Исаиа 8:1–22
8 Ехова надад хэлсэн нь: «Том хавтан авч дээр нь жирийн үзгээр* “Махер-шалал-хаш-баз*” гэж бич.
2 Би үнэнч гэрчүүдээр буюу тахилч Уриа, Иеберехиагийн хүү Зехариагаар бичүүлж баталгаажуулна*».
3 Дараа нь би зөнч эмэгтэйтэй* унтав. Тэрбээр жирэмсэлж, цаг нь болоход хүү төрүүллээ. Тэгтэл Ехова надад «Хүүг Махер-шалал-хаш-баз гэж нэрлэ.
4 Учир нь түүнийг “аав”, “ээж” гэж хэлд орохоос өмнө Дамаскийн баялаг, Самарийн хөрөнгө Ассирийн хааны гарт орно» гэж хэлэв.
5 Ехова дахин надтай ярьсан нь:
6 «Энэ ард түмэн Шилоагийн дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлож,Резин болон Ремалиагийн хүүд баярладаг учраас
7 Ехова тэдэн рүү довтлуулахаарАссирийн хааныг их цэрэгтэй нь явуулна.
Тэр хаан өргөн Их мөрний* ширүүн урсгал мэтБүх голдрилыг дүүргэж,Хамаг эргээсээ хальж,
8 Иудаг дайран үерлэнэ.
Хүзүүгээр таттал үерлэнэ.
Дэлгэсэн далавч нь газар нутгийг чинь бүхэлд нь бүрхэнэ шүү,Иммануел* минь!».
9 Хор учруул, ард түмнүүд ээ. Гэвч та нар хэдэн хэсэг болон бутарна.
Дэлхийн хязгаараас ирэгсэд ээ, сонсоцгоо!
Тулалдаанд бэлтгэ. Гэвч та нар хэдэн хэсэг болон бутарна!
Тулалдаанд бэлтгэ. Гэвч та нар хэдэн хэсэг болон бутарна!
10 Төлөвлөгөө зохио. Гэсэн ч энэ нь нурна!
Хүслээ хэл. Гэсэн ч энэ нь биелэхгүй.
Учир нь Бурхан бидэнтэй хамт*!
11 Ехова хүчит мутраа над дээр тавьж, энэ ард түмний замаар явахгүй байхыг анхааруулан ийн айлдав.
12 «Чи энэ ард түмний хуйвалдаан гэж нэрлэдэг зүйлийг хуйвалдаан гэж бүү хэл!
Тэдний айдаг юмнаас бүү ай.
Бүү айж чичир.
13 Чи тэнгэрийн цэргийн жанжин Еховаг л ариун гэж үзэх ёстой.
Чи түүнээс л эмээх ёстой.
Зөвхөн түүнээс айж чичрэх ёстой».
14 Тэрбээр ариун газар болох боловчИзрайлын хоёр хаант улсын хувьдЦохих чулуу,Бүдрүүлэх хад болно.
Иерусалимын оршин суугчдадУрхи, занга болно.
15 Тэдний дундах олон хүн бүдэрч унаад гэмтэнэ.
Тэд урхинд орж, баригдана.
16 Баталгаажуулсан бичгийг хуйлж,Хуулийг* лацдан миний шавь нарт өг.
17 Иаковын үр удмаас нүүр буруулсан Еховаг би найдан хүлээнэ. Би түүнд үргэлж найдна.
18 Би болон Еховагийн өгсөн хүүхдүүд минь Израйл дахь тэмдэг, гайхамшиг юм. Сион ууланд оршигч тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн тэмдэг, гайхамшиг юм.
19 Хэрэв хүмүүс: «Сүнс дуудагч, шивнэн шившдэг мэргэ төлгөчдөөс асуу» гэж хэлбэл ямар ч ард түмэн Бурхнаасаа асуух ёстой бус уу? Амьд хүний төлөө үхэгсдээс асуухын хэрэг юу байна вэ?
20 Үүнийхээ оронд хууль болон баталгаажуулсан бичгээс лавлах ёстой шүү дээ!
Энэ үгийн дагуу ярихгүй бол тэдэнд гэрэл байхгүй.
21 Энэ нутгаар дайран өнгөрөх хүн бүр өлсөж, зовно. Тэд өлсөж, уурласандаа дээш харан хааныгаа, Бурхнаа хараана.
22 Дараа нь тэднийг газар луу харахад зовлон, харанхуй, тодорхойгүй байдал, хүнд бэрх цаг, уйтгар гуниг, гэрэл гэгээгүй зүйл л байх болно.
Зүүлт
^ «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
^ «Олз руугаа яаран, тонон дээрэмдэх гэж хурдлах» гэсэн утгатай бололтой.
^ Эсвэл «Зехариа нарыг гэрчээр татна»
^ Исаиагийн эхнэр
^ Евфрат мөрөн
^ Эсвэл «Зааврыг»