Исаиа 18:1–7

  • Етиопыг шүүх тухай мэдээ (1-7)

18  Етиопын гол мөрний дагуухШавжны далавчны чимээгээр дүүрсэн нутаг золгүй еэ!  2  Тэрбээр элч төлөөлөгчдөө папирусан завинд суулгаадДалайгаар явуулахдаа«Шуурхай элч нар минь яв. Өндөр нуруутай, зөөлөн арьстай,Газар сайгүй хүмүүсийг айлгасан,Эзлэн түрэмгийлэгч, хүчирхэг үндэстэн рүү,Хөрс шороо нь голын усанд идэгдсэн нутагтай үндэстэн рүү оч» гэж хэлдэг.  3  Газар нутагт оршин суугчид аа, дэлхий дээр амьдран суугч бүгд ээ,Та нар уулан дээр босгосон туг шиг зүйлийг харна. Эвэр бүрээн дуу шиг дууг сонсоно.  4  Ехова надад ингэж айлдав. «Би тайван байж, орших газар луугаа* харна. Энэ нь жин үдэд төөнөх халуун шиг,Ургац хураалтын үеийн халуунд буух шүүдэр шиг байх болно  5  Ургац хураахын өмнө,Цэцэг нь унаж усан үзэм нь боловсроходМөчрийг нь хутгаар огтолно. Ороонгыг нь тайрч хаяна.  6  Тэдний хүүр уулын махчин шувуу,Газрын араатнуудын идэш болно. Махчин шувууд зунжин тэднийг зулгаана. Газрын бүх араатан ургац хураалтын улиралд тэднээр хооллоно.  7  Тэр цагт өндөр нуруутай, зөөлөн арьстай,Газар сайгүй хүмүүсийг айлгасан,Эзлэн түрэмгийлэгч, хүчирхэг үндэстэн,Хөрс шороо нь голын усанд идэгдсэн нутагтай үндэстэнТэнгэрийн цэргийн жанжин Еховад бэлэг авчирна. Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн нэр байдаг Сион ууланд бэлэг авчирна».

Зүүлт

Эсвэл «газраасаа» гэсэн бололтой.