Исаиа 53:1–12
53 Бидний дуулгасан* мэдээнд хэн итгэсэн бэ?
Ехова хэнд хүчээ* илчилсэн бэ?
2 Тэрбээр түүний* өмнө мөчир шиг гарч ирэн, ангасан газар дахь үндэс мэт ургана.
Сүр хүч, цог жавхлан түүнд байхгүй.
Сэтгэл татагдах юм гадаад төрхөнд нь ч үгүй.
3 Хүмүүс түүнийг жигшиж, түүнээс дөлдөг байв.
Тэрбээр өвчин зовлонг мэддэг хүн байлаа.
Хүмүүсийн харах дургүй хүн шиг л байв.
Тэрбээр жигшигдсэн, бид түүнийг голсон.
4 Үнэхээр ч тэр бидний өвчнийг үүрч,Зовлонг маань тээсэн юм.
Харин бид түүнийг Бурхны шийтгэлийг хүртээд зовж тарчилж байна гэж бодсон.
5 Гэвч тэрбээр бидний нүглээс болж цоо хатгуулан,Бидний алдаанаас болж зовж тарчилсан.
Биднийг амар амгалан байгаасай гэсэндээ шийтгүүлсэн.
Түүний шархны ачаар бид эдгэсэн.
6 Бид бүгдээрээ хонь мэт төөрч,Мөр мөрөө хөөсөн.
Харин Ехова бидний нүглийг түүнд тохов.
7 Тэрбээр дарлагдан зовсон чАмаа нээсэнгүй.
Түүнийг, нядалгаанд оруулах хонь мэт авч явав.
Хяргагчийн өмнө дуугүй хэвтэх эм хонь мэтТэрбээр амаа нээсэнгүй.
8 Түүнийг шударга бусаар шүүж, амийг нь хөнөөсөн*.
Удам судрынх нь* талаар хэн санаа тавих вэ?
Учир нь түүнийг амьд хүмүүсийн дундаас зайлуулжээ.
Миний ард түмний нүглээс болж түүнийг шийтгэжээ.
9 Тэрбээр худал яриагүй,Буруу юм хийгээгүй* чТүүнийг муу хүмүүстэй хамт оршуулах байв.
Гэвч нас барахад нь баячуудтай хамт оршуулсан юм.
10 Түүнийг бяцлах нь Еховагийн хүсэл байв. Тэрбээр түүнд зовлон үзүүлсэн.
Та түүний амийг гэмийн төлөөх тахил болгон өргөвөлТэрбээр үр удмаа үзэж, урт насална.
Түүгээр дамжин Еховагийн хүсэл таалал биелнэ.
11 Зөв шударга нэгэн, миний зарц зовсныхоо дараа үр дүнг нь хараад сэтгэл ханана.
Тэрбээр их юм үзээд*Олон хүнийг Бурхны өмнө зөв шударга болгоно.
Тэдний алдаа дутагдлыг үүрнэ.
12 Тийм учраас би олны дунд түүнд хувь өгнө.
Тэрбээр хүчтэнүүдтэй хамт олзоо хуваана.
Учир нь тэрбээр амиа өгчНүгэлтнүүдийн тоонд орсон.
Олон хүний нүглийг үүрчНүгэлтнүүдийн төлөө зуучилсан.
Зүүлт
^ Эсвэл «сонссон» гэсэн бололтой.
^ Үгч. «мутраа»
^ Хөндлөнгийн ажиглагч эсвэл Бурхныг хэлсэн бололтой.
^ Үгч. «Дарамт, шүүлтээс болж тэр авагдсан»
^ Эсвэл «Амьдралынх нь нарийн ширийний»
^ Эсвэл «Хүчирхийлэл үйлдээгүй»
^ Үгч. «мэдлэгээр»