Дуулал 57:1–11

  • Өршөөл нигүүлсэл гуйсан нь

    • Бурхны жигүүрийн доор хоргодох нь (1)

    • Дайснууд өөрсдийнхөө тавьсан торонд орсон нь (6)

Удирдаачид: «Бүү сүйтгээч»-д тааруулав. Давидын дуу. Миктам*. Давид Саулаас зугтан агуйд нуугджээ. 57  Бурхан минь, намайг өршөөн нигүүлсээч, намайг өршөөн нигүүлсээч. Учир нь би танд хоргоддог. Гай зовлон өнгөртөл би таны жигүүрийн сүүдэрт хоргодно.  2  Би Хамгийн Дээд Бурхныг,Зовлонгоос ангижруулах жинхэнэ Бурхныг дууддаг.  3  Тэрбээр тэнгэрээс тусламж илгээн намайг аварна. Над руу дайрдаг хүнд тэрбээр саад болно. (Села) Бурхан үнэнчээр хайрлан итгэмжтэйгээ харуулна.  4  Эргэн тойронд минь арслангууд байна. Намайг залгихыг хүсдэг хүмүүсийн шүд нь жад, сум. Хэл нь хурц илд. Би тэдний дунд хэвтэхээс өөр аргагүй.  5  Бурхан минь ээ, та тэнгэрт алдраа дуурьсгаач. Та дэлхий даяар алдарших болтугай.  6  Дайснууд надад тор тавьсан. Сэтгэл минь шаналж байна. Тэд өмнөх зам дээр минь нүх ухаадТүүндээ өөрсдөө унацгаасан. (Села)  7  Би танд үнэнч*, Бурхан минь. Би танд үнэнч. Би дуу дуулж, ая дуу зохионо.  8  Би сэрнэ. Би үүрээр сэржЛир*, босоо ятга тоглоно.  9  Ехова минь ээ, би таныг ард түмнүүдийн дунд магтана. Үндэстнүүдийн дунд таныг магтан дуулна*. 10  Таны үнэнч хайр тэнгэрт тулам агуу. Таны итгэмжит байдал үүлсэд хүрдэг билээ. 11  Бурхан минь ээ, та тэнгэрт алдраа дуурьсгаач. Та дэлхий даяар алдарших болтугай.

Зүүлт

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
Үгч. «Миний зүрх бат байна»
Эсвэл «Чавхдаст хөгжим»
Эсвэл «танд зориулан дуулж хөгжимдөнө»