Дуулал 29:1–11

  • Еховагийн хүчирхэг дуу хоолой

    • «Ариун гоёлоо зүүж Еховад мөргө» (2)

    • «Яруу алдарт Бурхан хүрхэрч байна» (3)

    • «Ехова ард түмэндээ хүч чадал хайрлана» (11)

Давидын дуу. 29  Хүчтэнүүдийн хүүхдүүд ээ, Еховаг магт. Еховагийн суу алдар, хүч чадлыг магт.  2  Нэрд нь зохих алдрыг Еховад өргө. Ариун гоёлоо зүүж* Еховад мөргө*.  3  Еховагийн дуу хоолой усан* дээгүүр сонсогддог. Яруу алдарт Бурхан хүрхэрч байна. Ехова их усан дээр байна.  4  Еховагийн дуу хоолой хүч чадалтай. Еховагийн дуу хоолой сүр жавхлантай.  5  Еховагийн дуу хоолой хуш модыг хугалдаг. Ехова Ливаны хушийг зомгол болгодог.  6  Тэрбээр Ливаны нурууг тугал шиг,Сирион уулыг залуу зэрлэг бух шиг оодгонуулдаг.  7  Еховагийн дуу хоолой аянга цахилгаан гялбуулдаг.  8  Еховагийн дуу хоолой зэлүүд газрыг чичрүүлдэг. Ехова Кадешийн зэлүүд газрыг чичрүүлдэг.  9  Еховагийн дуунаар буга чичрэн, төлөө гаргажОй мод нүцгэрч,Сүмд нь буй бүх хүн: «Бурхан алдаршиг!» гэж хэлдэг. 10  Ехова үерийн усан* дээр сэнтийдээ залардаг. Ехова үүрд мөнхөд хаан сэнтийдээ залардаг. 11  Ехова ард түмэндээ хүч чадал хайрлана. Ехова ард түмнээ ивээж амар тайвныг өгнө.

Зүүлт

Эсвэл «Их ариун учир» гэсэн бололтой.
Эсвэл «Еховаг шүт»
Үүлсийг хэлсэн бололтой.
Эсвэл «тэнгэрийн их усны»