Дуулал 86:1–17
Давидын залбирал.
86 Ехова минь ээ, чих тавин сонсож, хариулаач.
Би зовж, гачигдаж байна.
2 Би үнэнч учир амийг минь авраач.
Та миний Бурхан учирТанд найддаг зарц намайгаа хамгаалаач.
3 Ехова минь ээ, намайг таалалдаа багтаагаач.
Би таныг өдөржин дууддаг.
4 Ехова минь ээ, зарцаа баярлуулаач.
Яагаад гэвэл би танд найддаг.
5 Ехова, та бол сайн бөгөөд уучлахад бэлэн.
Таныг дуудагч бүхэнд та үнэнч хайраа харамгүй хүртээдэг.
6 Залбирлыг минь сонсооч, Ехова.
Тусламж хүссэн гуйлтыг минь анхаараач.
7 Зовлонгийн өдрөө би таныг дуудна.
Та надад хариулна.
8 Ехова минь ээ, бурхдын дунд тан шиг Бурхан байхгүй.
Таны үйлсийг юутай ч зүйрлэшгүй.
9 Ехова минь ээ, таны бүтээсэн бүх үндэстэнТан дээр ирж, сөгдөн мөргөнө.
Тэд таны нэрийг алдаршуулна.
10 Учир нь та агуу бөгөөд гайхамшгийг үйлддэг.
Та ганцаараа Бурхан юм.
11 Явах ёстой замыг минь зааж өгөөч, Ехова минь ээ.
Би таны үнэний замаар алхана.
Бүхий л зүрх сэтгэлээрээ таны нэрийг дээдлэхэд туслаач*.
12 Ехова Бурхан минь ээ, би хамаг зүрх сэтгэлээрээ таныг магтана.
Таны нэрийг үүрд алдаршуулна.
13 Намайг гэсэн үнэнч хайр тань агуу.
Та амийг минь Булшны* гүнээс аварсан.
14 Бурхан минь ээ, их зантай хүмүүс намайг эсэргүүцэн босож,Харгис хүмүүс амийг минь хөнөөхөөр эрэлхийлдэг.
Тэд таныг тоодог ч үгүй.
15 Гэвч Ехова та бол өршөөнгүй, өрөвч,Амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам, найдвартай Бурхан билээ.
16 Над руу харж өршөөл нигүүлслээ үзүүлээч.
Зарцдаа хүч өгөөч.
Шивэгчнийхээ хүүг авраач.
17 Та надад сайн гэдгээ нотлоод өгөөч.
Тэгвэл намайг үзэн ядагчид хараад шившиг болно.
Учир нь Ехова та бол миний туслагч, намайг тайвшруулагч билээ.
Зүүлт
^ Эсвэл «Таны нэрээс эмээхийн тулд зүрхийг минь нэгтгээч»
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.