Мика 3:1–12

  • Удирдагчид болон зөнчдийг зэмлэсэн нь (1-12)

    • Микаг Ехова агуу хүчээрээ хүч чадалтай болгосон (8)

    • Тахилчид мөнгөний төлөө заадаг (11)

    • Иерусалим балгас болно (12)

3  Би ингэж хэлсэн. «Иаковын үр удмын тэргүүнүүд ээ,Израйлын ард түмний удирдагчид аа, сонсоцгоо! Юу нь шударга болохыг та нар мэдэх ёстой бус уу?  2  Гэтэл та нар сайныг үзэн ядаж, мууг хайрладаг. Та нар миний ард түмний арьсыг зулгааж, яснаас нь махыг нь шулдаг.  3  Бас махыг нь идэж,Арьсыг нь хуулж,Ясыг нь хугалан бяцалдаг. Тогоонд чанасан яс, мах шиг болгодог.  4  Тэр үед та нар тусламж гуйн Еховаг дуудах боловчТэр хариулахгүй. Бузар үйл хэргээс чинь болжТа нараас нүүрээ нууна.  5  Миний ард түмнийг төөрүүлдэг,Зажлах юмтай байхдаа* “Амар тайван!” гэж тунхагладаг,Аманд нь юу ч хийгээгүй хүнд дайн зарладаг зөнчдөд Ехова айлдаж байна.  6  “Та нарын хувьд шөнө болж, үзэгдэл үгүй болно. Та нар дээр харанхуй нөмөрч, мэргэ төлгө үгүй болно. Зөнчид дээр нар жаргаж,Өдөр нь тэдний хувьд шөнө болж хувирна.  7  Үзмэрчид шившиг болж,Мэргэ төлгөчид сэтгэлээр унана. Бурхнаас хариу ирэхгүй учирТэд сахлаа* таглахаас өөр аргагүй болно”».  8  Намайг Ехова агуу хүчээрээ хүч чадалтай болгосон. Иаковт тэрс явдлыг нь, Израйлд нүглийг нь хэлэхШударга зан, эр зориг өгсөн.  9  Иаковын үр удмын тэргүүнүүд ээ,Израйлын ард түмний удирдагчид аа, сонсооч! Та нар шударга ёсыг гажуудуулж, шулуун болгоныг мурийлгадаг. 10  Цус урсган Сионыг барьж, зөв бусыг үйлдэн Иерусалимыг байгуулдаг. 11  Удирдагчид нь хээл хахууль аван шүүж,Тахилчид нь шан харамж аван зааж,Зөнчид нь үнэ хөлс аван мэргэлдэг. Тэгсэн хэр нь Ехова дэмжинэ гэж найдан*,«Ехова бидэнтэй хамт байгаа бус уу? Бидэнд ямар ч гамшиг тохиолдохгүй» гэдэг. 12  Тиймд та нараас болжСион хагалсан газар мэт болно. Иерусалим балгас болж хувирна. Бурхны өргөө байдаг* уул ой модоор хучигдана*.

Зүүлт

Эсвэл «Шүдээрээ юм хазаж байхдаа»
Эсвэл «амаа»
Эсвэл «Еховад найддаг гэж тунхаглан»
Эсвэл «Сүмтэй»
Эсвэл «модтой нуруу шиг болно»