Дуулал 90:1–17

  • Мөнхийн Бурхан ба мөнх бус хүн

    • Мянган жил нь өчигдөр мэт (4)

    • Хүн 70–80 насалдаг (10)

    • «Үлдсэн амьдралаа үр бүтээлтэй өнгөрөөх аргыг зааж өгөөч» (12)

Жинхэнэ Бурхны хүн Мосегийн залбирал. 90  Ехова, та үеийн үед бидний амьдран суух* газар байсан билээ.  2  Уулсыг бий болохоос өмнө,Дэлхий болон үржил шимтэй газрыг төрөхөөс* ч өмнө та байсан. Мөнхийн мөнхөд та бол Бурхан юм.  3  Та мөнх бус хүнийг газар шороонд нь буцааж,«Хүний хөвгүүд ээ, буцагтун» гэж хэлдэг.  4  Мянган жил нь таны мэлмийд хоромхон зуур өнгөрөх өчигдөр мэт,Шөнийн хэдхэн цаг мэт байдаг.  5  Та хүмүүсийг гэнэт устгахад тэд зүүд нойр шиг замхардаг. Өглөө нь тэд шинэхэн соёолсон өвс мэт байдаг.  6  Өглөө нь ургаж цэцэглэдэг боловчОрой нь хатаж хагдардаг.  7  Таны уур биднийг залгиж,Таны хилэн биднийг айлгадаг.  8  Та бидний алдааг мэддэг. Нууцаар хийдэг бүхэн маань мэлмийд тань ил байдаг.  9  Таныг уурлахад бидний нас богиносож,Он жилүүд маань санаа алдах мэт хурдан дуусдаг. 10  Бид 70 насалдаг. Онцгой чадалтай нь 80 хүрэх нь ч бий. Гэвч энэ он жилүүд зовлон зүдүүр, уй гашуугаар дүүрэн бөгөөдХурдан өнгөрч, бид нисэн оддог. 11  Таны уур хилэнгийн хүчийг хэн ухаарах вэ? Таны уур хилэн бол таныг хүндлэн эмээвэл зохих сэтгэл шиг агуу. 12  Үлдсэн амьдралаа үр бүтээлтэй өнгөрөөх* аргыг зааж өгөөч. Тэгвэл бид мэргэн зүрхтэй болох юм. 13  Эргэж ирээч Ехова! Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ? Зарц нараа өрөвдөөч. 14  Өглөөд та бидэнд үнэнч хайраа мэдрүүлээч. Тэгвэл бид насан туршдаа баясан хашхирч, баярлан хөөрнө. 15  Биднийг зовоосон өдрийнхөө тоогоор,Гамшиг зовлон туулсан он жилүүдийн маань тоогоор биднийг баясгаач. 16  Үйлчлэгчдэдээ үйлсээ,Үр хүүхдэд нь сүр жавхлангаа харуулаач. 17  Ехова Бурхан маань биднийг сайшаах болтугай! Үйлсийг маань та бүтэмжтэй болгож өгөөч. Үйлсийг маань бүтэмжтэй болгож өгөөч.

Зүүлт

Эсвэл «хоргодох» гэсэн бололтой.
Эсвэл «өвдөн байж төрүүлэхээсээ»
Эсвэл «Өдрүүдээ тоолох»