түүнд итгэж найддаг. Тийм хүний үр хүүхэд хамгаалагдана. 27  Еховагаас эмээх сэтгэл болҮхлийн урхинаас холдуулдаг амийн ундарга юм. 28  Ард олон нь хааны сүр хүч. Албатгүй байх нь ноёны сүйрэл. 29  Амархан уурладаггүй хүн агуу мэргэн. Тэвчээргүй хүн тэнэгээ дэлгэдэг. 30  Зүрх амгалан бол бие эрүүл*. Атаа жөтөө ясыг ялзруулдаг. 31  Дорд хүнийг залилдаг хүн Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Ядуу хүнийг өрөвддөг хүн Бурхныг алдаршуулж буй хэрэг. 32  Муу хүн хар санаанаасаа болж хөсөр хаягдана. Зөв хүн үнэнч шударгынхаа ачаар хамгаалагдана. 33  Ойлгох чадвартай хүний зүрхэнд мэргэн ухаан чимээгүй оршдог бол,Мунхаг хүн мэддэг бүхнээ зарлан тунхагладаг. 34  Зөв шударга байдал нь үндэстнийг өргөмжилдөг бол,Гэм нүгэл нь ард түмнийг гутаадаг. 35  Хэрсүү зарцыг хаан таалалдаа багтаана. Шившиг тарьдаг хүнд хаан хилэгнэн уурлана.

Зүүлт

Эсвэл «мунхаг явдлаараа бусдыг хуурдаг» гэсэн бололтой.
Эсвэл «ууртай»
Эсвэл «Амгалан зүрх биед амь өгдөг»