Иов 22:1–30
22 Теман хүн Елифаз хариулсан нь:
2 «Хүн ер нь Бурханд хэрэгтэй юм уу?
Мэргэн ухаантай байлаа гээд нэмэр болох юм уу?
3 Чи зөв шударга байлаа гээд Төгс хүчит Бурханд ямар хамаа байна*?Чамайг чин үнэнч явлаа гээд түүнд ямар ашигтай юм бэ?
4 Чи түүнийг гүнээ хүндэтгэж байхадТэр чамайг шүүж, шийтгэнэ гэж үү?
5 Бузар муу явдал чинь дэндсэн болохоор,Алдаа дутагдал чинь эцэс төгсгөлгүй болохоор ингэсэн юм биш үү?
6 Учир нь чи ах дүүгээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,Хувцсыг нь тайлж чармаа нүцгэлсэн.
7 Чи ядарсан хүнд уух ус өгөөгүй.Өлссөн хүнээс идэх хоол харамласан.
8 Хүчтэй хүн газар эзэмшдэг.Алдартай хүн тэнд оршин суудаг.
9 Харин чи бэлэвсэн эмэгтэйчүүдийг гар хоосон буцаажӨнчин хүүхдүүдэд хор хүргэсэн*.
10 Ийм л учраас урхи занга чамайг хүрээлж,Гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг.
11 Ийм л учраас таг харанхуй болж чамд юу ч харагддаггүй.Үерийн ус чамайг бүрхжээ.
12 Тэнгэрт, өндөрт Бурхан байдаггүй гэж үү?
Од мичид хэчнээн өндөрт байдгийг хараач.
13 Гэвч чи ингэж хэлдэг: “Бурхан үнэндээ юу мэддэг юм бэ?
Тэр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
14 Үүлс түүнийг халхалдаг учраасТэрбээр тэнгэрт* алхаж байхдаа биднийг хардаггүй”.
15 Муу хүмүүсийн явж өнгөрсөнЭртний замаар чи явах уу?
16 Тэд цагаасаа өмнө зайлуулагдаж*Суурь нь үерт* угаагдсан бус уу?
17 Тэд жинхэнэ Бурханд “Биднийг орхи”,
“Төгс хүчит Нэгэн бидэнд юу хийж чадах юм бэ?” гэдэг.
18 Гэсэн хэдий ч гэр орныг нь сайн сайхнаар дүүргэсэн Нэгэн нь тэр юм.
(Би ийм муу хүмүүс шиг огт боддоггүй.)
19 Зөв шударга хүн үүнийг хараад баярлана.Буруугүй хүн тэднийг шоолж ингэж хэлнэ:
20 “Дайснууд маань устгагдсан.Тэднээс үлдсэн зүйл галд шатна”.
21 Бурхныг таньж мэд. Тэгвэл чи амар амгалан болно.Сайн сайхан зүйл чам дээр ирнэ.
22 Амнаас нь гарах хуулийг хүлээж ав.Хэлсэн үгийг нь сэтгэл зүрхэндээ хадгал.
23 Чи төгс хүчит Нэгэн рүү эргэвэл дахин сэргэнэ.Чи майхнаасаа зөв бусыг зайлуулбал,
24 Алтаа* газар хаяжОфирын алтыг хадан хавцал руу шидвэл
25 Төгс хүчит Нэгэн алт* чинь болно.Хамгийн шилмэл мөнгө чинь болно.
26 Тэгсэн цагт чи төгс хүчит Нэгэнд баярлажБурхан руу нүүр бардам харах болно*.
27 Түүнээс гуйхад тэр чамайг сонсоно.Тэгээд чи тангаргаа биелүүлнэ.
28 Санасан болгон чинь сэтгэлчлэн бүтнэ.Замыг чинь гэрэл гийгүүлнэ.
29 Хэрэв чи бардамнан яривал Бурхан чамайг дорд болгоно.Харин тэрбээр даруу хүнийг аварна.
30 Буруугүй хүмүүсийг аварна.Тиймд гар чинь цэвэр бол чи гарцаагүй аврагдана».
Зүүлт
^ Эсвэл «Төгс хүчит Нэгнийг баярлуулдаг уу»
^ Эсвэл «Эцэггүй хүүхдүүдийн гарыг бяцалсан»
^ Үгч. «тэнгэрийн тойрог дээр»
^ Эсвэл «амь нь таслагдаж»
^ Үгч. «голд»
^ Эсвэл «Алтан гулдмайнуудаа»
^ Эсвэл «алтан гулдмайнууд»
^ Үгч. «нүүрээ өргөнө»