Дуулал 47:1–9

  • Бурхан бол дэлхий дахины Хаан юм

    • «Ехова сүрдэж биширмээр» (2)

    • «Бурхныг магтан дуул» (6, 7)

Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу. 47  Бүх ард түмэн ээ, алгаа таш. Бурхныг магтан алдаршуулж баярлан хашхир.  2  Учир нь Хамгийн дээд Ехова сүрдэж биширмээр. Дэлхий дахинд түүн шиг агуу Хаан үгүй.  3  Тэрбээр ард түмнүүдийг бидний эрхшээлд,Үндэстнүүдийг бидний хөл доор оруулдаг.  4  Тэрбээр өөрийн хайрладаг Иаковын бахархлыгБидэнд өв болгон сонгож өгнө. (Села)  5  Уухайн дуунаар Бурхан өргөмжлөгдсөн. Эвэр бүрээн дуунаар Ехова дээш заларсан.  6  Бурхныг магтан дуул*, магтан дуул. Манай Хааныг магтан дуул, магтан дуул.  7  Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан билээ. Түүнийг магтан дуул, ухаантай бай.  8  Бурхан үндэстнүүдийн Хаан болсон. Бурхан ариун сэнтийдээ залардаг.  9  Олон үндэстний удирдагчидАбрахамын Бурхны ард түмэнтэй хамт цугласан. Учир нь газар дэлхийн удирдагчид* Бурхны мэдэлд байдаг. Бурхан өндөрт өргөмжлөгдсөн.

Зүүлт

Эсвэл «Бурханд зориулан дуулж хөгжимд»
Үгч. «бамбайнууд»