Исаиа 55:1–13

  • Идэж, уух юм үнэгүй аваарай (1-5)

  • Еховаг хай; түүний үг найдвартай (6-13)

    • Бурхны үйлс хүнийхээс дээгүүр байдаг (8, 9)

    • Бурхны үг баараггүй биелнэ (10, 11)

55  Цангасан хүмүүс ээ, ирээрэй. Бүгдээрээ ус руу ирээрэй! Мөнгөгүй хүмүүс ээ, ирээд авч идээрэй! Ирээд дарс, сүүг мөнгөгүйгээр, үнэгүй аваарай.  2  Юунд та нар талх биш юманд мөнгө төлнө вэ? Яагаад олсон орлогоо* гэдэс цатгадаггүй юманд үрнэ вэ? Намайг анхааралтай сонсож, сайныг ид. Тэгвэл та нар тансаг хоол зооглон баярлана.  3  Сонсоцгоо. Над руу ирцгээ. Анхаарлаа хандуулцгаа. Тэгвэл та нар амьд явна. Би Давидыг үнэнчээр хайрлана гэсэн баттай амлалтдаа үндэслэнТа нартай мөнхийн гэрээ байгуулна.  4  Би түүнийг гэрч болгон үндэстнүүд рүү илгээж,Ард түмнүүдийн удирдагч, захирагч болгов.  5  Чи* мэдэхгүй үндэстнээ дуудна. Чамайг мэддэггүй байсан хүмүүсИзрайлын Ариун Нэгэн, чиний Бурхан Еховагийн төлөө чам руу гүйж ирнэ. Учир нь тэрбээр чамайг алдаршуулах юм.  6  Олдох боломжтой байгаа дээр нь Еховаг хай. Ойр байгаа дээр нь түүнийг дууд.  7  Муу хүн буруу замаа орхиг. Хорон санаат хүн бодлоо таягдан хаяг. Өөрийг нь өршөөж энэрэх Ехова Бурхан руу маань эргэж ирэг. Учир нь тэрбээр өгөөмрөөр уучилна.  8  «Миний бодол та нарынхтай адилгүй. Миний үйлс та нарынхаас өөр» гэж Ехова тунхаглаж байна.  9  «Тэнгэр нь газраас дээгүүр байдаг шигМиний үйлс та нарын үйлсээс,Миний бодол та нарын бодлоос дээгүүр байдаг. 10  Цас, бороо тэнгэрээс буугаадГазрын хөрсийг усалж, ургамал ногоог ургуулж, ургац хайрлан,Үр суулгагчид үрийг нь, идэгчид талхыг нь өгөхөөс нааш буцдаггүйн адил 11  Амнаас минь гарсан үгБиелэхээс нааш над руу буцаж ирэхгүй. Хүслийг минь баараггүй биелүүлнэ. Илгээсэн зорилгыг минь заавал хэрэгжүүлнэ. 12  Та нар баяр хөөртэй гарч явна. Би та нарыг амар тайван буцааж авчирна. Уул толгод та нарын өмнө хөгжин баясаж, баяртай хашхирна. Модод бүгд алгаа ташна. 13  Өргөст бутны оронд арц мод,Халгайн оронд гавирт мод ургана. Энэ нь Еховад алдар хүндийг авчирч,Хэзээ ч устахгүй мөнхийн тэмдэг болно».

Зүүлт

Эсвэл «зовж олсон мөнгөө»
Иаков буюу Израйлыг хэлж байна.