Исаиа 26:1–21
26 Тэр өдөр Иудагийн нутагт ийм дуу дуулна.
«Бидэнд хүчирхэг хот бий.
Бурхны аврал бол хана хэрэм, хамгаалалт адил юм.
2 Дааман хаалгыг нээн зөв шударга үндэстнийг,Бурханд үнэнч үндэстнийг оруул.
3 Танд бүрэн найддаг* хүмүүсийг та хамгаалжТэдэнд дуусашгүй амар тайвныг өгнө.
Учир нь тэд танд найддаг.
4 Еховад үүрд итгэж найд.
Учир нь Яа* Ехова бол мөнхийн Хад.
5 Тэрбээр өндөрт оршин суугчдыг, ихэмсэг хотыг дорд болгосон.
Тэрбээр түүнийг доош нь буулгаж,Доош газарт буулгажШороотой хутгана.
6 Тэр нь хөлд гишгэгдэнэ.
Зовж буй хүмүүсийн, дорд хүмүүсийн хөлд гишгэгдэнэ».
7 Зөв хүний зам шулуун шударга*.
Та шулуун шударга учирЗөв хүний замыг дардан болгоно.
8 Ехова минь ээ, бид таны шударга ёсны замаар явахдааТанд найддаг.
Бид таны нэрийг эрхэмлэж, нэр тань дурсагдаасай гэж хүсдэг.
9 Шөнө нь би хамаг сэтгэлээрээ таныг хүсэмжилнэ.
Зүрх сэтгэлээрээ тан руу тэмүүлнэ.
Та дэлхийг шүүх үедОршин суугчид нь зөв шударгыг сурдаг.
10 Та нүгэлтэнд өршөөл үзүүлсэн чТэрбээр зөв шударгыг сурахгүй.
Харин ч зөв шударга хүмүүсийн амьдардаг газар нүгэл үйлдэнэ.
Тэрбээр Еховагийн сүр жавхланг харахгүй.
11 Ехова минь ээ, та мутраа өргөсөн ч тэд харахгүй.
Ард түмнийхээ төлөө зүтгэл гаргадгийг тань тэд хараад шившиг болно.
Дайснууддаа бэлдсэн гал тань тэднийг залгина.
12 Ехова минь ээ, та бидэнд амар тайвныг өгнө.
Бидний хийсэн бүхэн болТа ивээсний ач юм.
13 Бидний Бурхан Ехова минь ээ, өөр эзэд биднийг захирсан чБид зөвхөн таны нэрийг дууддаг.
14 Тэд үхсэн, цаашид амьдрахгүй.
Хүчгүй тэд өндийж босохгүй.
Та тэднийг устгаж, дурсамжийг нь арилгахын тулдТэдэн рүү анхаарлаа хандуулсан.
15 Ехова минь ээ, та энэ үндэстнийг өнөр өтгөн болгосон.
Энэ үндэстнийг өнөр өтгөн болгожӨөрийгөө алдаршуулсан.
Та энэ нутгийн хил хязгаарыг бүхэлд нь тэлсэн.
16 Ехова минь ээ, тэд зовох цагтаа танд хандсан.
Та тэднийг сахилгажуулахад тэд чин сэтгэлээсээ шивнэн залбирсан.
17 Амаржих гэж буй жирэмсэн эмэгтэйДуншиж өвдсөндөө орилж хашхирдаг.
Ехова минь ээ, биднийг та тийм болгосон.
18 Бид жирэмслэн, дуншиж өвдсөн боловчСалхийг төрүүлсэнтэй адил байлаа.
Бид энэ нутгийг аварч чадаагүй.
Энд оршин суух хүмүүсийг ч төрүүлээгүй.
19 «Үхэгсэд чинь амьдарна.
Миний ард түмний цогцсууд* босно.
Шороонд хэвтэгчид ээ,Сэрж, баяртайгаар хашхир!
Учир нь та нар дээр буудаг шүүдэр бол өглөөний шүүдэр* адил юм.
Газар нь үхэгсдийг гаргахад тэд амилна.
20 Ард түмэн минь ээ, өрөөнүүддээ ороодХаалгаа хаа.
Уур хилэн* намжталХэсэг зуур нуугд.
21 Ехова гэрээсээ гарч ирэнГазрын оршин суугчдаас нүглийнх нь хариуцлагыг нэхэх гэж байна.
Газарт асгарсан цус илчлэгдэнэ.
Алагдсан хүмүүсийг газар хойшид нуухгүй».
Зүүлт
^ Эсвэл «Зүрх сэтгэлээрээ гуйвж дайвдаггүй» гэсэн бололтой.
^ «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.
^ Эсвэл «тэгш»
^ Үгч. «Миний цогцос»
^ Эсвэл «ургамал (жамба цэцэг) дээрх шүүдэр» гэсэн бололтой.
^ Эсвэл «Зэмлэл»