Дуулал 139:1–24
Удирдаачид зориулав. Давидын дуу.
139 Ехова минь ээ, та намайг нарийн судалсан. Та намайг мэддэг.
2 Сууж босохыг минь ч мэддэг.
Бодлыг минь алс холоос мэддэг.
3 Та аялж явахыг минь, амарч хэвтэхийг минь ч ажигладаг.
Та үйл хөдлөл бүрийг минь мэддэг.
4 Намайг ам нээхээс өмнөХэлэх үгийг минь та мэддэг.
5 Та бүх талаас минь намайг хамгаалж,Мутраа над дээр тавьдаг.
6 Та намайг маш сайн мэддэг нь үнэхээр гайхалтай!
Үүнийг ойлгоход ухаан хүршгүй!
7 Таны агуу хүчнээс би хаашаа зугтах вэ?
Таны мэлмийнээс хэрхэн нуугдах вэ?
8 Намайг тэнгэрт гарвал та тэнд байна.
Булшинд* ороо засвал та мөн л тэнд байна.
9 Намайг үүрийн гэгээгээр жигүүрлэн нисэжАлсын алсад буй далайн тэртээд амьдран суувал
10 Та тэнд ч намайг мутраараа удирдаж,Баруун мутраараа намайг түшнэ.
11 «Намайг харанхуй нөмрөх нь ээ!» гэж хэлэхэд миньТаны хувьд харанхуй нь гэрэл мэт байдаг*.
12 Таны хувьд харанхуй нь ч харанхуй биш.
Шөнө нь өдөр мэт гэрэлтэй.
Харанхуй нь таны хувьд гэрэл юм.
13 Та бөөрийг минь бүтээж,Намайг эхийн минь хэвлийд нуусан*.
14 Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн таныг магтъя.
Таны үйлс гайхамшигтайгБи үнэхээр сайн ойлгодог.
15 Намайг нууц газар бүрэлдэн бий болж,Газрын гүнд хувцас мэт нэхэгдэж байхадЯснууд минь таны нүднээс далдлагдаагүй.
16 Үр хөврөл байхад минь та намайг харж л байсан.
Бүх эд эрхтний минь талаар таны номд бичсэн байсан.
Нэг нь ч бий болоогүй байхад хүртэлХэзээ хэлбэрээ олохыг бичсэн байсан.
17 Таны бодол санаа надад ямар их үнэ цэнтэй гээч!
Бурхан минь ээ, тэдгээрийг тоолж баршгүй!
18 Тоолъё гэвэл элсний ширхгээс ч олон юм.
Сэрэхдээ ч би тэдгээрийг тоолдог*.
19 Бурхан минь ээ, та муу хүмүүсийг хяддаг ч болоосой!
Тэгвэл харгис догшин* хүмүүс хажууд минь байхаа болино.
20 Хорон санаа өвөрлөн таныг муулдаг хүмүүс болНэрийг тань зохисгүй ашигладаг дайснууд юм.
21 Ехова минь ээ, таныг үзэн ядагчдыг би үзэн ядаж,Танд тэрсэлдэг хүмүүсийг би жигшдэггүй гэж үү?
22 Би тэдэнд үнэн голоосоо дургүй.
Тэд миний жинхэнэ дайсан болсон юм.
23 Бурхан минь ээ, та намайг нарийн судалж зүрх сэтгэл доторхыг минь мэдээч.
Намайг шалгаж, ямар бодол өөрийг минь зовоогоод байгааг мэдээч.
24 Сэтгэлд минь гаж буруу бодол* байгаа эсэхийг хараач.
Мөнхийн амь руу намайг хөтлөөч.
Зүүлт
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «Намайг нөмөрсөн шөнө нь гэрэл болно»
^ Эсвэл «урлан нэхсэн» гэсэн бололтой.
^ Үгч. «би тантай хамт байдаг»
^ Эсвэл «цус урсгадаг»
^ Эсвэл «хөнөөлт үйл»