Иов 10:1–22
10 Би амьдралаа жигшиж байна.
Битүүхэн гомдлоо тайлъя.
Бэрхшээл зовлонгоо ярья.
2 Бурханд ингэж хэлье: “Намайг гэм буруутайд битгий тооцооч.
Надтай яагаад тэмцээд байгаагаа хэлээч.
3 Гарынхаа бүтээлийг дарлаж жигших нь,Гавихгүй муу хүний зөвлөгөөг таашаах ньТанд ямар ашигтай юм бэ?
4 Та махан нүдтэй юм уу?Эсвэл мөнх бус хүн шиг хардаг юм уу?
5 Таны өдөр хоногууд мөнх бус хүнийх шиг болоодЭсвэл таны он жилүүд хүмүүнийх шиг болоод
6 Та надаас өө хайж,Гэм нүглийг эрсээр байна уу?
7 Буруугүйг минь та мэднэ шүү дээ.Мутраас тань намайг аврах хүн үгүй шүү дээ.
8 Өөрийн мутраар намайг бүтээж хэлбэрт оруулчхаадӨдгөө та намайг бүрмөсөн устгах гэж үү?
9 Намайг шавраар бүтээснээ санаач.Харин одоо буцаагаад шороо болгох юм гэж үү?
10 Та намайг эхийн минь хэвлийд оруулж,Тэнд бүрэлдүүлээгүй гэж үү*?
11 Та намайг арьс, махаар хувцаслаж,Яс, шөрмөсөөр холбосон.
12 Та надад амь өгч, намайг үнэнчээр хайрласан.Та намайг* хамгаалан халамжилсан.
13 Гэтэл та эдгээрийг хийхээр нууцхан төлөвлөжээ*.
Энэ бүхэн танаас эхтэйг би мэднэ.
14 Хэрэв би нүгэл үйлдсэн бол та харсан л байгаа.Хэргийг минь та цайруулахгүй биз ээ.
15 Хэрэв би хэрэг хийсэн бол золгүй еэ!
Хэрэг хийгээгүй байсан ч толгой цэх явж чадахгүй.Учир нь доромжлол, зовлон намайг нөмөрчээ.
16 Би толгойгоо өндийлгөлөө ч та намайг арслан шиг агнаж,Бяр чадлаа надад дахиад л үзүүлнэ.
17 Та миний эсрэг шинэ гэрч нарыг авчирчНадад бүр ч их уурлан хилэгнэнэ.Надад зовлон ар араасаа учирна.
18 Хэвлийгээс та намайг юунд гаргасан юм бэ?
Хэн ч хараагүй байхад би үхсэн бол дээр байсан юм.
19 Хэзээ ч байгаагүй юм шигХэвлийгээс шууд булш руу аваачигдах байсан юм”.
20 Би удаан амьд явна гэж үү*? Тэр намайг ганцааранг минь орхиосой.Тэр надаас харцаа салгаасай, тэгвэл би жаахан ч гэсэн амсхийх сэн*.
21 Хэзээ ч эргэж ирэхгүйгээр явахаас минь өмнө намайг орхиоч.Удахгүй би гүн харанхуйн* орон,
22 Түнэр харанхуйн нутагт очно.Тэр нь хар сүүдэр, эмх замбараагүйн орон юм.Тэнд гэрэл нь ч харанхуй юм».
Зүүлт
^ Үгч. «Та намайг сүү шиг цутгаж, бяслаг шиг шахаагүй гэж үү»
^ Эсвэл «миний амьсгалыг; миний амийг»
^ Үгч. «зүрхэндээ нуужээ»
^ Эсвэл «Миний өдрүүд цөөхөн биш үү»
^ Эсвэл «баярлах сан»
^ Эсвэл «харанхуй ба үхлийн сүүдрийн»